17. Unwanted votum

669 116 9
                                    

"Алив гараа олигтой өргөөдөх л дөө"

"Аа новш гэж ижил хүйстэн хүмүүс үнэхээр сул дорой юм"

"Ёоо түүнээс бараг л уйдаж байна."

Хэн ч харсан цэвэрхэн царайтай эелдэг энэ залуу яагаад бидэн шиг муу залуучуудын хараанд өртсөнийг гайхаж байна уу? Би тэгвэл харуулая л даа..

Өвдөг сөгдөн суух түүний өмнө очин утсаа гаргаж ирээд ижил хүйстнүүдийн хийж байгаа бичлэгийг тавин түүний эрүүнээс барин хүчээр үзүүлвэл түүний жижигхэн хорни жаал нь аль хэдийн хариу үзүүлсэн байгаа харагдав. Бинго.

Би ёжтой инээн түүний өмдөн дээр хөлөө тавин "Үнэхээр гаж донтой юм"

Түүний харц надтай тулгарах бөгөөд тэр уруулаа зуун уйлахгүйг хичээж байгаа нь мэдэгдэнэ... Сонирхол буурчихлаа.

Үүнээс хойш хэдэн сар өнгөрснийг мэдэхгүй ч эхэндээ хөгжилтэй санагдаж байсан минь ор мөргүй алга болон тэднээр шоглуулж байгаа түүнийг харах төдийд л цээжинд ямар нэг зүйл мэдрэгдэнэ.

Цүнхээ нэг мөрөндөө үүрчихсэн ангийн хаалгыг онгойлговол надтай нийлдэг хүүхдүүд нөгөө залууг ширээн дээр хэвтүүлчихсэн нүцгэлж байгаа бичлэг хийж байгаа харагдав. Энэ үнэхээр надад хамаагүй ч тэр үед дургүй минь яагаад тэгж их хүрснийг мэдэхгүй ч бичлэг хийж байсан новшийн толгойруу цүнхээ шидэн тэдний анхаарлыг өөр дээрээ таттал тэр залуу ширээнээс босон надруу ширтэнэ.

"Одоо больж үз. Та нар үнэхээр новшийн харагдаж байна"

Тэд намайг тоглож байна л гэж бодсон бололтой чанга инээн нэг нь миний мөрөн дээр гараа тавих нь тэр. Би ч үнэхээр жигшсэн мэт царай гарган түүний гарлуу харвал тэр аажмаар надаас гараа авснаа

"Бид зүгээр л тоглож байнашдээ.."

Би тэднийг зөрөн нөгөө залуу дээр очин өөрийн өмсөж байсан цамцаа тайлан түүнд нөмрүүлээд газар унасан цүнхээ аван ширээндээ суухдаа

"Дахиж түүнээр оролдвол надад алуулна гэж мэдээрэй. Одоо зайлцгааж болно"

Тэд мэдээж миний өмнөөс дугарч чадах хүмүүс биш гэдгийг мэднэ. Найз хэдий ч тэд хэмжээгээ мэдэх хэрэгтэй... Дургүй хүрмээр юм! Энэ үед тэр залуугын надруу ширтэж байгаа нь мэдэгдэх бөгөөд би ч балаа толгойндоо тулан түүний зүг харан бид харц тулгарах нь тэр. Энэ нүд.. яг л намайг үзэн ядаж үнэхээр дургүй нь хүрсэн харц.. үгүй ээ.. ямар нэг зүйл надаас хүсээд байгаа мэт харц.

•OBSEXION°Where stories live. Discover now