20.Peccata nostra

722 129 14
                                    

"Жон Үён!!!!"

Нүдээ бага багаар нээн эргэн тойрноо харвал Сонхва амандаа талх зуучихсан хөлөөрөө намайг сэрээхийг оролдоно. Би ч түүний хөлийг барьж аван өөрлүүгээ татан доош суулгатал тэр чанга орилон намайг тавихыг сануулна

"Нойрноос минь сэрээсний уучлалт чинь хаана байна?"

Тэр нэрийг минь дуудан "Уучлаарай би буруутай" хэмээн дуу алдахад нь инээсээр түүний хөлийг тавин босоод суутал Сонхва хөлөө барьсаар намайг хараан сууна.

"Ингэхэд Сан багшийн эхнэр үнэхээр халуухан юм байналээшд!"

Би толгойгоо сэгсрэн түүний үгийг үл тоохыг хүссэн ч түүний зөв. Хэн ч харсан тэр эмэгтэй эрчүүдийн харцыг өөртөө татаж чадах тийм л хүн.

"Сан та хоёр юу болж байна? Түүнийг шохоорхохоо больсон уу?"

Би гараа дугарган орноосоо босоод "Дахиад орилмоор байна уу?" Гэтэл тэр алдаагаа мэдсэн мэт амаа даран толгой сэгсрэнэ.

Өнөөдөр амралтын өдөр учраас уйтгартай хичээлд явах ямар ч шаардлага байхгүй. Энэ өдөр л миний өдөр бололтой!

Сонхва чанга гэгч нь өөрийнхөө дуртай дууг тавин орилох бөгөөд Юну бид хоёр ч түүнийг даган хөгжилдөж эхлэв. Тэдний ачаар өчигдөр мэдэрсэн тэр хөгийн мэдрэмжийг бараг л мартах дөхөж. Хэнд ч хэрэггүй тэр мэдрэмж!

"Үён чиний ээлж!"

Түүнийг тэгж хэлсний дараа бие минь хөгжмийн хэмнэлд уусан тэд намайг дэмжин орилох бөгөөд энэ байдлыг хаалга чанга нүдэх дуу эвдэх нь тэр. Бид чимээгүй гэгч нь хаалгаруу харах бөгөөд Юну харин хэн гэдгийг нь мэдэж байгаа мэт инээсээр хаалга онгойлгох бөгөөд өчигдөр танилцсан Саны найз болох Минги тор дүүрэн уух зүйл барьсаар орж ирэх бөгөөд түүний араас төсөөлж байгаагүй тэр хүн саарал өнгийн малгайтай цамц хар өмд өмсчихсөн орж ирэхтэй зэрэгцэн Сонхва намайг нударснаа

"Чөтгөр гэж тэр Сан багш уу? Түүний хувирах чадвар үнэхээр галзуу юмаа?"

Мэдээж түүнийг ийм хувцастай анх удаа харж байгаа болохоор өөрийн эрхгүй догдлох мэдрэмж авна. Чөтгөр гэж... Сан үнэхээр миний сул тал бололтой.

"Яаа!~ өнөөдөр ч хөгжилтэй байхнээ?" Гэсээр Юну тэдний авчирсан зүйлсийг гаргаж ирэх бөгөөд тэр дунд тоглоом хүртэл байгаа харагдав. Би тэдний зүг аажмаар ойртон ширээн дээр байх сэргээшийг аван балгалж байтал Сан миний хажууд суун өвдгөн дээр гараа тавихад нь золтой л ууж байгаа зүйлдээ хахсангүй.

•OBSEXION°Where stories live. Discover now