22: Хэн ч биш

6.6K 495 33
                                    

Сонюүлийн талаас

Цээжин дотор минь нүх гарсан юм шиг мэдрэмж төрнө. Яг л зүрх минь хэтэрхий хүнд зүйлд даруулчхаад, түүндээ сийчүүлэн амьсгалж чадахгүй байгаа юм шиг.

Би Тэхёнийг Борам үнсэн, цамцнаас нь барин, өөртөө улам татаж байхад Тэхён түүнийг зөрүүлэн үнсэж байгааг харан дэндүү цочролд орсноосоо болж ширтэхээс өөрийг үл хийнэ.

Тэхён түүнийг үнсэж байна.

Миний гэдэс рүү элэгдсэн мэт мэдрэмж төрөхөд хойшоо ухарлаа. Үнэхээр өвдөж байна.

Миний зүрх хатгуулан өвдөхөд би толгойгоо сэгсэрлээ. Үүнийг үнэн гэдэгт итгэж ядан, зүүд байгаасай гэж хүсэж байна.

Тэхён намайг хармагцаа нүд нь томорлоо. Би намайг дагжин чичрэхэд хүргэж байгаа, биеийг минь бүрхэх энэ сонин мэдрэмжээ арилгахын тулд уртаар гүнзгий амьсгаа авав.

Би эргэж харан, тэндээс холдохоор алхана. Би ямар новшоо бодож байсан юм бэ? Би түүнийг уучлалт гуйхад нь хүлээж аваагүйдээ харамсан, энд түүнтэй эвлэрэх гэж ирсэн байтал.

Хэрвээ би ийшээ ирээгүй бол? Хэн ч мэдэхгүй байсан. Зарим зүйлс мэдэгдээгүй байхдаа амар юм.

Би миний нэрийг бүдүүн хоолойгоор дуудан орилхыг сонслоо. Тэхён. Би үргэлжлүүлэн алхана. Гэвч хэнийхийг нь мэдэхгүй шүүгээг гараараа түшин зогслоо. Алхах тэнхэл алга.

Миний бие хөшин, зүрх минь өвдөж байна. Амьсгалж чадахгүй байгаа мэт мэдрэмж гүнд минь тусахад уртаар амьсгаагаа авна.

Нулимс хацрыг минь даган урсахад хурдхан шиг арчлаа. Шал руу харан, нүдээ чангаар анив. Хөдөлж чадахгүй байна. Хэдий зогсож байгаа ч хөлний минь булчин суларна.

Би яагаад гонсойгоод байгаа юм бэ?

"Сонюүл." хэмээн урд минь шивнэх дуу гарлаа. "Намайг уучлаарай. Чи саяны болсон явдлыг харах ёсгүй байсан юм."

"Надад хамаагүй." Би түүнээс холдох хэрэгтэй юм байна. Тэгвэл түүнд сайн байхаа болих байх.

Сайн?

Би түүнд хайртай юм уу? Би үүнийг эсэргүүцэхийг хүсэвч, харамсалтай нь байх ёстой хэмжээнээсээ илүү хайрлаж байна.

"Чи энд юу хийж байгаа юм бэ?" гэж тэр асуув. Би шүдээ зуун нүдээ нээгээд уур хилэнг илтгэх харцаараа түүнийг ширтлээ.Тэр үүнийг ойлгосон бололтой, учир нь хойшооноо нэг алхам ухарсан юм.

Most Popular PlayboyWhere stories live. Discover now