24: 1

6.1K 498 39
                                    

Сонюүлийн талаас

Би үсээ самнангаа ариун цэврийн өрөөний толины өмнө сууна. Би зүгээр л үсээ тайруулсан нь дээр байх. Энэ үнэхээр их ширэлддэг учир самнахад хүнд санагдаж байна.

Хэн нэгний гар бэлхүүсээр минь орж ирээд, булчинлаг чээж рүүгээ татлаа. Түүний уруул хүзүүнд минь мэдрэгдэхэд биеэр минь оч гүйх шиг болон, цочисхийв.

Би түүнийг хэн болохыг толины тусгалд хармагцаа түлхэх гэж оролдлоо. "Тэхён, юугаа хийгээд байгаа юм?"

Тэр миний арьсыг хазалж эхлэхэд амьсгаагаа барихаас өөр хийх зүйл байсангүй. Би түүнийг аль хурднаараа түлхэн, эргэж хараад харц тулгарахад зүрхний минь цохилт түргэсэж, бие минь дагжин чичирлээ.

Бид өөд өөдөөсөө чимээгүйхэн, нухацтайгаар ширтэлцэнэ.

"Чи ямар новшоо хийж байна гэж бодоов?" хэмээхэд минь тэр зүгээр л жуумалзан, хариулсангүй.

"Тэхён, тэр юу гэж байна?" гэж Юүри хатагтай доороос ориллоо. "Өө тийн. Чи нуур руу сэлэхээр явмаар байна уу? Бид тийшээгээ хэдэн хүмүүстэй уулзахаар явах юм л даа. Чи явах уу? Танай дүү чинь явна." гэж Тэхён надаас асуув.

"Аа, за би явъя аа. Гэхдээ би сэлэхгүй байж магадгүй."

"Тэр явна гэнэ ээ!" хэмээн Тэхён орилов. Хариуд нь Юүри хатагтай "Сайн байна." гэхэд нь би толгойгоо сэгсэрлээ. Энэ яг л дүү бид хоёртой адилхан юм аа. Бид хоёр гэрийнхээ хоёр талаас яг ингэж хашхиран харилцдаг. Учир нь хөдлөхөөс залхуу хүрдэг болохоор.

Тэхён угаалгын өрөөнөөс гарахад би ардаас нь өөрийнхөө сүүлийн өдрүүдэд унтаж байгаа өрөө рүү орлоо. Би өөрийнхөө авчирсан маргад ногоон өнгийн усны хувцсаа аван, шорт болон бэлхүүс хүртэл урттай цагаан цулгуй футболка өмсөв.

 Би өөрийнхөө авчирсан маргад ногоон өнгийн усны хувцсаа аван, шорт болон бэлхүүс хүртэл урттай цагаан цулгуй футболка өмсөв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би хувцсаа янзлаад, үсээ сүлжин боогоод, нэг мөрөө давууллаа. Бид ямар хүмүүстэй уулзах юм болоо?

Most Popular PlayboyWhere stories live. Discover now