04: Ромео Жульетта хоёр

7.7K 469 11
                                    

Сонюүлийн талаас

Би Тэхёний чээжийг түлхэн өөрөөсөө холдууллаа. Тэр гайхаж байгаа бололтой хөмсгөө өргөнө. Тиймээ, хөөрхөн хүү минь. Чи эцэст нь өөрийг чинь үнсэхийг хүсэхгүй байгаа хэн нэгнийг оллоо. Шагнал хүсч байна уу? "Чи надтай үерхэх үү?" хэмээн тэр асуухдаа хөмсгөө зангидан, шилэн хүзүүгээ маажина. Бурхан минь, тэр зөвшөөрөхгүй гэдэг үгийн утгыг ойлгодог болов уу? "Үгүй."

"Үгүй ээ?" тэр давтан асуулаа. Би санаа алдан, хувцасны өрөөний хаалгыг нээв. Би уран зохиолын хичээлээсээ 10 минут хоцорчээ. Үнэхээр их баярлалаа Тэхён оо. Со багш намайг алчихгүй байгаасай л гэж найдахаас. Намайг коридороор алхаж байхад Тэхён намайг гүйцэн ирээд, гараа мөрөөр минь давууллаа. Хүндэт сахиус минь намайг өнөөдөр хэн нэгнийг алуулахгүй байж хайрлаач.

Би ширүүнээр, "Бас яав?"

"Санаж байна уу? Би чамтай хамт уран зохиолын хичээлтэй шдээ. Тэгээд, яагаад надтай үерхэж болохгүй гэж?"

"Учир нь би чамд сайн биш Тэхён. Энэ чамд шинэ, цочирдмоор байж магадгүй, гэхдээ би там руу явж байсан ч чамд дурлахгүй. Тиймээс намайг үнсэхээ боль!" Би ийнхүү тушаачихаад анги руу орлоо.

Анги бид хоёрыг ороход анир чимээгүй байна. "Та хоёр яагаад хоцров?" Со багш ийнхүү асуулаа. "Уучлаарай хатагтай" гэж хэлчихээд ганц хоосон суудал болох Тэхёний хажууд суув. "Тэгэхээр бид Шекспирийн 'Ромео Жульетта хоёр'-ийг үзэж байна. Та нар миний өгсөн хэсгийг даваа гарагт жүжиглэж шалгуулна. Тиймээс би та хоёрт хоцорсоны чинь шийтгэл болгож хэн ч хүсэхгүй байгаа 1-р хэсгийн 5-р үзэгдэл болох үнсэлтийн хэсгийг өгөх болно." ЮУ! Би Тэхёнийг үнсэх ёстой болчихов уу? Бүр анги нийтийн өмнө шүү! "Юу? Багшаа би замын түгжрэлд ороод хоцорчихсон юм аа. Намайг уучлаарай. Гуйя, би ангийнхаа өөр охинтой солигдож болох уу?" Энэ бол миний хувьд том асуудал учраас худлаа ярьчихлаа, болно биз дээ? Бүх охидууд орилолдон, багшаас надтай солигдохыг гуйна. Тэхён сандлаа налан, мушилзана. "Чимээгүй болцгоо... Үгүй ээ Сонюүл, өршөөгөөрэй. Гэхдээ чи хамтрагчаа солихгүй." гэж дуусгавар болгон багш хэлэв.

Би санаа алдан, ширээгээ дэрлэлээ.

"Тэгэхээр, би маргааш танайд очин, үүнийгээ бэлдэж болох юм."

Би ёолон, "Каллатэ [Амаа тат]."

