5.Amor vel odium

791 136 3
                                    

"Бүх хичээл дээр онц гар гэнээ? Воаа тэр чамайг үнэхээр мэдэхгүй бололтой тиймүү?"

Мэдээж. Над шиг хүнд хийж чадахгүй зүйл гэж одоохондоо алга. Хүмүүсийн хүсдэг бүх зүйл надад байхад хэр баргийн хүн надтай орооцолдохыг хүсэхгүй л баймаар юм. Багш минь дээ.. Та ч үнэхээр намайг мэдэхгүй бололтой.

"Жон Үён самбар дээр гардаа."

Энэ мөч ирэх хүртэл! Тэр өдрөөс хойш Сан багш нартай тохиролцсон мэт л бүгд намайг самбарт гаргах эсвэл ганцаарчилсан бие даалтуудаар бөмбөгдөж эхлэв. Бүжигтээ энэ бүхнээс болж бэлдэх зав минь ч багасаж байгаа нь хорон санаат Сан аас болох гэж.. Сахиусан тэнгэрийн царайтай Сатан..

Хүүхдүүдийн нүд над дээр тусан харин сэтгэл судлалын багш надруу цаас сунгах бөгөөд би ч түүнээс цаасыг нь аван нээн харвал
Ижил хүйстнээ сонирхох нь гаж зүйл

Тоглож байгаа байлгүйдээ. Нүдээ анин жавжаа хазан урт амьсгаа авна. Үнэхээр мэдэхийг хүсдэггүй сэдэв ингээд таарах шив? Эсрэг хүйстэн ижил хүйстэн ч гэх шиг тэр бүгдийг нь нохойд хаяж өг.

"Тэгээд үүнтэй санал нийлж байна уу? Ижил хүйстэн байх нь гаж зүйл гэж бодож байна уу?"

Тэр хөлөө ачин надруу их л нухацтай харц шидлэх бөгөөд би ч нүдээ эргэлдүүлсээр

"Хариулахгүй байж болохгүй юу?"

Тэр багшийн нүүрэнд инээмсэглэл тодрон нүдээ онийлгосоор надруу ирмэснээ

"Яагаад? Арай чи"

Түүний ядаргаатай зан нь үнэхээр дургүй хүрмээр юм. Ижил хүйстэн гэнэ шүү! Би хэзээ ч тийм новшийн зүйл хийх хүн биш.

"Мэдээж ижил хүйстэн хүмүүс бүгд гажуудал. Би ийм заваан зүйл ярьмааргүй байна" хэмээн өнөөх цаасыг нь базан түүний хажууд байх хогын савруу хийчихээд суудалдаа суун өөрийгөө тайвшруулахыг оролдоно. Хэний ч хэрэггүй зүйлийг мэдэх хэнд хэрэгтэй гэж! Тэдэнд үнэхээр хийх ажил байдаггүй хэрэг үү!

Хөмсөгөө зангидан урагш ширтэх миний хойноос бөөрөнхийлж шидсэн цаас нуруунд мэдрэгдэх бөгөөд эргэн харвал Юну хажууд минь суух Сонхваруу дохин толгой сэгсрэнэ. Чөтгөр гэж. Би ч новшийн зүйл хийчихсэн бололтой..

Сонхваруу харвал тэр юу ч болоогүй мэт дэвтэр дээрээ юм бичиж байх бөгөөд өөрийн эрхгүй л тэгж хэлсэн үгнүүддээ гэмшинэ.

"Юу Сонхва тараад уувал яаж байна?"

Сандарч барин хэлэх үгийг минь тэр сонссон бололтой надруу харснаа толгой дохин инээмсэглээд

•OBSEXION°Where stories live. Discover now