24.2: Юнги

6.1K 487 33
                                    

Сонюүлийн талаас

Би уснаас гаран, бэлхүүсээ алчуураар ороолоо. Бид бараг хоёр цаг гаран сэлж байна. Яахав, Тэхён түрүүхэн уулзсан охинтой сээтгэнэж байгааг эс тооцвол. Хэрвээ тэр намайг хардуулах гэж ингэсэн бол сайн ажилласан байна аа.

Манай дүү болон өөр нэг Юнги гэх залуу энд байна. Тэр үнэхээр өхөөрдөм ба Тэхёнийг түүний дүү Юнхитэй сээтгэнэж байх хооронд надтай хамт сэлж байлаа.

Юнги, Юнхи хоёр хажууд нь амьдардаг учир Тэхён тэднийг эртнээс мэддэг байх нь.
Тэдний эцэг эх, манай ээж, Бобо, Юүри хатагтай нар цай уухаар биднийг түр орхисон билээ.

Юнхи, Тэхён хоёр эргийн түшлэгтэй сандал дээр цугтаа сууцгааж, Юнхи Тэхёнийг налан, түүнд хүрч, аальгүйхэн инээд алдан сууна. Завхай юм.

Юнги намайг тохойгоороо нудрахад би хөмсгөө зангидан, түүн рүү харлаа. "Чи Тэхёнд хайртай юм уу? Түүнийг хардуулахыг хүсч байна уу?"

Би улам хөмсгөө зангидаад, "Яасан? Чи намайг үнсэх талаар бодож байвал үгүй." хэмээгээд толгойгоо сэгсэрлээ. Би Тэхёнд ийм зүйл хийхгүй.

Юнги Тэхёний зүг харснаа, "Чи итгэлтэй байна уу...?" гээд толгойгоороо түүний зүг дохилоо.

Намайг Тэхёний зүг харахад зүрх минь бутрав. "Өө бурхан минь." хэмээн шивэгнэлээ. Намайг өөр тийшээ харахад Юнги мөрөн дээр минь гараа тавиад, "Зүгээр дээ." гэж шивнэв.

Тэнэг нь, би тэдэн рүү дахин эргэж харсан юм. Би хөдөлж чадахгүй, зүгээр л Тэхён Юнхигийн гуян дээр гараа тавин, шуналтайгаар үнсэж буй зураглалыг харахаас өөр зүйл хийсэнгүй. "Би үнэхээр тэнэг юм." хэмээн би өөртөө шивнээд, чихэвчээрээ дуугаа хамгийн чанга дээр нь тавиад сонсож буй дүүгийнхээ, мөн гал халуун хайрандаа умбаж байгаа өөрийнхөө дурласан залуугийнхаа хажуугаар өнгөрөн алхлаа.

Тэр үнэхээр тоглогч юм аа. Би яагаад өдий хүртэл энэ үнэнийг мэдэхгүй юм шиг явсан юм бол? Яагаад надад хайртай гэж хэлсэнд нь итгэсэн юм бол?

Би хэдэн модны хажуугаар өнгөрөөд, нэгэн царс модыг налан, дээш харлаа. Нулимс хацрыг минь дагаж урсахад би бушуухан арчлаа.

Тэр минийх биш.

Тэр минийх биш.

Тэр минийх биш.

Тэгээд яагаад ингэж их өвдөөд байгаа юм бэ? Би зүрхнийхээ өвдөлтийг зогсоохын тулд хэлээ хазлаа. Тэнэг зүрх.

Most Popular PlayboyWhere stories live. Discover now