24.Fracti fidem

625 123 25
                                    

"Жон Fucking Үён!"

Сонхва байдгаараа хөмсгөө зангидчихсан урд минь гүйхээрээ шахам ирснээ мөрлүү цохин

"Яаж бүхэл бүтэн нэг өдөр хэл чимээгүй алга болж чадваа!?"

Тэр мэдээж уурлах нь тодорхой. Түүнийг ингэнэ гэж бараг л гадарлаж байсан болохоор би ч чанга инээн түүний хоёр хацарнаас барин

"Сантай байсан гэвэл уурлахгүй биздээ?"

Түүний хөмсөг бага багаар атиралдахаа болин уруулд нь ёжтой инээмсэглэл тодорсноо

"Чи ч... хэлсэндээ хүрсэн юм шив?"

Юну ёжтой гэгч нь инээн өөд өөдөөсөө ширтэх бидний голоор орсноо энгэрээ тэврэн уруулаа хазласнаа

"Жон Үён. Чи Чүи Саныг эхнэртэй гэдгийг алгасаад байх шиг байна"

Би цүнхээ шүүрч аван Юнугын хажуугаар зөрөхдөө түүний эрүүнд хуруугаа хүргэн сээтэн хаяж байгаа мэт инээмсэглээд

"Тэр өнөөдөр эхнэрээсээ сална гэж хэлсэн болохоор бид цэвэр биздээ?" Гэсээр тэдний урд гаран алхтал Сонхва уулга алдсаар

"Үён чи хамгийн шилдэг хүн татагч юмдаа"

Юну түүний амруу зөөлхөн цохин "Та хоёр ч ижилхэн юмдаа" гэсээр дуртай дургүй араас минь даган алхана. Өглөө хичээл орохоос өмнө Сан намайг гэрийн үүдэнд буулгаж өгсөн болохоор энэ хоёртой хамт сургууль орохоос өөр сонголт үлдсэнгүй. Бид замдаа дуртай дуугаа тавин чангаар дуулах бөгөөд өнөөдөр онцгойлон миний сэтгэл санаа үнэхээр сайхан байх шив.

"Үёнаа алив үзүүлээд өг!"

Би ч дууны хэмнэлд тааруулан биеэ хөдөлгөхөд автобус дотор байсан бүх хүмүүс бидний энэ вайбэд тааруулан алга ташин инээлдэнэ.

Ингэсээр бид сургууль дээр ирэн тус тусын ангидаа орох ч азаар Юну надтай нэг хичээл судлахаар болов.

"Өө чиний гандан буурдаггүй экс"

Түүнийг ингэж хэлэн хаалганы хажууд зогсох хүнлүү харвал анхны үерхэлийн минь эзэн... Энэ охин үнэхээр нойтон хамуу шиг биш гэжүү? Би түүнийг харсан ч хараагүй мэт хажуугаар нь зөрөхөд түүний миний нэрийг дуудан ард хоцрох нь сонсогдоно. Юну харин миний мөрөөр тэврэн чихрүү ойртсоноо

"Чиний учиртай хүн болгон яагаад чамаас салж чаддаггүй байнаа?"

Би ёжтой инээн түүнлүү ширтэн уруулаа хазлан "Секси болохоор" гэсээр бид инээлдэн эхний цагийн хичээлийг эхлүүлнэ.

•OBSEXION°Where stories live. Discover now