15.Adulescentia mea

728 112 6
                                    

SLAVE AND MASTER CONTRACT

Хайлтын үр дүн:
Хоёр тал хоёул зөвшилцсөний үр дүнд байгуулна.
Хамгийн чухал зүйл нь хэн нь ч бие биедээ хайр сэтгэлийн холбоотой болж болохгүй. Зүгээр л залуу насаа мэдэр. Хөгжилд, хүс, мэдэр бас таашаалаа ол.

Үён уруулаа зуун Саны өгсөн жижигхэн цаастай гэрээг дэлгэн сайтар уншина. Түүний толгойнд хар мянган бодол эргэлдэж байсан ч шинэ зүйл туршихад түүнд алдаад байх зүйл байхгүй мэт санагдана. Хамгийн чухал зүйл нь нөгөө хүн нь Чүи Сан гэдэгт л гол утга учир орших шиг. Тэр халуухан нь үнэн бас Үён түүнийг өөр нүдээр хардаг нь ч үнэн. Магадгүй Үёны хүсэж байгаа зүйл нэг шөнийн явдал уу эсвэл үнэхээр түүнд дурлах гээд байгаа юу гэдгээ мэдэх боломж энэ ч байж болох юм.

Чөтгөр гэж! Энэ олон жил амьдрахдаа ийм гэрээ байдаг ч гэж мэдээгүй юм байна гэсээр Үён ширээгээ дэрлэн санаа алдана. Гэхдээ түүний бодол нэг л хүнээр дүүрээд байгаагаа болиулж чадна гэжүү.

"Зүгээр л оролдоод үзэх үү?"

Тэр санаа алдан өөртэйгөө ярих яриаг нь Сонхва сонссон бололтой түүний хажуугын сандал дээр суун

"Юуг билээ?"

Түүний сониучирхсан царайруу ширтэн юу ч бодолгүйгээр "Боол эзний гэрээ гэж мэдэх үү?"

Сонхва эхэндээ хөмсөгөө зангидан намайг юу гэх гээд байгааг ойлгож ядаж байснаа уруулд нь инээмсэглэл тодрон чихрүү ойртсоноо "Мэдэхгүй ч халуухан сонсогдож байна" гэсээр эрүүгээ тулан надаас үргэлжлүүлэн ярихыг минь хүлээн сууна. Би ч жуумалзан түүний уруул дээр хуруугаа тавин толгой сэгсрэнэ.


"Хамтрагчид"

Тэр хариултыг минь хүлээн амьсгаагаа даран зогсох бөгөөд би ч гараа чанга атган "Яагаад заавал надтай гэж?"

Тэр үл ялиг инээмсэглэн хуруугаа нүүрэнд минь илбэн доошлуулангаа
"Энэ хүртэл би ижил хүйстнээ ийм хөөрхөн халуухан гэж бодож үзээгүй болохоор.."

Тэр хуруугаа уруулд минь хүргэн инээмсэглэснээ

"Тийм болохоор энэ мэдрэмжийг далимдуулаад чиний бүх зүйлийг амталмаар байна"

Тэр сул талыг минь атгачихсан мэт л хэлсэн үг бүр нь догдлуулаад байгааг ойлгохгүй нь.

"Сан багшаа. Та ч донтой хүн юмаа?"

Түүний янзыг үзэн ёжтой инээх миний харцнаас тэр огтхон ч дальдчилгүй инээмсэглэн толгой дохиж байснаа зүрхэнд хуруугаа тулган

•OBSEXION°Where stories live. Discover now