27. Aeternum

615 104 19
                                    

"Яаа! Битгий булхайцаад бай даа!"

"Хаха! Чи хэзээ ч тоглоомоороо намайг барахгүй юм байна"

Саны дургүй хүргэм шарыг минь малтах үгс улам л уур дүрэлзүүлнэ. Тэр яагаад бүх зүйлдээ ийм сайн байдаг юм бол? Бурханы дуртай бүтээл нь бололтой! Үүнээс илүү арын хаалга гэж байх уу?

"Одоо ганц үе!"

Тэр толгойгоо сэгсрэн тоглоомныхоо гарыг хажуу тийш шидсэнээ элгээ тэврэн хойш суух бөгөөд би ч түүний тоглоомны гарыг авахын тулд түүний дээгүүр давах гэтэл Сан ёжтой инээн намайг татан энгэртээ нааснаа толгойг минь илэн

"Аигүү! Дараа нь заавал хожигдох болохоор одоо тайвшир заюу?"

Түүний дулаахан цээжинд наалдах шиг тухтай зүйл хаана байна гэж? Би юу ч хийлгүй түүний энгэрт тэврүүлэн хэвтсээр. Харин Сан гэнэт л санаа алдан

"Яагаад намайг хүнтэй гэрлэсэн гэж бодож байна?"

Би толгойгоо үл ялиг өргөн түүнлүү харвал тэр хөнгөхөн инээмсэглэснээ

"Аав минь их хэцүү өвчтэй болчихсон юм гэнэт л.. Гэтэл тэр эмэгтэйн аав мааш мундаг эмч байсан. Тэгээд л аав эдгэрсний дараа тэд биднийг нийлүүлэхийг хүссэн. Хачин байгаа биз?"

Би үл ялиг толгой дохин "Дургүй хүрмээр юм"

Тэр жинхнээсээ уурлах гэж байгаа намайг мэдсэн бололтой инээж байснаа толгойг минь илэн

"Гэхдээ одоо хамаагүй ээ. Чамтай таарснаас хойш би өөрийгөө хайрлаж сурсан болохоор"

Түүнийг чин сэтгэлээсээ ингэж хэлж байгаад нь үнэхээр догдолмоор биш гэжүү? Сан үргэлж хүчирхэг бусдын нүдэнд төгс харагдах ч өөрөөсөө илүү хайртай хүндээ бүх зүйлээ зориулж чадахаар тийм л тэнэг хүн.

Эцэст нь би түүний өвөр дээр суун түүнтэй духаа нийлүүлэн инээмсэглээд

"Одоо би хажууд чинь байх болохоор би арыг чинь даая"

Түүний инээмсэглэл хормын дотор л ёжтой болж хувиран нэг хөмсөгөө өргөснөө

"Мэдээж. Ийм халуухан гүнжтэй болсон юм чинь!"

"Гүнж гэнэ шүү! Хэн нь гүнжээ үзэх юму?"

Тэр наргиаг минь хормын дотор л хүлээж аван толгой дохьсноо "Үзэцгээе"

Саны дулаахан гар цамцыг минь сөхөн дотор нь сэлгүүцэж эхлэх бөгөөд нөгөө гараараа эрүүнээс минь барин өөрлүүгээ харуулна. Тэр уруулаа хазлан цамцыг минь татахад түүний хүчнээс болоод товчнууд юу ч үгүй газар унан цээж минь ил гарах нь тэр.. Тэр цээжийг минь чийглэг уруулаараа үнсэн доошлох бөгөөд би ч тэсэлгүй түүний үснээс бага зэрэг атган нүдээ анина. Саны надад өгөх бүх мэдрэмж дахин давтагдашгүй бас хэтэрхий халуухан. Түүнээс болж галзуурдаг бол би аль хэдийн дуусах биз!

•OBSEXION°Where stories live. Discover now