12. Aemulor

705 121 6
                                    

Www.Gaystars.com

Олон сэтгэл татам царайлаг өндөр туранхай баян гэсэн сонголттой залуучуудын зураг бичлэгээр дүүрэн энэ сайт хэдий хөгжилтэй харагдаж байгаа ч Саныг харах бүрт мэдэрдэг тэр мэдрэмжийг огтхон ч мэдэрч чадахгүй байгаагаа гайхна. Яах аргагүй хор уучихсан мэт түүнээс л болж хариу үйлдэл үзүүлээд байгаа бололтой.

"Чөтгөр гэж. Бүтэхгүй нь" гэсээр ширээгээ дэрлэн хэвтэхэд хажууд сууж байсан Сонхва надруу нэг харснаа гарт байсан утсыг булааж авснаа дуу алдан

"Пүүү~~ Чамайг ийм юманд дуртай гэж мэдсэнгүй!"

Тэр чанга гэгч нь шоолонгуй ингэж хэлэхэд хүүхдүүд бүгд бидэнлүү харцаа чиглүүлэх бөгөөд Сан багш хичээлээ зогсоон ташаагаа тулан биднийг ширтэн зогсоно. Би ч Сонхвагаас утсаа булаах гэтэл тэр Юнуруу дамжуулах бөгөөд Юну ч дэлгэц нь ассан утасруу харснаа амаа даран Ёсанд өгтөл тэр шүлсэндээ хахан ширээгээ дэрлэнэ. Тэдний энэ тэнэг үймүүлэлтээс болж Сан аль хэдийн Ёсаны гарт байх утсыг минь авснаа удалгүй нүүрэнд нь жуумалзал тодрон хоолойгоо зассанаа утсыг минь надруу сунган

"Хичээл дээр том хүний юм үзэх хориотой шүү ноён ЖОН" гэснээ цааш харан алхах бөгөөд би ч одоо болтол шокноосоо гарч чадалгүй хөшнө. Ичсэн хүн хүн алдаг гэж үнэн бололтой... яг одоо тэднийг тамын хонгилд хийчихмээр л санагдаж байна шүү..

"Уучлаарай ноён Үёон бидний буруу"

"Өөр?"

"Бид үхэх ялтай"

Урд минь сөгдөн суух тэднийг жаал өдөж байгаад санаа амран дээвэр дээр дэвсээд тавьчихсан хулдаасан дээр дээшээ харан хэвтлээ..

Юну хажууд минь ирж хэвтсэнээ "Ёсан та хоёрыг сонссон... Чи ч баатар биш гэжүү?"

Би хурц тусах нарыг гараараа хаан хөнгөхөн инээмсэглээд

"Би угаасаа янзтай биш гэжүү?"

Тэр чимээгүй гэгч нь толгой дохьсноо
"Сан та хоёр юу болж байна"

Мөн сайхан асуулт ч болдоо.. Багш сурагчаас өөр бид ямар ч харилцаагүй.. Яахав би жоохон түүнийг крашласнаа үгүйсгэхгүй ч.. эхнэртэй хүнтэй хэзээ ч болохгүй! Тэр тусмаа халуухан профессорыг шохоорхосон ч харц унагаад хэрэггүй. Надаас өөр өчнөөн нүд түүнийг өөрийн болгохыг хүссэн хүсэлтэй ширтэж байгаа биз.

"Уумаар байна"

Тэр хариултыг минь ямар утгатайг мэдсэн бололтой толгой дохин бидний урд ноцолдох хоёрт хандан гараа өргөн юм ууж байгаа мэт хөдөлгөөн хийснээ

•OBSEXION°Where stories live. Discover now