14. Contractus pro servo

706 117 6
                                    

"Жон Үён~ Хоцорч ирсэн болохоор яах ёстойгоо мэднэ биздээ?"

Тэд намайг ирэхэд аль хэдийн чөтгөрлөг зан дээрээ тавьчихсан байгааг харвал энэ уулт өндөрлөх тийшээгээ хандчихсан бололтой. Гадуур хувцасаа тайлж шидчихээд ширээн дээр надад бэлдэж тавьсан вискиг балган тэдэнлүү харвал тэд яг л надаас ямар нэг юм хүлээгээд байгаа мэт харцаар ширтэнэ. За дахиад л биш шүү...

"Чи миний мэдэх Үён биш болчихож ээ"

Сонхвагын уруулаа унжуулан барин хэлэх үгийг Юну тосож аван толгой дохингоо

"Үнээн үнэн. Сан ч билүү Сани ч билүү багш гарч ирснээс хойш эвгүй болчихсон"

Би эрүүгээ тулан тэдэнлүү инээмсэглэсээр "За үргэлжлүүл л дээ"

Тэдний яриаг таслан халаасанд байх утас чанга хангинах бөгөөд утсаа гаргаж ирэн харвал миний хуучин алдаа. Тэр өнөөдөр галзуурчихсан байх. Уруулаа хазлан утсаа ширээн дээр тавьчихаад буцан яриандаа орох бөгөөд бид удалгүй ор орондоо орцгоон маргаашын хичээлдээ хоцрохгүй байх ерөөл тавина. Унтахаасаа өмнө утасны дэлгэцээ харвал нүүрэнд минь инээмсэглэл тодрон цус минь бүхэлдээ толгойруу юүлэгдэх шиг л..

Унтахыг хичээн нүдээ аних ч нойр хүрч өгсөнгүй. Яг энэ байдлыг минь мэдэх шиг нууцлагдсан дугаараас дуудлага ирэх бөгөөд авах эсэхдээ эргэлзэн эцэст нь ногоон товчлуурыг удаанаар хажуу тийш болгон чихэндээ наавал

"Үёнаа"

Төсөөлж байгаагүй тэр хүний хоолой чихэнд минь яг л дуу шиг сонсогдоно. Түүний нойрмогхон хүржигнэх хоолой нь цаанаасаа л дотрыг минь гижигдэх шиг.

"Сан? Юу... Багшаа?"

Тэр хөнгөхөн инээснээ "Үнэндээ нойр минь хүрэхгүй байна лдаа. Чи надад өөрийнхөө тухай ярьж өгвөл яаж байна?"

Түүний гэнэтийн шалгалтанд юу гэж хариулахаа мэдэхгүй байсан ч нэгэнт нойр хүрэхгүй байсных урт гэгч нь амьсгаа аван өөрийнхөө тухай түүнд итгэл муутайхан ярьж эхлэнэ. Гэр бүл ахлах сургуулиас хойш анхаарахаа байсан. Яагаад гэжүү? Хэн ч үргэлж асуудал тарьдаг хүүхдэд дуртай байдаггүй. Үргэлж хүүхэд дээрлэхэж зодоон хийж явдаг байсан гээд л.. Хэдий энэ бахархаад байх зүйл биш ч.. одоогын найзуудтайгаа таараагүй байсан бол би одоо ч хөгийн новш хэвээрээ байх байсан биз.

"Тэгэхээр чи олон охинтой байжээ?"

Тэр зөвхөн миний үерхэлийн яриаг голчлон сонссон мэт яриаг минь таслахад уруулаа хазлан дээш өндийн суугаад

•OBSEXION°Where stories live. Discover now