13.Beatus pill

738 121 10
                                    

"Үёнаа! Чи чинь муудсан хоол идчихээ юу?"

Сонхва чихэн дээр минь чанга орилоход л бодлоосоо салан түүнрүү харвал хичээлийн цаг аль хэдийн дуусчихсан би яаж яваад ангидаа орж ирснийг мэдэхгүй ч гартаа цүнхээ барьчихсан харихдаа бэлдээд амжчихаж.

"Намайг нэг цохиодхоо?"

Юну хажууд чимээгүй зогсож байснаа чөтгөр шиг л инээн гарлуу хадаас зоож байгаа мэт л чанга цохих бөгөөд би ч гараа барин анги дүүрэн орилон өөрийгөө зүүдлээгүй гэдгээ ойлгох шиг болов. Тэгэхээр саяны болсон бүх зүйл зүүд биш байж.

"Яасан дахиад цохиод өгөх үү?" Гэхэд нь үхэх гэж байгаа мэт л царай гарган толгойгоо сэгсрэн инээх аядтал Сонхва утсаа гаргаж ирэн

"Ингэхэд ууна гэсэн яасан юм? Би газраа захиалчихсан шд"

Юну ширээн дээр гарч суун мөрөө хавчингаа "Ёсан ор сураггүй болчихож. Үёнаа чи залга даа"

Би ч халаасаа ухан утсаа авах гэсэн ч утас минь байх ёстой газраа байсангүй.. Цүнхэндээ үзсэн ч ор сураггүй. Гэнэт л толгойнд Саны инээмсэглэж байгаад халаасандаа хийж байсан нь санаанд орох бөгөөд хэрвээ тэр миний утсыг онгойлгож үзвэл түүний нууцаар авсан зургаас авхуулаад хөвгүүдийн дурлалын тухай зурагт номын хайлт хүртэл гарч ирэх байх гэсэн хар бодол толгойнд эргэлдэнэ. Мэдээж тэр үзэх магадлал өндөр хүн! Ахх Үён чи ч ёстой эргүү юмдаа...

"Новш.. би завгүй болчихлоо.. яринаа" гэсээр тэднийг ярих зав өгөлгүй багш нарын өрөөрүү гүйсээр хаалгыг нь хүчтэй түлхэн орвол Хунжун багшаас бусад нь явчихсан бололтой!

"Сан!! Бишээ... Сан багш явчихсан юмуу?"

Амьсгаатсаар хэлэх үгийг минь тэр нухацтай гэгч нь сонсож байснаа толгой дохин

"Өнөөдөр эхнэрийнх нь төрсөн өдөр гээд эрт явсандаа юу болоов?"

"Юу.. Та надад гэрийнх нь хаягыг өгч болох уу? Би яаралтай дэвтэрээ авах гээд"

Тэр намайг их л болгоомжлон харж байгаад эцэст нь түүний хаана амьдардагыг жижиг цаасан дээр бичиж өгөхөд нь хурдан гэгч нь бөхийчихөөд шууд л түүний гэрийн зүг гүйж эхэллээ.. уул нь эндээс тийм хол биш байх гэж бодсон ч... эсвэл ойрд гүйгээгүй болоод ч тэр үү хөл цуцаж ам цангаж эхлэв...

Эцэст нь түүний амьдардаг дүүрэгт орж ирэн хөлсөө хатаахын тулд хурдан алхах бөгөөд Хунжун багшийн бичиж өгсөн хаягын яг гадна ирвэл энэ дүүрэгтээ л хамгийн том бас өнгөлөг хаус угтан авах нь тэр... Баячуудаа гэж..

•OBSEXION°Onde histórias criam vida. Descubra agora