21.Protemori

654 118 23
                                    

Тэр орой Сан надад өөрийнхөө тухай үлгэр шиг л ярьж өгсөөр. Түүний хүүхэд нас ахлах сургуулийнх нь бүх дурсамжыг хуваалцхад яг л тэр үед хамт байсан мэт мэдрэмжийг авна. Би ч түүнд өөрийнхөө тухай ярихад тэр их л нухацтай гэгч нь сонсож байснаа

"Тэгээд их үймүүлдэг байсан болохоор 5 цэцэрлэгийн багш ажлаасаа халагдах өргөдөл өгсөн хэрэг үү?"

Тэр намайг шоолон чимээгүй инээх нь хэдий дургүй хүрмээр ч цаанаа л тааламжтай.

"Тэгээд л намайг асуудал таригч гэж хочилдог байсан гээд байхад"

Түүнийг инээхэд гардаг хацрын хонхорхой нь үнэхээр үзэсгэлэнтэй. Өмнө нь хэн нэгний ийм жижигхэн ч сэтгэл татам зүйлийг олж хардаггүй байж.

"Одоо ч хэвээрээ юм бишүү?"

Тэр намайг дооглонгуй ингэж хэлэхэд нь түүний мөрийг зөөлхөн цохин

"Харин би чамайг сүмд явдаг байсан ч гэж төсөөлөхгүй байна"

Тэр жуумалзан үсийг минь хойшлуулснаа

"Харин одоо... Одооны Үёны талаар яриач"

Түүний хоолойны өнгө өмнөхөөсөө илүү сэтгэл татам бас цаанаасаа л sexual tension бүрдүүлж байлаа... Чөтгөр гэж дахиад л!

Түүний харцанд эзэмдүүлснийхээ дараа Саны цамцнаас зууран өөрлүүгээ ойртуулахад бидний амьсгал хэн хэндээ мэдрэгдэж эхлэв. Тэр үнсэлтийг минь хүлээн хурдан хурдан амьсгалж эхлэхэд би ч түүний хамрыг удаанаар үнсэн доошлоход түүний халаасанд байх утас чангаар хангинаж эхлэв. Бидний хэн хэн нь хөдөлгөөнөө зогсоон түүний гэрэлтэх утасруу харвал тэр авах эсэхдээ эргэлзэн надруу харах нь тэр.

Би ч түүнээс холдон инээмсэглэх аядаад толгой дохьтол тэр их л сандарсан байртай утсаар ярингаа надад явахаа илтгэн гарч явах бөгөөд эцэст нь өрөөндөө ганцаараа үлдэх нь тэр. Цагаан тааз ширтэн нүдээ цавчихдаа юу ч бодохгүйг хичээнэ. Өдөр ирэх тусам өөрийгөө танихаа больж байх шиг. Үнэхээр ижил хүйстэн үү гэдэгтээ эргэлзсээр. Сантай уулзахаасаа өмнө миний үерхэл бэлгийн харилцаа гээд л бүх зүйл эмэгтэй хүнтэй холбоотой байсан ч... Чөтгөр гэж. Одоо энэ асуудал биш. Зөвхөн намайг догдлуулдаг тэр хүн өөр хүний нөхөр гэдэг л үнэхээр дургүй хүрэм юм.

Нүдээ аажмаар нээн цагруу харвал өөрийн эрхгүй л эрт сэрчихсэн байгаагаа анзааран санаа алдана. Нэгэнт сэрчихсэн болохоор доош буун Сонхваг сэрээх бөгөөд тэр ч толгойгоо барьсаар эргэн тойрноо харна.

•OBSEXION°حيث تعيش القصص. اكتشف الآن