29: Аялал

5.2K 391 16
                                    

Сонюүлийн талаас

Би шалан дээрх суусан байрлалаасаа хөдлөлөө.

Би хоёр өдрийн турш энэ байран дээрээ сууж байна. Ээж минь надад юм идүүлэхийг оролдсон боловч миний хоолойгоор хоол давж чадахгүй байв.

Би яагаад үүнийг мэдсэнийхээ дараа сургуульдаа үргэлжлүүлэн явснаа ойлгохгүй юм. Би жирийн амьдралтай хэвээрээ байгаа гэж өөртөө итгүүлэхийг оролдсон байх.

Би хавдартайгаа Тэхёнийг үл тоож байхдаа олж мэдсэн, бас би Тэхёнийг осолд ороод үхсэн гэж бодоод үнэхээр их айсан. Тийм учраас түүнд өөрийнхөө мэдэрсэн зүйлийг мэдрүүлэхгүйн тулд би Тэхёнийг өөрөөсөө түлхэх гэж оролдсон. Гэвч би тэгэж чадаагүй. Учир нь би Тэхёнд хайртай болохоор түүнтэй хамт байхыг хүсэж, үерхэх саналд нь зөвшөөрчихсөн. Түүний зөв өө. Би үнэхээр амиа хичээгч юм.

Би шүршүүрт орон, ээжээр сургууль руугаа хүргүүллээ. Энэ галзуу юм шиг сонсогдож болох ч би найзуудаараа хүрээлүүлж, энгийн амьдралаа дахин мэдэрмээр байна. Намайг үхэж байгааг мэдээд над руу өрөвдсөн харцаар хүмүүсийг харуулахыг хүсэхгүй байна.

Би хүн болгон инээмсэглэн орж буй сургуулийн хаалга руу машинаас үсрэн бууж алхан оров.

Еэсүл над руу хүрч ирэн, "Хаагуур явав даа, охин минь?" гэхэд би мөрөө хавчин, шүүгээгээ онгойлголоо.

Тэр уруулаа унжуулан, "Би одоо физикийн хичээлтэй. Дараа уулзъя." гэж хэлээд яваад өглөө. Би Еэсүлд ч хэлээгүй. Би өөрийгөө муу найз гэдгээ мэдэж байна. Гэвч зүгээр л надад хүмүүст үүнийгээ хэлэх хүч алга, түүнд ч тэр.

Би коридороор уруудахдаа Тэхёнийг олж харлаа. Тэр Борамыг үнсэж байгаа харагдана... Дахиад. Новшийн илжиг.

Би түүн рүү чиглэн очоод, Борамаас салган татаад нүүрэн дундуур нь алгадав. Тэр над руу гайхан харна.

"Саяных юуны төлөө байв аа?" хэмээн Тэхён асуухад би над руу ёжтой инээмсэглэж буй Борам руу эргэн харлаа.

Би Тэхёнийг түүнээс холдуулахад Тэхён надаас хариулт хүлээсэн хэвээр байв. Борам цаашаагаа явахад би санаа алдан, "Би өөрийгөө бодсон зан гаргаснаа мэднэ ээ, Тэхён. Яагаад гээч? Би чамд хэлэх ёстойгоо мэдэж байсан ч би айж байсан. Өөрийгөө үхнэ гэдгээ би өнгөрсөн сар мэдсэн! Би төгсөж ч чадахгүй нь. Бас гэрлэж ч чадахгүй нь. Би новшийн онгон хэвээрээ л байна, Тэхён! Би гадаад улс оронд байж үзээгүй. Би их сургуульд тэнцэхэд, жирэмсэн болоход мэдрэгдэх догдлолыг мэдэж чадахгүй нь. Хүүхэдтэй ч болж чадахгүй. Би сэлж, гайхалтай зүйлсийг үзэж чадахгүй. Би амьдарч эхлэхээсээ өмнө үхэх болохоор." хэмээн хэлэхэд нүдийг минь нулимс бүрхжээ.

Most Popular PlayboyWhere stories live. Discover now