25.Mea culpa est

634 115 25
                                    

"Үёнаа? Би үхэх нь ээ!"

"Чшшш! Зүгээр л мэдэр заюу?"

Би түүний богино банзалыг дээш өргөн гуяыг нь зөөлөн илвэл тэр хүзүүнд минь шигдэн амьсгаатаж байгаа нь гижиг хүргэх шиг.

"Үён! Гуйя... Намайг ашиглачих л даа"

Би ёжтой инээн түүний уруулыг зөөлхөн үнсэх хэдий ч ямар ч мэдрэмж мэдрэгдэхгүй нь. Дахиад л... новш гэж

Хүчээр түүний үнсэлтэнд мансуурахыг хүссэн ч дахиад л.. Оюун ухаан минь өөр газар явах шиг.

"Хангалттай. Явж үз"

Тэр гэнэтийн үгэнд минь гайхсан бололтой надруу ширтэхэд нь би ёжтой инээн

"Чи намайг өдөөж чадахгүй байгаа болохоор явж үз"

Тэрний нүүр улайн хацарлуу минь алгадчихаад тэр газрыг орхин гарах бөгөөд би ч хацраа барин нүдээ анин сандлаа нална.

"Яаа Үён дахиад л гэрт хүн авчраа юу?"

Сонхва гартаа дүүрэн идэх зүйл барьчихсан орж ирэх бөгөөд би ч түүний гарт байх тортой зүйлээс аван ширээн дээр тавингаа

"Өнөөдөр хичээл хэдээс юм?"

"Сан багшийн хичээлд сууна гэвэл 10 суухгүй гэвэл 1"

Би толгой дохин түүний авчирсан алимаас нэгийг аван хазчихаад

"1 гээд уулзья" гэсээр өрөөндөө орж ирэн хөгжим сонсож эхлэв. Бүжгийн сургуулилтандаа яваагүй удсан болоод ч тэр үү англи хэлний хичээл бүрийг таслан өөрийнхөө бяцхан бүжгийг найруулна. Тэр өдрөөс хойш Сантай таарахгүйг хичээж байгаа. Мэдээж бүгд л хүссэнээр минь болдог. Түүний хичээлд суулгүй сургуульд таарсан ч албаар түүний уурыг хүргэх үйлдэл гаргасаар... ийм байдалтай новшийн 7хон хоног өнгөрсөн хэрнээ хэтэрхий удсан юм шиг санагдаж байх шив... Инээдтэй юм! Хөгжилтэй биш гэжүү?

"Үён! Явцгаах уу?"

Ёсан цүнхээ үүрчихсэн гэрийн үүдэнд ирчихсэн зогсож байх бөгөөд би ч толгой дохин түүний мөрөөр тэвэрсээр бид сургуулийн коридорт орж ирвэл хүүхдүүдийн харц над дээр тусна. Мэдээж үргэлж л ийм байсан. Тэдний намайг хүсэх харц... Ийм илт зүйлийг анзаарахаа больсон байснаа бодоход би үнэхээр галзуурчихсан байсан гэдэг нь үнэн бололтой.

"Өнөөдөр цайны цагаар англи хэлний шалгалт авна гэж сонссон уу?"

Би мөрөө хавчин модон чихрээ амандаа эргүүлэн "Тэгээд заавал өгөх хэрэгтэй юу?"

•OBSEXION°Where stories live. Discover now