30: Гуравхан үгс

5K 413 44
                                    

ҮҮНИЙГ ТОГЛУУЛЖ БАЙГААД УНШААРАЙ !!!

Тэхёний талаас

Би орноосоо өндийн, хажуудаа унтаж буй үзэсгэлэн гоо руу ширтэн инээмсэглэлээ. Түүний минь хүрэн үс нүүрэн дундуур нь унжин, унтлагын хос хувцас өмсжээ.

Тэр үнэхээр гайхалтай төгс юм.

Би түүний үсийг холдуулан тонгойгоод, уруул дээр нь зөөлхөн үнсэв. Би яагаад түүнд ийм их хайртай юм бол оо? Яагаад тэр орхих ёстой юм бол оо? Би айж байна. Би түүний оронд байсан ч болоосой. Яагаад би үхэх хүн нь байгаагүй юм бэ?

"Сонюүл." хэмээн шивнээд, түүний мөрнөөс барин зөөлхөн сэгсрэв. Тэр хөдлөхгүй байна. "Сонюүл." хэмээн би дахин чангаар дуудлаа. Би түүний хоолойн дээр нь хуруугаа байршуулан, зүрхнийх нь цохилтыг шалгав.

Юу ч мэдрэгдэхгүй байна.

Би өрөөнөөсөө гүйн гараад хажуу талын модон хаалгыг чангаар нүдлээ. Сульдсан харагдах Жонгүүк хаалгаа олгойлгон, "Хмм?" хэмээн эвшээв.

"Бид Сонюүлийг эмнэлэгт аваачих хэрэгтэй байна. Т-тэр сэрэхгүй байна."

*-*-*-*-*-*-*

Би эмнэлгийн өрөөний хаалгаар гарахад бүгд анхнаасаа ийм удаан байсан мэт цаг хугацаа, эргэн тойрон дахь бүх зүйлс удаашран мөлхөж байлаа.

Хоёрхон үгс.

"Хэтэрхий оройтжээ."

Гуравхан үгс.

"Жон Сонюүл нас барлаа."

Тавхан үгс.

"Бидний хийж чадах зүйл үлдсэнгүй."

Би эмч рүү ширтэж байхад, гэнэт толгой эргэж буй мэт мэдрэмж төрж эхлэв. Яг л шал алга болоод би унаж байгаа мэт, эцэс төгсгөлгүй харанхуй руу...

"Б-би түүнийг харж болох уу?" хэмээн би эмчээс асуулаа.

Тэнд Сонюүлийн ээж, дүү хоёр нь байгаа. Гэхдээ ийшээ гэр бүлийнх нь бус хүн орохыг зөвшөөрдөггүй юм.

Эмч толгойгоо дохиход, би түүнийг хөнгөхөн түлхэн холдуулаад, хаалгыг онгойлгов. Энд би хоёрхон чимээ сонсож байна: Нэг нь миний зүрхний цохилт, нөгөөдөх нь намуухнаар хүнгэнэх зүрхний бичлэгийн аппаратын дуу.

Сонюүлийн ээж түүний цонхигор гарыг атган, мэгшин уйлна. Түүний дүү нүдээ цавчилгүй зогсож байлаа. Тэр хоосон зүйл рүү ширтэнэ.

Сонюүлийн ээж над руу харан, толгой дохиод Жонгүүкийг хөтлөн гарахад, өрөөнд би болон надад урт удаан хугацааны турш утга агуулж байсан цорын ганц охин үлдэв.

Миний хайрласан сүүлчийн эмэгтэй үхсэн. Эхнийх нь миний ээж.

Би нулимсаа шувтран, "Сонюүл, гуйя. Намайг үхсэн юм шиг жүжиглэсний хариу юм бол намайг уучлаарай." хэмээхдээ түүний орны хажууд суун, түүн дээр толгойгоо тавихад, түүний биеэр гуниг өвдөлт илэрхийлсэн гашуун нулимс урслаа.

"Чи яллаа." гэж би шивнэв.

Хариу алга.

"БОСООЧ!" хэмээн хашхирахдаа би түүний биеийг сэгсэрлээ. Гуйя, би юу ч байсан хийе.

"СОНЮҮЛ!" гэж орилоод, "Капкэйк, гуйя?"

Хэтэрхий оройтож. Энэ жүжиг биш байсан юм байна. Эцэст нь түүнийг инээмсэглээд босоод ирэх тоглоом биш байж. Тэр хэзээ ч сэрэхгүй. Энд тэр ганцаараа үхсэн хүн биш.

Миний чээжин дэх өвдөлт. Энэ намайг алж байна. Яг л амьсгалж чадахгүй байгаа мэт. Дэндүү бодит юм, энэ мэдрэмжүүд. Бодит юм байна.

"Алив ээ." хэмээхдээ би түүний хацар дээгүүр хуруугаа гүйлгэлээ. Түүний дулаахан, булбарай арьс цонхигор, хүйтэн болж өөрчлөгджээ. Мөн тэр хөдлөхгүй. "Сонюүл, хэрвээ чи сэрвэл би чамд хүссэн хэмжээгээр чинь пизза авч өгье. Бас хүссэн үед чинь Диснейн кинонуудыг үзье. Би чамайг ингээд үхүүлчихэж чадахгүй, чи надад хэрэгтэй. Надад чиний үнсэлт, тэврэлт, маргах чинь, хамт байх чинь хэрэгтэй байна." Би босон түүнээс харцаа салгалаа.

Энэ жинхэнэ биш.

Магадгүй зүгээр л хар дарсан зүүд байх.

"Гуйя, үлд л дээ. Би чамайг надтай хамт үүрд үлдээсэй гэж хүсч байхад чи надаас ингээд явчихаж болохгүй ш дээ. Одоо лав биш. Өнөөдөр лав биш. Би чамаас гуйя, надтай цуг үлдээч."

Өвдөг дээрээ сөхрөн би чамаас гуйя, надтай хамт үлдээч.

"Чи миний нэвсгэр цамцнуудыг буцааж өгөөгүй болохоор чи амьд гараад, надтай цуг хөгшрөх хэрэгтэй ш дээ." Би түүн рүү эргэн харж, нулимстайгаа хамт инээлээ. Надад хариу үйлдэл хэрэгтэй байна.

Юу ч алга.

Би эмнэлгийн өрөөний ханыг түшин, доош гулсан суулаа. Миний капкэйк явчихсан.

Сонюүл холдон одчихлоо.

Тэр үхсэн.

Үүрд.

Most Popular PlayboyWhere stories live. Discover now