7. Initium novum

794 129 6
                                    

Түүний хэлснээр бүх нойлын шалнаас авхуулаад доторх суултуурыг хүртэл угаахдаа хэдэн мянган удаа түүний нэрийг дотроо дуудан харааснаа ч мэдэхгүй нь. Сайхан царайтай байлаа гээд адгийн ааштай байвал хэнд хэрэгтэй гэж!

"Үнэхээр надаар оролдож зүрхэлнэ гэнээ? Хариугаа хүртэж л таарна даа!" Гэсээр шалны модоо хүчтэй газар тавин хурдан хурдан арчсаар сүүлийн угаалгын өрөөнд орж ирмэгц өмнө нь харж байгаагүй залуу толины өмнө үсээ янзлан зогсоно. Түүнийг ч тоолгүй шалаа арчиж эхлэсэн ч тэр яг л тэр байрлалаараа толины өмнөөс холдолгүй зогсох бөгөөд би ч нүдээ эргэлдүүлсээр

"Шал арчиж байгааг харахгүй байна уу?"

Тэр залуу одоо л нэг юм надруу харснаа дээрээс доош хүртэл сайтар харснаа

"Мм за" гэчихээд хажуугаар мөрлөх нь холгүй зөрөх бөгөөд би ч түүний араас хачин царайлж ширтэж байгаад толгой сэгсрэн шалаа арчиж дуусмагцаа шууд л гараа угаан ангируу зүглэвэл хичээл аль хэдийн тараад 1 цаг өнгөрчихөж. Ойрд ийм ажил хийгээгүй болоод ч тэр үү нуруу хөшөөд бүжгийн бэлтгэлдээ ч явж чадахааргүй болтлоо ядарчихсан байгаагаа ойлгов.

"Жон Үён чи ч больж дээ" хэмээн үгэлсээр гэрлээ унтраачихаад гурван урт сандал нийлүүлэн түр нуруугаа амраахаар шийдэн хэвтвэл хатуу сандалд нуруу хүрэхтэй зэрэгцэн чанга дугарах дуу гарна. Үүнээс болж дуу алдан уруулаа зуун нүдэн дээрээ гараа тавин юм бодон хэвтэж байтал ангийн хаалга дугарах шиг болов. Хэтэрхий ядарсандаа болоод өндийх ч тэнхэлгүй ямар ч хөдөлгөөн хийлгүй хэвтэж байтал модон ширээ чяхрах дуу гарахтай зэрэгцэн хэн нэгний дуу алдах нь чимээгүй харанхуй ангид цуурайтна. Новш гэж.. Би ч баларч байгаа байх нь!

Одоо босвол яах бол? Гэж бодох бодлоос минь түрүүлэн тэдний хоорондоо үнсэлцэх дуу чанга сонсогдон эмэгтэй хүний таашаалтай нь аргагүй дуу алдах нь үнэхээр..

"Чшш.. Хүүхдүүд сонсчихно шүү"

Гэх эрэгтэйн шивнэх хоолой яагаад ч юм нэг л танил.. Арай үгүй байлгүй дээ!

"Сан аа! Чи л өөрөө намайг сургууль дээрээ авчирсан биздээ?"

Тэгэхээр Сан эхнэртэйгээ хамт байгаа нь илт болох шив. Асуудал юу вэ гэвэл саяхан эмэгтэйн гинших дуу надад нөлөөлөөгүй хэрнээ Саны шивнэх шивнэлтээс болж хацар халуу дүүгэн судас бүдүүрч эхлэж байгааг мэдэрч байлаа..

"Чамд тэгээд таалагдаж байгаа биздээ?"

Саны маягтай нь аргагүй ярин дуу алдах нь биеэнд минь үнэхээр сөргөөр нөлөөлж эхлэх бөгөөд би ч тэсэлгүй цамцныхаа энгэрийг амандаа зуун юу ч бодохгүйг хичээж байтал тэдний хоорондын харилцаа нэг л тухгүй болж байгаа бололтой нөгөө эмэгтэй зогтуссанаа

•OBSEXION°Where stories live. Discover now