09: Цуурхалууд

6.8K 469 3
                                    

Сонюүлийн талаас

Би Тэхёний орон дээр тааз ширтэн хэвтэнэ. Борооны дуслууд дээвэр дээр буух чимээ чихэнд минь сонсголонтойёо эгшиглэж байлаа.

Би бороонд дуртай.

Маш олон хүмүүс дургүй байдаг, гэхдээ надад таалагддаг. Нэг удаа би Сорбэт руу (Бяцхан тайлбар: Энэ газар нь салон юм.) хөлнийхөө үсийг хусуулахаар явсан юм. Эмэгтэйчүүд тэнд хүлээж байхдаа, бие биетэйгээ ярилцдаг шүү дээ. Тэр үед нэг эмэгтэй бороог үзэн яддаг тухайгаа надад хэлсэн. Гэсэн хэрнээ тэр тэнгэрт цахилгаан цахих үед унтах дуртай гэж байна лээ. Сонин байгаа биз?

Надад бороонд дуртай байх үнэхээр их шалтгаанууд байгаа; Би борооны дуслын газарт буух дуунд нь дуртай, бас хаа сайгүй маш бага шавж байдаг. Чи хэн нэгнийг тэврэн, кино хамтдаа үзэж болно. Мөн какао уухад төгс цаг агаар, хэмжээлшгүй дулааныг чамд авчрах том хөнжлүүд чиний дээр нөмрөөстэй, бас томдсон хувцас гээд л.

Надад том хувцаснууд таалагддаг. Ялангуяа эрэгтэй хүний хувцас, учир нь ихэнх үед түүнээс гоё үнэр үнэртдэг.

"Би чиний хувцсыг өмсөж болох уу?" Би хажууд минь хэвтэж буй Тэхён уруу харан асуулаа. Тэхён намайг өнөөдөр гэрт нь хоно гэсэн, учир нь бид хүмүүс бид хоёрын үерхэлд итгэж чадах хэмжээний түүхээ зохиож, төлөвлөх хэрэгтэй. Яагаад гэвэл миний үерхэж байгаа хүн өмнө нь хэзээ ч жинхэнэ харьцаа үүсгэж байгаагүй Тэхён болохоор. Бас цуурхалууд сургууль дахь завхай амьтдын явдлаас илүү хурдан тархдаг учир.

"Тэг тэг." гэж Тэхён хариуллаа. Би босон түүний ханын шүүгээг онгойлгов. Авв, маш олон гайхалтай хувцаснууд. Би өөртөө тухтайг нь сонгох хэрэгтэй байх, учир нь түүний орноос босохгүй учраас. Хар сул тамирын өмд болон том цамц авлаа.

Ханцуй нь миний гарнаас урт, ер нь л бүх зүйл нь том. Дэндүү тухтай! Би угаалгын өрөөнд солиод гарч ирснийхээ дараа буцаад орон дээр нь хэвтэв.

"Үнэнгээсээ, би чиний бүх цамцыг чинь хулгайлна." Би ийнхүү хэлэхэд Тэхён "Чи хүссэн үедээ бүгдийг нь өмсөж болноо, капкэйкээ." гээд инээлээ.

Тиймээ! Би бүгдийг нь авч болох нь. Энэ задгай цамц үнэхээр сайхан үнэртэж байна. Яг л модны холтос болон ванилл хосолсон юм шиг. Би улам цамцанд нь шигдлээ. Энэ бол диваажин.

Намайг гадагшаагаа цонхоор харахад яг л оройны зургаан цаг болж байгаа мэт харагдавч үнэндээ өдрийн гурван цаг болж байгаа. "Чи цасан хүн хиймээр байна уу?" гэж би асуулаа.

"Бороо орж байгаа болохоос цас биш" хэмээн Тэхён хариулав.

Би инээн, "Би мэдэж байнаа. Би зүгээр Frozen-ээс эш татсан юм."

Тэхён "Frozen? Frozen гэж хэн юм?" гэж гайхан хөмсгөө өргөв.

"Юу? Чи Frozen-ийг мэддэггүй юм уу?" Би хашхирахгүй байж чадсангүй.

"Үгүй ээ. Тэгээд Frozen гэж яг хэн юм бэ дээ?" хэмээн Тэхён толгойгоо сэгсрэн асуулаа.

Би инээд алдан, "Энэ бол хүүхэлдэйн кино. Үнэхээр чи хэн нэгэн 'Let it go' гээд дуулж байхыг сонсоогүй гэж үү?"

Тэхён толгойгоо сэгсэрнэ.

"Одоо тэгэхээр хоёулаа DVD-ны дэлгүүр орж, чамд Frozen үзүүлье."

Тэхён босон, "За. Тэгвэл кино үзэх гэж байгаа юм чинь замаараа хүнсний дэлгүүр орж, байгаа бүх попкорныг нь худалдаж авна шүү." гэж хэлэхэд нь би инээлээ. Тэр надад таалагдаж эхэлж байна.

Гэхдээ мэдээж хэрэг, найзын хувиар.

*******

Most Popular PlayboyWhere stories live. Discover now