26.Meus es Choi San

616 105 36
                                    

Түүний үнэр маш тод үнэртэхэд юу болоод байгааг ойлгох шиг. Түүний өмнө дахиад л сул дорой байдлаа харуулсандаа итгэж чадахгүй нь... Үргэлж ийм үед тэр хаанаас ч юм гарч ирдэг нь таалагдахгүй байна. Өөрийгөө супэрмэн гэж бодсон юм байхдаа? Хэрвээ тэр халуухан биш байсан бол би хэзээ ч түүнийг сонирхохгүй байсан юм!

Би түүнийг өөрөөсөө түлхэн "Би чиний эхнэр чинь биш болохоор дураараа хүрэхгүй байвал сайн байна. Бас... би найз охинтой"

Ширүүхэн дуугаар хэлэх үгэнд минь тэр санаа алдан "Үён.. Бид ярилцах хэрэгтэй гэж бодохгүй байна уу?"

Би түүний хэлсэн үгэнд ёжтой инээн хана налангаа "Юуны талаар? Сексийн талаар уу?"

Тэрний харц одоо л ширүүсэн нүдний минь хажууд байх ханыг хүчтэй цохин надтай ойртох бөгөөд би ч түүнээс харцаа салгалгүй ширтэнэ.

"Намайг хардуулах гээд ингээд байгаа бол больж үз."

Би түүний хүзүүнд гараа тавин "Чи миний хувьд хэн ч биш Сан аа. Зүгээр л эхнэртэй ховсдуулчихсан амьтан"

Тэр уруулаа хазан доош ширтэж байснаа сулхан дуугаар

"Уурыг минь хүргэх хэрэггүй Жон Үён"

Би түүнд мөчөөгөө өгөхийг хүсэхгүй байна. Хэдий түүний хэлсэн үнэн ч би энэ үнэнтэй эвлэрэхийг хүсэхгүй байна. Эцэст нь тэр эхнэрээ л сонгох учраас...

"Чамтай зугаацаж ханасан болохоор дахиж төвөг болох хэрэггүй" гэсээр түүний гарыг цохин өөрөөсөө холдуулмагцаа тэндээс хурдан гэгч нь гарч амжив..

Түүнээс болж хурдан цохилсон зүрхээ үгүйсгэсээр гэртээ орж ирмэгц Сонхва хүзүүгээс минь зүүгдэн тэврэх бөгөөд сургууль дээр юу болсон талаар сонссон бололтой. Юну надад юу болсон талаар үйлдлээр шипи өгөх бөгөөд би ч инээмсэглэн түүний нурууг илээд

"Зүгээрдээ. Би зүгээр" гэтэл Сонхва тэврэлтээ улам чангалан

"Үёнаа... баярлалаа! Чи үнэхээр сайхан сэтгэлтэй юм"

Тэр намайг өөрчилсөн гэдгээ мартчихсан байх. Сонхватай найзалснаас хойш би өөрийнхөө сайн дүрийг илүү их гаргадаг болсон.. хүнийг хайрлахад ямар ч томъёо хамаагүй гэдгийг ойлгосон..

"Хурдан өөрийгөө хамгаалуулах найз залуутай болж үз" гэсээр би түүнийг цаашлуулан инээмсэглэтэл түүний хацар улайн тэврэлтээ салгаснаа буйдан дээр суун

"Үнэндээ... сургуулиас гадна хамгаалах хүн байгаа л даа"

Юну бид хоёр бие биерүүгээ харан уулга алдсаар түүнийг үргэлжлүүлэхийг хүлээх бөгөөд би ч тэсэлгүй

•OBSEXION°Where stories live. Discover now