20: Бяслаг

6.9K 511 22
                                    

Сонюүлийн талаас

Би гэр рүүгээ орохдоо Тэхёний хэлсэн үгэнд эмзэглэж байлаа. Март, одоо бүгд дууссан. Чи бол өлөгчин шиг зантай, тиймээс ч чи үүнийг хийж чадах болно.

Би санаашран, хөнгөхөн инээд алдлаа. Өөрийгөө зоригжуулах нь амжилтанд хүрэх түлхүүр.

Би Pina Colodas-ийг ээжид өгчхөөд, дээшээ өөрийнхөө өрөө рүү мацна. "Хонгор минь, би Pretty Little Liars үзэж байна. Чи хүсвэл нэгдэж болно шүү." хэмээн намайг хоёр давхарт бараг л гарсан байхад тэр доороос орилон хэллээ.

"Яах юм бэ. Баярлалаа, ээж. Би зүгээр л орондоо орсон нь дээр байх."

"Зааз, сайхан зүүд зүүдлээрэй, капкэйк."

Ээж маань капкэйк гэж хэлэхэд би Тэхёнийг саналаа. Тэр л намайг ингэж дууддаг ганц хүн байсан юм сан.

Одоо яах вэ? Би өнөө орой болсон зүйлийг болоогүй мэт жүжиглэж, хуурамч үерхлээ үргэлжлүүлэх үү?

Би утсаа аван, Сүлийн дугаарыг орууллаа. Түүнийг дуудлагаа авахад, би уртаар ёоллоо. Тэр инээд алдан, намайг дуустал хамт хоршуулан ёолов. "Сүл." хэмээн би гоншигнолоо.

"Юүл." хэмээн надтай адил өнгөөр зөрүүлэн дуудав. "Юу болоов?" гэж хэдэн секундын дараа тэр асуулаа.

"Тэхён." хэмээхдээ энэ үг бүгдийг тайлбарлаж байгаа мэт ор руугаа үсэрлээ. "Чиний найз залуугаа гэж нэрлээд байдаг халуухан новш уу?"

Би толгойгоо дохихдоо, түүнийг намайг харахгүйг санан, "Зөвхөн тэр."

"Тэр яасан юм?"

Би санаа алдан, түүнд одоо л бүх үнэнээ хэлэх хэрэгтэйг ойлголоо.

"Тэр үнэндээ миний найз залуу биш."

"Ха, би мэдсэн юм аа. Жимин надад тавин долларын өртэй боллоо доо." хэмээн тэр бахархсан аятай хэллээ. "Сүл." хэмээн дахиад би гоншигнов.

"Заза, надад бүгдийг хэл."

Би Еэсүлд анх энэ жүжиг эхэлсэн Чанёолтой коридороос авхуулаад бааранд болсон бүх зүйлсийг хэллээ.

"Хүлээ, тэр тэгэж хэлсэн гэж үү?" тэр үл итгэсэн байртай ийн асуув.

"Тиймээ, тэр яг ингэж 'Чи бол зүгээр л миний мөрийнд ялахын тулд харилцаж байгаа новшийн охин!' хэлсэн." хэмээхдээ хоолойгоо бүдүүрүүлэн Тэхёнийг дуурайх гэж оролдлоо.

"Тун таагүй явдал болж. Чи түүний хоёр бөмбөгийг огтлоод, түүгээр нь Барниг хооллох хэрэгтэй." хэмээн уулга алдав. Барни бол Еэсүлийн питболл. Түүнийг арай эерэгээр тайлбарлавал тэр тийм ч нөхөрсөг нохой биш.

Most Popular PlayboyWhere stories live. Discover now