28: Тэмдэглэл

4.9K 453 46
                                    

ЭНЭ АЯЫГ ТОГЛУУЛААД УНШААРАЙ !!!

Сонюүлийн талаас

Өнөөдөр бол миний хүссэн болгоноо хийх өдөр.

"Чи олов уу?" хэмээн би хашхирлаа.

Би уруул өнгөлөгчөө авахаа мартсан тул Тэхён аваад ирье гэсэн юм. "Тэхён...?" гэж дахин дуудахад хариу байсангүй.

Би шатаар дээш өгсөн хаалгаа нээгээд, "Чи олохгүй байгаа юм бол зүгээр л бууг-" гэхдээ дуугаа хураалаа. Учир нь Тэхён миний бор хүрэн дэвтрийг барин орон дээр суун уншиж байхад хацар дээр нь нулимс тогтсон харагдана.

Бүх зүйлс анир чимээгүйд автав.

Бөглүү чимээгүй.

"Энэ үнэн үү?" хэмээн тэр над руу ширтэнгээ хэллээ. Намайг юу ч дуугарахгүй байсанд тэр босож ирээд, "Энэ үнэн үү гэж би асуулаа!" гэж чангаар дуугарав.

"Т-тиймээ." хэмээн би шивнэлээ.

"Юу? Би чамайг сонсохгүй байна!" гэж түүнийг хашхирахад цочихоос өөрийг үл хийхдээ хариултаа дахин чангаар давтав.

Тэр надад хүрэн бор дэвтрийг минь атгууллаа. Энд хэн ч мэдэх ёсгүй нууц минь оршиж байсан юм.

"Энийг унш. Би чиний амнаас сонсмоор байна." хэмээн шивнэхдээ түүний хоолой чичирч, нулимс нь зогсолтгүй урсана.

Би гунигт үгсийг дээрээ хадсан тэмдэглэлийн хуудас руу харахад хоолой минь хуурайшиж, дуугарахыг үл хүснэ.

"Гуйя, Тэхён аа. Битг-"

"Унш."

"Би өөрийгөө эрүүл гэж бодож байсан." хэмээн тэдгээр бичигдсэн үгсийг дээрээс нь уншиж эхлэхэд чээж рүү минь үгс тутам нь зүү шиг шивэн орж байлаа. "Тэд намайг эрүүл байсан гэж хэлсэн. Эмч нар... Гэвч би өөрийгөө өвчтэй гэдгийг мэдсэн юм." хэмээхдээ би хэсэг зогсон, зогсолтгүй салганах гараа болиулах гэж оролдоно.

"Бүгд намайг эрүүл саруул охин гэж боддог байсан. Гэвч би энэ худал болохыг сарын өмнөөс мэдсэн юм. Эрүүл гэдэг үгнээс хэдэн мянган бээр хол байсныг... Би Тэхёнтой уулзаад, түүнд дурласан. Тэгээд би түүнгүйгээр юу хийхээ мэдэхгүй байсан. Хэрвээ би азтай байвал, эмч нар надад зургаан долоо хоногийн амьдрах хугацаа үлдсэн гэдгийг дуулгасан. Би нойр булчирхайн хорт хавдартай юм байна лээ. Бас үүнийг эмчлэхэд хэтэрхий оройтсон. Би Тэхёнд хэлж чадаагүй. Учир нь тэр миний амьдралын гэрэл гэгээ байхад яаж түүнийг шаналж байхыг харж тэвчих юм бэ? Би түүнд хэлэхийг хүсэхгүй байна..." хэмээхдээ би дахин дуугаа хураалаа. Энэ яг л цаг хугацаа үүрд энэ чигтээ гацчихсан мэт санагдана. "...өөрийгөө үхэж буйг." хэмээн би төгсгөлийн мөрний үгсийг шивнэн байж хэлэв. Өнчин нулимс хацрыг минь даган урсахад би хоосон хуудас руу ширтлээ, Тэхёнтой харц тулгарахыг хүсэхгүй байна.

"Чи хорт хавдартай байж миний найз охин болох уу гэсэн асуултанд тийм гэж хариулж чадлаа гэж үү?" гэж Тэхён хэлэнгээ над руу алхахад, би хананд нуруугаа тулах хүртлээ арагш ухарлаа. "Чи намайг өөртөө дурлуулсан. Бас өөрийнхөө бүх зүйлд татагдуулсан. Чиний Тинкербэлл үзэхдээ уйлж суухад, чиний уруул чихэрлэг амтагдахдаа хүртэл..." хэмээн тэр чимээгүй болоход, харц нь уйтгар гуниг, өвдөлтийг илэрхийлж байв.

"Чи үнэхээр хувиа хичээсэн хүн юм даа! Чи намайг өөрийгөө хайрлахад хүргэсэн! Чи үхэж байна! Чи үүнийгээ сарын өмнө бичсэн байна. Бас чамд ердөө хоёр долоо хоногийн хугацаа үлдэж, Сонюүл! Чамайг надад хэлээгүйд итгэж чадахгүй нь!" хэмээн түүнийг орилж эхлэхэд би шал руу гэмшин ширтэж байхдаа амьсгалж чадсангүй.

"Би чамайг үзэн ядаж байна! Чи худалч амьтан юм!" гэж хэлчихээд тэр хажуу талын хана руу нударгаараа цохилоо. Намайг цочиход тэр нүүрээ минийхээс сантиметр сантиметрээр холдуулахдаа, "Над руу дахин битгий хар! Бас надтай дахиж бүү ярь!" хэмээн хашхирчихаад өрөөнөөс гаран явав.

Би хана налан доош гулсан, нүүрээ нугалсан өвдгөндөө наан, нуулаа. Би тэнэг байж, хувиа хичээж. Гэхдээ би айсан, үнэхээр их.

Энэ бол миний хэзээ ч болоосой гэж хүсээгүй зүйл. Би үүнийг бичих хэрэггүй байсан юм. Зүгээр л надад үүнийг ярих хүн хэрэгтэй байж, гэхдээ би чадаагүй.

Манай ээж, дүү хоёр үүнийг мэдэж байгаа цорын ганц хүмүүс, гэхдээ би тэд нарт хэлж чадаагүй. Ер нь хэнд ч хэлж чадаагүй.

Би шинжилгээнийхээ хариуг харахад нойр булчирхайн хавдартай байсан. Эмч энэ эцсийн шатандаа аль хэдийн орсныг дуулган, тэдэнд хийж чадах зүйл үлдээгүйг гэнэт л надад хэлсэн. Тэгээд бас зургаан долоо хоног л амьдарч чадахыг... Би дэндүү их цочирдсон болохоор үүнийг хэн нэгэнд хэлж чадаагүй. Зүгээр л үнэнтэй эвлэрч чадахгүй, мартахыг оролдсон. Юу ч болоогүй юм шиг байхыг хүссэн. Эмч нар хэлэхдээ үүнийг чимээгүй хөнөөгч гэсэн ба үүнийг олж мэдэхдээ намайг үхээгүй байгаад баярласан.

Би Тэхёнд хэлдэг л байж...

*~*~*~*~*~*~*~*~*~*

A/N: Өмнөх хэсэг дээр comment, vote хоёр ер нь буурсан. Тэгээд та нар жаргалтай хэсэг дээр огт vote дарж, comm бичихгүй юм мөртлөө зовохоор их бичдэг юм байна лээ.

Тэгээд энэ гунигт хэсгийг зориулъя даа...

Most Popular PlayboyWhere stories live. Discover now