15: Тачаангуй хувцас

7.1K 545 15
                                    

Сонюүлийн талаас

Би орон дээрээ хэвтэн, тааз ширтэнэ. Би Тэхёнтой үдэшлэгийг орхин явсны дараа манайд ирж Teen Wolf болон Gossip үзэж байлаа.

Би нойтон даашинзаа солиод оронд нь нэвсгэр өмд болон майкийг хослуулан өмссөн.

Тэхён миний дүүгийн хувцсыг өмсөж байна. Мэдээж би дүүгээ гал тогоонд хоол эргүүлэхээр явсан хойгуур хувцасны шүүгээнээс нь хулгайлчихсан юм.

Би ээж, дүү хоёртойгоо их ойр. Ээж маань өөрийнхөө чадах чинээгээрээ дүү бид хоёрыг дотно болгохын тулд орой болгон хамтдаа хооллодогт нь би маш их талархдаг. Хэдий би дандаа үүнд дургүй юм шиг гомдоллодог ч гэсэн. Дүүгийн өрөө минийхтэй зэргэлдээ байдаг. Мөн тэр надтай чацуу ч гэрээс хол байдаг, надаас илүү үнэтэй сургуульд сурдаг.

Би тэр хоёрт үнэхээр их хайртай  ч ил гаргаад байдаггүй, бас хүлээн зөвшөөрч чаддаггүй ч шаардлагатай бол тэр хоёрынхоо төлөө үхэхэд ч бэлэн. Би өөрийнхөө тэнэг дүү Жонгүүкт хэзээ ч үүнийгээ мэдэгдэхгүй. Учир нь тэр их чимээтэй. Гэвч түүнтэй Call of Duty (тоглоом) тоглоход тэр үнэхээр хөгжилтэй болчихдог. Хэдий хамгийн амархан үеийг нь тоглодог ч би бол тоглоомны домог шүү.

Хоёр цаг цуврал үзсэний дараа би гол дүрийнх нь талаар Тэхёнтой маргалдахаас залхлаа. Би бараг Тэхёнийг цонхоор чулуудчхаасаа өмнө би нөүтбүүкээ хаан, зүгээр л орон дээрээ хэвтэв.

Бид жирийн зүйлсийн талаар цаг хэртэй ярилцаж байна. Хэрвээ манай ээж ирээд Тэхёнтой хоёулахнаа өрөөнд байгааг минь харчихвал, намайг хамгийн аймшигтайгаар хэсэглэн хуваах биз.

"Чиний үргэлж хийхийг хүссэн ганц зүйл чинь юу вэ?" гэж Тэхён надаас асуулаа. Бид хэрвээ мууртай болвол юу гэж нэрлэх вэ гэх мэт утгагүй зүйлсийн талаар ярилцана.

Би лав муураа Митэнс гэж нэрлэнэ.

"Арвай будаа халаасандаа авч яваад, хэн нэгэн намайг бүдүүлэг, тэнэг гэх мэт зүйлс хэлэх юм бол мунхаг байсных нь төлөө арвай будаагаараа адислах гэж тэдэн рүү цацна." гэж би хариуллаа. Тиймээ, би үүнийг арван настайгаасаа хойш хийхийг хүсдэг байсан.

Тэхён инээн, "Чи л ганц тэгэх байх даа."

"Чи хоол хийж чадах уу?" хэмээн намайг асуухад Тэхён инээгээд "Харин чи?" гэлээ. Үүнийг нь би үгүй гэж л ойлгохоос.

"Яахав, зүгээр л хоёр минутанд болох гоймонг хийх гэж байгаад гал тогоогоо дэлбэлчихсэн гээд л хэлчихээч дээ." гэж би санаа алдан хэллээ.

Тэхён пис хийтэл инээн, орноос элгээ тэврэн өнхөрөөд уначихлаа.

Жонгүүк миний өрөө рүү шагайн, орж ирэхдээ, "Юүл, Чи миний цохтой футболкийг хараагүй биз? Энэ алга болчих-" хэмээн шалан дээр байгаа Тэхёнийг харсан даруйдаа яриагаа зогсоолоо.

Тэр Тэхёнийг өмссөн байхыг хараад, "Чи үүнийгээ дараа нь угаасан нь дээр шүү." гэчихээд "Сонюүл даваа, лхагва гарагт гудамжинд ажилладаг учраас завгүй. Тиймээс чи түүний төлөө надаас пүрэв гарагт уулзах цаг захиалж болно шүү. Аан бас түүнийг тачаангуй хувцастай хармаар байвал нэмэлт тавин доллар." гэж Тэхёнд Жонгүүк хэллээ.

Тэхёнийг инээхэд, тэр нэмээд, "Түүний тайзны нэрийг Сонюүл гэдэг." гэлээ.

Би өөрийнхөө тэнэг дүү рүү харан, нүдээ эргэлдүүлээд, "Гүүк, пизза үлдсэн үү?"

Дүү бид хоёр бие биенийгээ нэрнийхээ сүүлийн хэсгээр дууддаг юм. Учир нь бидний нэрний эхний хэсэг Сон, Жон болохоор утгагүй ч юм шиг сонсогддог болохоор.

Бид тийм ч хачин биш. Бидний нэг хэрвээ хүн алах шаардлагатай бол, нөгөөдөх нь цогцсыг нь нуухад туслах болно гэсэн гэрээ байгуулсан. Заза, бид гажиг юм байна.

"Үгүй ээ, би дуусгацан, битгий ямар нэг зүйл хийх гээд байшин шатаачхаарай даа. Миний бодлоор чамд хамгийн аюулгүй зүйл бол хов базах." хэмээн Жонгүүкийг хэлэхэд би түүн рүү дэр шидлээ. Харамсалтай нь тэр оногдохоосоо өмнө буцан гараад, хаалгаа хаачихлаа.

Новш гэж, би даваа гарагт хичээлтэйг саначихлаа. Үгүй эээээээээээээ

"Тэгээд чи пүрэв гарагт завтай юу?" хэмээн Тэхён жуумалзан, "Би тачаангуй хувцасны төлөө тавин доллар төлье." гэлээ.

Түүнийг бултахаас нь өмнө аль хэдийн дэрэн цохилт нүүрэн дээр нь хүчтэй буулаа.

A/N: Та нар Жонгүүк гарч ирнэ гэж төсөөлж байв уу? Одооноос бүр ч гоё зүйл гарах болно шүү 😈. Тиймээс надад урам өгөөд Vote&Comment өгөөрэй.

Most Popular PlayboyWhere stories live. Discover now