6.Occurrens iterum

748 120 2
                                    

"Жон Үён! Гарч тамхилахгүй юму?"

"Чамд байгаа юму?"

Тэр толгой сэгсрэн ард суух хүүхдийн толгойруу цохьсноо түүнлүү гараа сунгахад нөгөө залуу сандарсан бололтой цүнхээ хам хум ухсаар түүнд зориулж авсан бололтой шинэ хайрцаг тамхи гаргаж өгөх бөгөөд надтай нийлдэг бүлгийн залуу инээмсэглэн түүнээс булаах шахам авснаа надад задлаж өгөх бөгөөд надад ч энэ үед муу зүйл биш энгийн үзэгдэл шиг санагддаг байлаа.

"Ахх! Новшийн гашуун байна" гэсээр амнаасаа нулиман гаргаад нөгөө залуугын хажууд очин ширээг нь тулан

"Юу вэ? Олигтой тамхи авч чадаагүй юму"

Дуугаа бага зэрэг өндөрсгөн түүнрүү ширтвэл тэрний гар салганан аяархнаар надаас уучлалт гуйх нь ядаргаатай санагдана.

"Чиний уучлаарайгаар би тамхи татахгүй болохоор шинийг олж ир" гэсээр түүний сандлыг өшиглөн унагах бөгөөд тэр залуу юу ч хэлэлгүй ангиас гүйн гарахтай зэрэгцэн бүлгийн залуучууд миний ард ирчихсэн нэг нь мөрөн дээр гараа тавин инээгээд

"Жон Үён чи ч новшийн залуу шүү."

"Амаа тат" хэмээн түүнийг шоолон инээчихээд суудалдаа суун нүдээ аньлаа.

"Үёнаа!"

Нүдээ нээн хажуу тийш харвал Сонхва гартаа бургер барьчихсан хажууд минь суух бөгөөд үдийн цайгаар гарч чадаагүй надад их л анхаарсан бололтой.

"Сонхва. Чи үнэхээр сахиусан тэнгэр шиг биш гэжүү?"

Тэр надруу хачин царай гаргаснаа гарт байх бургерыг минь аван амруу чихэн

"Чамайг бодвол муу хүн"

Тэр үнэхээр ахлах сургуулийн надтай уулзсан бол аль хэдийн надаас зайгаа бариад намайг үзэн ядах байсан биз. Ахх.. үнэхээр ахлах сургуулийн бүх дурсамжыг хараал идээсэй..

Аманд байх бургерээ зажилсаар түүний мөрийг дэрлэн

"Яахвэ? Хэзээ ч дийлж чадахааргүй дайсантай болчихсон"

Тэр хэсэг чимээгүй сууж байснаа гэнэт уулга алдан

"Арай Сан багш биш биздээ?"

"Яаж мэдсэн юм?"

Тэр миний толгойг түлхэн холдуулснаа толгой сэгсрэн

"Анхнаасаа л хэлж байсандаа. Түүнээр оролдоод хэрэггүй гэж"

Мэдэж байна даа. Өнгөрсөн дурсамжтай минь одоогийн хачин мэдрэмж өгдөг залуу холбогдчихно гэж би мэдээгүй байж.

•OBSEXION°Opowieści tętniące życiem. Odkryj je teraz