28. Obsession

1K 131 41
                                    

Донтолт Шунал бас хэн нэгнийг зөвхөн өөрийнхөө байгаасай гэх энэ хүсэл бүгд нийлээд хүсэл тэмүүлэл болон дэлгэрнэ.

Чамайг хамгийн ихээр ойлгож, хамт байхад үргэлж тухтай мэдрэмж төрүүлж, уйдах гуниглах зав өгөлгүй өөрийнхөө ертөнцөөр аялуулж чадах хүн энэ амьдралын туршид бидэнд ганц л тохионо. Бидний soulmate. Энэ хүн байхгүй л бол болохгүй гэж бодсон бол хэзээ ч битгий эргэлз. Түүнийг өөрийн болгохыг тэд хүлээж байгаа ч юм билүү?

"Тэгээд үнэхээр шийдчихсэн байх нь ээ?"

Саны аав бидэнлүү ээлжлэн ширтэн санаа алдах бөгөөд Сан гарыг минь чангаар атган чанга дуугаар "Тийм"

Мэдээж тэр энд ирэхээсээ өмнө бүх хөл гар нь салганаж байсан хэрнээ миний төлөө зоригтой гэгч нь ингэж хэлэх үнэхээр инээдтэй биш гэжүү?

Түүний ээж надруу жуумалзан нөхрийнхөө хэлэх үгийг хүлээн сууна.

"Юу.. Саныг надад даатгаж болно шүү! Би үнэхээр сайн арыг нь даана" хэмээн сандарсандаа үгээ урд хойно нь оруулан хэлэх үгэнд түүний аав инээхгүйг хичээж байснаа пир хийтэл инээн түүний ээж миний толгойг илснээ

"Аигүү! Үён! Чи анх ирэхдээ л надад таалагдсан учир нь энэ байжээ?"

"Сан аа. Зүгээр л өөрийнхөөрөө жарга. Тэгвэл бид жаргалтай байх болохоор"

Мэдээж бид учраа олчихсон. Түүний аав яг л Сан шиг.. Ширүүн харагдах хэрнээ яг хүүхэд шиг зантай..

Хичээлийн цаг дуусмагц Сан шалгалтын материалууд тарааж өгөх бөгөөд энэ бүх зүйлээс болоод бараг л мартах дөхөж! Түүнтэй таарамж муутай байх үедээ өгсөн шалгалт. Мэдээж хамгийн муу оноо минийх болж таарах шив.

Сан шилээ доошлуулснаа надруу ширтэн толгойгоо сэгсэрснээ "Жон Үён.. энэ байдалтай чиний дүн жалгаруж орох нь гэж бодохгүй байна уу?" Хэмээн дооглонгуй хэлэх бөгөөд ангийн хүүхдүүд инээдээ тэвчин надруу ширтэнэ. Би ч түүнд мөчөөгөө өгөлгүй суудлаа хойш налан ёжтой инээгээд

"Надад ганц л хэл байхад хангалттай. Тэгж бодохгүй байна уу багшаа?" Хэмээн хэлээ гарган гараа даллатал Сан санаа алдан шилээ тайлан ширээн дээрээ тавих нь тэр. Түүний янзыг үзэх үнэхээр хөгжилтэй...

Сонхва чихрүү минь ойртсоноо "Чи ч орой унтахгүй нь бололтой" хэмээн ёжтой инээх бөгөөд би ч уруулаа жимийн "Тэгээд л ингэж хэлж байна" гэтэл Сонхва уулга алдан ширээн дээр байх цаасаараа цээжрүү цохьсноо

•OBSEXION°Where stories live. Discover now