"Өүв, хабламээ асутио? [надтай бохир хэллэгээр харилцмаар байна уу?]" Тэр шивнэн, нүдээрээ ирмэнэ. "За сурагчидаа, үлдсэн хугацаанд өөрсдийн дааж авсан хэсгээ яаж хэрхэн жүжиглэх талаар ярилцацгаа." багшийг үг хэлж дуусмагц Тэхён сандлаа миний ширээтэй ойртуулах үед би санаа алдан, толгойгоороо ширээгээ хоёр удаа мөргөлөө. "Яасан? Чи надтай маргааш чиний өрөөнд хоёулахнаа үнсэлцэх хэсэг хийхийг хүсэхгүй байгаа юм уу? Зүгээр л эцэг эхдээ хэлчих. Тэд үүнд санаа зовохгүй гэдэгт би итгэлтэй байна." Миний нүд томрон, толгойгоо сэгсрэн, "Үгүй шүү! Би гэртээ үүнийг хийж чадахгүй. Би танайх уруу очно."

Тэр, "Зүгээр л өнөө орой хүрээд ир. Тэгээд хурдхан дуусгачихъя" гэж хэллээ.

**************

Тэхёний талаас

"За, надад хаягаа өгчих." гэж Сонюүл хэллээ. Янзтай. Одоо тэр миний өрөөнд надтай хоёулахнаа байх болно. Манай аав гэртээ байхгүй байгаа, тиймээс манай гэрт хоёулахнаа байх нь дээ. Төгс. Тэгээд би түүнийг өвөртөө оруулж чадах болно. Тэр яагаад намайг үнсэхийг хүсэхгүй байгаа талаар надад ямар ч санаа оноо алга. Энэ ерөөсөө авцалдахгүй байна. Би бол сайн үнсэлцэгч, бас би новшийн халуухан. Огтхон ч ойлгохгүй нь.

Одоо тэр намайг үнсэх шаардлагатай, гэхдээ хүсэхгүй байгаа хэвээр. Би түүнээс яагаад гэдгийг нь асуух хэрэгтэй. Ер нь энэ чинь тийм сүртэй зүйл биш шүү дээ. Би түүнийг үнсэнэ, шаана, орхино. Ингээд л болоо байхад асуудал нь юундаа байна аа?

Өнөөдөр анх удаа охин намайг зөрүүлэн үнссэнгүй. Оронд нь намайг түлхэсэн. Юу? Яагаад? Ахх, би Сонюүлийг үнсэх талаар арай л их бодоод байна. Яагаад би энэ талаар бодоод байгаа юм бэ?

Би зүгээр л мөрийндөө ялахын тулд түүнтэй унтаад л болоо. Тэгээд дараа нь би түүний зөөлхөн, эмзэг уруулыг үнсэх шаардлагагүй болно. Тэр яг юу хийснийг мэдэхгүй байна, гэхдээ тэр яг л хөөсөн чихэр шиг амттай байсан.

Үфф, би дахиад л түүнийг үнсэх талаар бодож байна. Чи чинь юугаа хийгээд байна даа Тэхён?

Би хонх дуугарангуут босон, Сонюүлийг ардаа орхин, ангиас гарлаа. Тэр бол намайг эсэргүүцсэн анхны охин ба миний санаж байгаа ганцхан үнсэлтийн эзэн. Энэ дулаахан бас тачаангуй байсан. Мөн тэр гиншихэд, би түүнийг хазахад, яг л~ Новш, Би дахиад л бодчихлоо.

*********

A/N: Өчигдөр 2 хэсэг өгсөн юм чинь өнөөдөр бас тэгчихдэг юм билүү гээд л? Бас миний нойр аймар хүрч байна. 😴😴 Энэ хэсгийг уншаад сайхан амраарай. Аан тийн та нар хөөсөн чихэрт дуртай биз дээ? Бас Тэхён Испаниар ярихад ямар санагдаж байна даа? Надад л лав маш их таалагдаж байгаа 😂

Би гол хэсэг рүү нь оруулах гээд чадахаараа олон хэсэг оруулж байгаа шүү! Дараагийн хэсэг дээр Сонюүл Тэхёны гэрт очно шүү дээ. Юу бодогдож байна даа Guys? Уг нь өнөөдөр нэг хэсэг оруулъя гэж бодож байтал та нарын бичсэн сэтгэгдлүүдийг уншаад уярчихлаа. Тэгээд л шууд бичиж эхэллээ шүү дээ.

Most Popular PlayboyWhere stories live. Discover now