07: Найз залуус

7.1K 564 9
                                    

Сонюүлийн талаас

Би уран зохиолынхоо ангиас гаран явж байна. Бид ангийн өмнө жүжиглэснээс хойш би Тэхёнтой яриагүй. Мөн цэвэрлэгчийн өрөөнд болсон явдлын дараа дахин би түүнийг үнсээгүй, зүгээр л хичээл дээр үнсэж байгаа юм шиг жүжиглэсэн.

Би коридороор алхан, цайны газар луу орлоо. Хоол... Миний найз залуу. Уучлаарай хатагтай нар аа, тэр аль хэдийн минийх болсон.

Ха, ганц бие байхын дараагийн үе шат.

Би цайны газар руу орон Еэсүлийг хайхад тэр үргэлж суудаг газартаа байсан ба намайг харан инээмсэглэлээ. Би ч мөн адил. Би хоолоо аван, түүний хажууд суув. "Сайн уу, хонгор минь?" гэж Еэсүл хэллээ. Би зөрүүлэн амаараа дүүрэн хоолтой толгой дохив.

Еэсүл эргэн тойронг ажиглаж байхад, би түүн рүү ширтэв. Тэр урт хар үстэй, цагаан цэвэрхэн арьстай, хар нүдтэйгээс гадна сайхан биетэй үзэсгэлэнтэй охин. Гэвч яагаад Жимин Еэсүл хоёр үерхдэггүйг би ерөөсөө ойлгохгүй юм. Тэд бие биендээ төгс зохицмоор.

Еэсүлийн нүд нь томорч, намайг тохойлдоход, "Яаая, юу в--" гэж хэлж дуусаагүй байтал Еэсүл "Хараач!" гэж чангаар шивнэх нь тэр.

Би түүний амаа ангайн ширтэж байгаа зүг рүү харвал түүнийг олж харлаа. Чанёол, миний экс. Би түүнийг харах үед гэдэс рүүгээ цохиулчихсан юм шиг л болж, амьсгаа авахаа мартаж орхив. Амьсгаагаа аваад, гарга. Аваад, гарга. Гэхдээ миний хийж байгаа зүйл бол зөвхөн, амьсгаагаа авах.

Би эхлээд Пак Чанёолыг танилцуулах хэрэгтэй байх. Би түүнтэй үерхсэн, бас дурласан. Би түүнийг тоглогч байхаа болино гэж найдсан ч миний буруу байсан. Эцэст нь тэр намайг хуураад дууссан. Энэ нь түүний хувьд жирийн л нэг байдал боловч надад энэ нь аймшигтай санагдсаныг тэр ойлгохгүй. Гэхдээ би түүнийг харна гэж бодоогүй, тэр ч байтугай сургууль дээрээ шүү. Одоо тэр нэг хөгжөөн дэмжигчтэй сээтэгнэж байна. Зүгээр л гайхалтай. Үүнээс муу зүйл гэж байх уу?

Бяцхан зөвлөгөө өгвөл: Хэзээ ч битгий энэ талаар асуу. Улам л байдлыг дордуулна.

Жимин биднийг чиглэн ирээд, манай ширээнд суулаа. Тэхён над руу хөмсөг зангидан харна.

"Баярлалаа, Сонюүл." гэж Жимин хэлэн, ярзайлаа. Еэсүл түүн рүү хайр гэрэлтсэн харцаар харсаар. Хөөрхий миний найз тоглогчид сайн болчихдог.

Би гайхширсаар, "Юунд?"

"Тэхёнтой унтаагүйд. Чи биднийг мөрий тавьсныг сонссон байх, тиймээс л баярлаж байгаа юм. Учир нь би тэр мөрийнд ялна гэсэн үг. Гэвч бид үүнийг илүү томруулаад, би ялвал, Тэхёний нэг машиныг авна. Харин Тэхён ялвал би Топ 5-ыг нэг өдрийн дотор түүнтэй унтуулна."

"Хэрвээ чи түүнд Топ 5-ыг олж өгч чадахгүй бол?" би ийнхүү асуулаа. Топ 5 бол манай сургуулийн хамгийн алдартай таван охин: Борам, Чэвон, Мина, Жиёон, Жихэ. Тэд баян, хөөрхөн, загварлаг, мөн завхай. Загварлаг гэдэг нь тэд маш үнэтэй Прадагийн бөгс гарах шахам шорт, бэлхүүсээ гаргасан цамц өмсдөг учир. Баян ян**нууд. Сургуулийн бүх залуучууд тэднийг хүсдэг. Борам нь хамгийн алдартай нь боловч, ашгүй тэр долоо хоногийн хугацаатайгаар Парис явчихсан.

"Тэгвэл би Тэхёнд машинаа өгнө." Жимин ийнхүү хэлэхдээ хөмсгөө зангидах аж. "Тэхён хэдэн машинтай юм бэ?" гэж би асуулаа.

"Зургаа."

Сая зургаа гэсэн үү? Тэр тийм олон машинтай гэж үү! Мэдээж шүү дээ, Тэхён юм чинь. Би нүдээ эргэлдүүлэн, "Хамаа алга. Түүнтэй унтахгүй байх нь нэр төрийн хэрэг." гэж Тэхёнд хамаатуулан хэллээ.

****************

Би сургуулиас гарахын тулд коридороор алхаж байлаа. Хичээл 20 минутын өмнө дууссан учир ихэнх хүүхдүүд явчихсан. Хэн нэгэн намайг эргүүлэн, өөрийнхөө булчинлаг, хатуу чээж рүү татлаа.

Би дээшээ харахад, энэ Чанёол байв. Янзтай.

Би ярвайн, "Чи юу хүсээв?".

Миний өдөр түүнтэй ярьснаар нурчих юм.

"Чи." тэр миний чихэнд шивнэлээ.

Би худал инээд алдан, "Чи наадхаа намайг хуурахаасаа өмнө бодох ёстой байсан юм." гэж өгүүлэн нүдээ эргэлдүүлэв.

"Алив л дээ. Чамайг өөр хэн ч хүсэхгүй шүү дээ." тэр ийнхүү хэллээ. Яаа, намайг өвтгөж байна шүү. Би коридорыг тойруулан харахад, цөөхөн хэдэн сурагчид өнгөрөн алхаж байв. Коридорын төгсгөлд Тэхён Минагаас уйдсан байдалтай шүүгээгээ налан зогсоно. Манай сургуулийн топ тавын нэг түүнд сээтгэнэж байна шүү дээ.

Би юу ч бодолгүйгээр, "Үнэндээ би найз залуутай л даа.".

"Өө тиймүү? Хэн? Нэг царай муутай азгүй амьтан л биз." тэр ёжтой инээмсэглэнэ.

"Ха, үгүй дээ. Битгий өөр шигээ бод, тэр азгүй амьтан биш."

"Тэгээд хэн юм?" гэтэл би коридороор уруудан, Тэхёнийг чиглэн алхав.

Би Минаг түлхэн холдуулахад Тэхён хөмсгөө өргөн гайхан харав. "Хөөе Сонюүл, юугаа хийгээ-" түүнийг өгүүлбэрээ дуусгахаас өмнө би юу ч бодолгүй уруулаа түүнийхтэй нийлүүлсэн юм.

A/N: Гомдмоор байна шүү! Орой оруулна гэсэн чинь Vote&Comment багасаж байна 😔 Enjoy

Most Popular PlayboyWhere stories live. Discover now