11: Урсула

8K 499 31
                                    

Сонюүлийн талаас

Би сэрэхдээ хэн нэгний чээжин дээр хэвтэж байлаа. Энэ эрэгтэй хүнийх байна. Эмэгтэй хүнийх хэзээ ч ийм хатуу байхгүй. Би хэн гэдгийг нь мэдэхийн тулд гараа чээжнээс нь авч нүүр рүү нь явуулав. Би өндийлгүй гараа дэлгэхэд түүний нэг хөл нь газар байлаа.

Түүний зүрхний цохилт сонсогдож байна. Би дээш өндийлгүйгээр үсийг нь гараараа тэмтэрлээ. Би хэн дээр хэвтээд байгаа юм болоо?

"Хөгжилтэй байна уу? Капкэйк." хэмээн хүнгэнэсэн хоолой дуугарав.

Миний бие цочсоноосоо болж газар уналаа. "Ямар чөтгөр нь вэ? Би яагаад чамайг тэврээд унтаж байгаа юм? Бидний дунд юу ч болоогүй, тийм биз дээ? Тэгээд яаж яваад ийм байдалтай сэрэв?" гэж би хэлэн, эргэн тойрноо харав. Би түүний гэрт байна. Би энд юу хийж байгаа юм бэ?

Тэр босч ирэн, над руу жуумалзаад, "Чи санахгүй байгаа юм уу?" гэж асуулаа. Түүний хоолойны өнгө гүн бөгөөд өдөөн хатгасан байдалтай байв. Юмс аажмаар миний толгойнд зураглагдахад, цохиулсан юм шиг л боллоо. Би Чанёолын өмнө Тэхёнийг үнсэн, түүний гэрт ирээд Алладин, Frozen болон бусад кинонууд үзэн, түүнтэй ярилцан, 3 сарын хуурамч үерхлийн хэлэлцээр хийсэн. Бас түүнтэй их дэлгүүрт таараад, болзсон гэх энгийн түүх зохиосон. Мөн Тэхён намайг инээлгэн, ийм нөхцөл байдалд хүрснийг ч саналаа.

Би инээд алдан сууна. Тэхён их зантай новш шиг биш үедээ хөгжилтэй, эелдэг залуу юм. Би Ариелийг дуурайн, өндөр дуугаран, "Би өөрийнхөө хоолойгүй яаж-" гэтэл Тэхён Урсулатай адилхан аймшигтай сөөнгө хоолойгоор "Хөх!" гэж ориллоо.

Би инээн, толгойгоо сэгсэрч, гар руугаа харав. Хэсэг чимээгүй орчин ноёрхсоны дараа, би Тэхён руу харцаа шилжүүллээ. Тэр намайг гүн бор нүдээрээ нухацтайгаар ширтэнэ. Намайг ямар нэг зүйл хийхээс өмнө Тэхён тонгойн, хүчирхэгээр уруулаа минийх дээр буулгалаа.

Тэхёнийг арагшаанаа буйдан налахтай зэрэгцэн би түүний дээр гарч, мордон суулаа. Боломжийг ашиглан тэр байраа сольсноор хоёр хөлний минь завсар бие нь байрлав. Бидний уруул бие биенээсээ үл сална. Тэр үнсэлтээ салган, чихнээс доошлон хүзүү хүртэл үнслээ. Тэхён намайг шимэхэд би түүнийг хөлөөрөө ороон, үснээс нь базаллаа.

Би хөмсөг зангидан, толгойгоо сэгсэрч, "Үнэхээр тийм зүйл болчихоо юу? Уг нь би болоогүй гэж найдаж байлаа."

Тэхён инээд алдан, "Чи миний аман дотор гиншихдээ дуртай л байх шиг байсан даа." Түүнийг ийнхүү хэлэхэд миний хацар улайлаа. Би шалан дээр суусан хэвээрээ байхдаа нүүрээ гараараа халхалав. Үнэхээр ичмээр юм аа. "Санаа зоволтгүй капкэйк ээ. Надад ч бас таалагдсан." гэж Тэхён хэлэхдээ нүдээ ирмэнэ.

Most Popular PlayboyWhere stories live. Discover now