01: Пизза

17.2K 695 16
                                    

Энэ бол шалиг залуусыг үзэн яддаг охины түүх юм...

Сонюүлийн талаас

Багшийг илтгэгч болон тригнометрийн функц дахин бидэнд тайлбарлаж байхад би ангийн арын эгнээнд дэвтэр дээрээ инээмсэглэсэн эможи зуран сууж байна.

Миний анхаарал Тэхён гараа өргөхөд түүн дээр төвлөрлөө. Багш Тэхён руу харан "Юу болоов? Тэхён" гэж асуув. Мэдээж багш Тэхёнд талтай шүү дээ.

Ким Тэхён бол ямар ч эргэлзээгүй манай сургуулийн хамгийн халуухан залуу. Түүнд царай, авьяас, бие байдаг болохоор аргагүй биз. Тэр Киллвэлл сургуулийн алдартай тоглогч, тийм ч учраас тэр охин болгонтой сээтэгнэдэг. Гэсэн ч ихэнх охид түүнтэй унтсаар л байдаг. Мөн тэд түүнийг зөвхөн өөрсдийг нь ашигласныг мэдээд, шархалдаг. Гайхалтай, чи тоглогчтой унтчихаад... өөр юу төсөөлсөн юм бэ? Тэхён 7-р ангиасаа хойш надтай ярих нь битгий хэл над руу хардаггүйд нь бурхандаа талархъя.

Тэр хариуцлага гэдэг зүйлийг огтхон ч мэддэггүй, энэ нь намайг түүнийг үзэн ядах шалтгаан болдог. Яагаад вэ гэвэл нэг удаа, би 7-р ангидаа түүнтэй биологийн хичээл дээр хамтрагчид болсон юм. Гэтэл тэр лабораториос хортой мэлхий алдчихсан. Тэгээд бид 0 оноо авч, мөн шийтгэлийн өрөөнд суусан.

"Багшаа, математик ер нь юунд хэрэгтэй юм бэ? Манай ээж нягтлан бодогч, гэвч тэр хэзээ ч энэ томьёонуудыг хэрэглэдэггүй."

Би нүдээ эргэлдүүлээд, ширээн дээрээ толгойгоо тавилаа. Энэ хичээл дуусдаггүй юм байх даа? Яг бурхан миний залбирлыг сонссон мэт хонх дуугарав. Тиймээ, үдийн хоолны цаг. Золтой л доороо бүжиглэчихсэнгүй. Хоол минь чам дээрээ очлоо.

Би босоод юмнуудаа цүнхэндээ хийчхээд шууд цайны газар луу явав. Кинон дээр гардаг заваан хоолтой цайны газар гэж төсөөлөх хэрэггүй шүү. Манай сургуулийнх пизза, шоколадтай цэлцэгнүүр зэрэг янзтай зүйлс зардаг юм.

Би хоолоо авчихаад сүүлийн гурван жил сууж байгаа сандал ширээндээ суулаа. Миний сайн найз И Еэсүл :

-Хээе Сонние. Би инээмсэглэн зөрүүлээд "Хээе Сүллие" гэчихээд амандаа хоолоо чихэж эхэллээ.

Еэсүл баруун тал руугаа харан, эргэн тойрноо ажиглаж байхад манай сургуулийн алдартангууд болох Тэхён өөрийнхөө хоёр сайн найз Пак Жимин, Жон Хусогтой ширээндээ сууцгаав. Шалиг, завхай бол тэднийг тодорхойлох үгс.

Харамсалтай нь Еэсүл Жиминд сайн, тиймээс тэр алдартануудын суудаг ширээтэй ойрхон ширээнд суудаг болчихсон. Мэдээж надтай хамт -_-

Алдартангууд маань үнэхээр чимээтэй, мөн шижгийн (энэ нь зөвхөн надад л тэгэж санагдаж байгаа байх -_-). Яг одоогоор бол хөгжөөн дэмжигчдийн нэг Тэхёний өвөр дээр суун, амьдрал нь түүнээс шалтгаалж байгаа юм шиг түүний нүүрийг үнсэж байна. Эввв

Би Тэхёныг Жиминд "Хөгшөөн, би энэ сургуулийн бараг бүх охинтой унтчихлаа. Одоо миний авч чадахгүй хэн ч байхгүй." гэж хэлж байхыг нь сонслоо. Жимин хөмсгөө өргөн, цайны газрыг нүдээрээ тойруулж харав. Тэр төсөөлөөгүй хүн дээр харцаа тогтоосноо, жуумалзлаа. Над дээр...

Жимин буцаад Тэхён уруу харснаа "Чамайг Жон Сонюүлийг авч чадахгүй гэдэгт мөрийцье". гэж хэлчихээд над руу толгойгоороо дохидог байгаа. Би хурдхан шиг над руу том нүдлэн ширтэж байгаа Еэсүл рүү харлаа. Тэр хашгирах шахам "Чи тэднийг сонссон уу? Тэр чамайг Тэхён өвөртөө оруулж чадахгүй гэж мөрийцөж байна шдээ. Чи Тэхён ямар хор шартайг мэднэ биз дээ? Зугт" гэж чангаар шивнэв.

Би Еэсүлийг сонсон, Алдартангууд болох Тэхён Жимин 2 луу хальтхан харвал, тэд над руу ширтэж байна Т_Т.

Би гялс босон, цайны газрын гарах хаалгыг зүглэлээ. Цайны цаг дуусахад 5 минут дутуу байгаа учир би анги руугаа алхахад болох юм байна.

Алхаж байхдаа хэн нэгэн миний нэрийг дуудан орилохыг нь сонсов. Би эргэж хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Тэхён над руу гүйн ирж байна.

Би удаанаар эргэж харан зугтах гэж байтал Тэхён миний төсөөлснөөс хурдан гүйцэн ирж намайг хананд шахав. Би ёолон, нүдээ анилаа.

Би Тэхёнийг "1-р алхам" гэж шивнэхэд нүдээ нээв. Тэр ямар чөтгөрөө яриад байнаа? Аль эсвэл буруу сонсчихов уу? Тэхён "Чи намайг хэн гэдгийг мэдэх үү?" гэж асуухад нь би хөмсгөө зангидан, толгой дохив. "Сайн байна."

Тэр толгойгоо доошлуулан, духаа минийхтэй нийлүүллээ. Би түүний гаатай амьсгалыг мэдрэхдээ түүний хүрэн бор нүд миний хар нүдтэй тулгарна.

Түүний бие одоо ч намайг шахсаар л. "2-р алхам." Тэр үүнийгээ хэлэхдээ нүүрэндээ ёжтой инээмсэглэл тодруулна. Би одоо 'надаас холд' гэж хашхирмаар байгаа ч миний ам үдээстэй хэвээр.

Би яг л хөлдчихсөн мэт зогссоор л, Тэхён уруулаа минийхтэй ойртуулах үед ч хөдөлж чадахгүй байна.

Намайг мэдэхээс өмнө Тэхёний хүчтэй үнсэлт бүрхэн авлаа. Хэрвээ миний ард шүүгээ байгаагүй бол би аль хэдийн уначихсан байх.

Ким Тэхён намайг үнсэж байна!

*_* *_* *_*

A/N: За тэгээд ямархуу болж вэ? Vote&Comment үлдээгээрэй

2017.04.

Most Popular PlayboyWhere stories live. Discover now