10: Frozen

6.8K 504 22
                                    

Сонюүлийн талаас

Бид дулаахан DVD-ний дэлгүүрт орж ирлээ. Би гараа дулаацуулахын тулд хооронд нь үрж, Тэхёний цамцанд улам шигдэв. Дэлгүүр том бөгөөд нэг буландаа буйдан тавьж, өөр нэг хэсэгт хүүхдэд зориулсан Лего тоглоомтой ширээ байрлуулсан байв.

Би Легог үзэн яддаг. Чөтгөрийн бүтээсэн тоглоом. Ялангуяа чи тэр жижигхэн бөөрөнхий хэсгүүд дээр нь гишгэвэл тэнгэр нурж, яг л үхэж байгаа юм шиг мэдрэгдэнэ.

Цэнхэр хувцастай хүү тэр ширээнд суун, цамхаг босгох аж. Би хүүхэлдэйн киноны хэсэгт очин, Frozen-г авлаа.

"Өнөөдөр хүүхэлдэйн киноны шөнө байг." Би инээмсэглэн, хажуудаа байгаа Тэхёнд ийн хэлэв.

Тэр ярвайн, "За яахав. Харин дараагийн тав дахь өдөр аймшгийн киноных байна шүү." гэж хэлэхдээ ярзайн инээлээ.

Би санаа алдан, "За."

Энэ нь ч шударга биз ээ.

Маргааш хичээлгүйд бурхандаа талархъя. Би үнэхээр сургуулиас залхаж байна. 11-р анги гэдэг тоглоом биш. Сургууль бол үгээр илэрхийлэхийн аргагүй сэтгэлийн зовлон. Онцгойлон, математик. Энэ хичээл зүгээр л тонилоод өгөөсэй, ялангуяа квадрат тэгшитгэл, тригнометр зэрэг. Эвв.

"Чи Аладдинийг үзсэн үү?"

Тэхён толгой сэгсрэнгүүт би тэрийг тавиур дээрээс нь сугалж авлаа.

"Тинкербэлл?" гэж асуухад дахин толгойгоо сэгсэрлээ. Бас л үүнийг авав.

"Ариел?" дахиад л үгүй.

Би санаа алдан, тэр киног гаргахдаа, "Чи ч аймшигтай хүүхэд насыг өнгөрөөжээ."

Тэхён ярзайн, мөрөө хавчиж, "Хар мотоцикл унах нь илүү дээр байсан юм." хэмээн хэлэхдээ нүдээрээ ирмэлээ.

"Гайхалтай, чи жаахан байхдаа хүртэл асуудал таригч байж. Тиймүү?"

Тэхён гараараа үсээ самнангаа ёжтой инээн, "Мм, намайг төрөхөөс авхуулаад охидууд араас хөлөө хугалах шахам гүйдэг байсан юм шүү." гэж хэлэн, дахин нүдээ ирмэв.

Дэндүү их зантай юм. "Inside out?" гэж асуухдаа ярианыхаа сэдвийг өөрчиллөө. Мэдээж хэрэг, бас л үзээгүй.

"Чи их кино үзсэн гэж хэлсэн санагдах юм?"

"Би чанартай кино гэж хэлсэн болохоос лусын дагинатай кино гэж яриагүй." хэмээн Тэхён хэлэхдээ инээд алдав.

"Энэ бүгд гайхамшигтай кинонууд. Би эднүүстэй л цуг өссөн."

"Дисней бол охид залуусаас хэтэрхий романтик байлгахыг хүсдэгийн гол шалтгаан. Жишээлбэл, охин нь ханхүүд хайртай болсноос болж залуу нь мангасаас хүн болж хувирдаг. Үнэхээр бодит ертөнцөөс хол."

Бид мөнгөө төлөн, Тэхёний машинд сууцгаалаа. "Угаасаа энэ жинхэнэ хайрыг өгүүлж байгаа юм. Яагаад вэ гэвэл Ариел хайрынхаа төлөө газар дээр гарч, Жасмин хулгайчтай гэрлэж, Мулан эрэгтэй болж, өөрийгөө өнгөлөн далдалж байгаа нь үнэнч хайрын илрэл шүү дээ." би ийнхүү хэлэн, Диснейг өмөөрнө.

Тэхён инээд алдан, машинаасаа буулаа. Бид одоо хүнсний дэлгүүрт ирээд байна. Хоол, хүлээж тэсэхгүй нь.

"Чи үнэхээр Диснейд донтсон бололтой. Эгдүүтэй юм аа, капкэйк."

Би дургүйцэн, попкорнтой хэсэг рүү очлоо. Арааны шүүс асгармаар. Би давстайг нь авав. Чихэртэй нь зүгээр боловч энэ бол шилдэг сонголт. Үүнийг харсан Тэхён гайхан харж, "Чи ч бас үүнд дуртай юм уу?"

Би толгой дохин, "Мэдээж, гайхалтай шүү дээ." гэтэл Тэхён "Чамтай дүйцэхээр хэмжээний биш." хэмээн нүдээ ирмэлээ.

Би нүдээ эргэлдүүлэв. Ваув, тэр зөвхөн дотор минь нэвтрэх гэж л надтай сээтэгнэж байгаа нь бухимдмаар юм. Тэнэг.

Бид авах ёстой зүйлийнхээ мөнгийг төлчихөөд, Тэхён таван тор дүүрэн зүйлсээ машин руугаа авч явлаа.

A/N: Тэхён их нүдээ ирмэх юм аа. Охидуудыг найрах арга нь л тэр бололтой 😂😂

Vote&Comment 😎
Та нар Диснейн үзэл бодол дээр Тэхёний тал уу? Эсвэл Сонюүлийн тал уу?

Most Popular PlayboyWhere stories live. Discover now