03: Үнсэлтүүд

8.8K 492 11
                                    

Сонюүлийн талаас

Дараагийн өдөр нь би өглөө босоод сургуульдаа явахдаа бэлэн болоод, хар бүсэлхий хүрсэн өндөртэй шорт болон цагаан цулгуй "Үгүй" гэсэн бичигтэй футболка өмслөө. Энэ футболка миний өдөр болгоны сэтгэл зүйн байдлыг харуулдаг. Үнэн шүү.

Хэдий манай гэр сургууль 2 алхах хэмжээний ойрхон ч гэсэн ээж намайг машинаараа хүргэж өгдөг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хэдий манай гэр сургууль 2 алхах хэмжээний ойрхон ч гэсэн ээж намайг машинаараа хүргэж өгдөг. Тэр зүгээр л намайг буулгачихдаг, учир нь тэр дүүг сургуульд нь хүргэж өгөх ёстой ба сургууль маань замд нь оршдог юм. Энэ үнэхээр тохьтой шүү, өглөөний дасгал байхгүй, мөн 1 дэх өдрийн өглөө сургууль руугаа зомби шиг алхаж байгааг минь бусад сурагчид харах шаардлагагүй.

"Хонгор минь, хөгжилтэй байгаарай." ээж минь намайг машинаас буухад ингэж хэллээ. Ха, сургуульд хөгжилтэй байх аа! Яг боломжтой байж харагдаач. Би машины хаалгыг аяар хаахдаа "Баяртай ээж, дараа уулзъя" гэв.

Би сургууль руугаа орох гээд алхаж байна. Ахх, миний өглөөний 7 цагт байх дуртай газар бол сургууль. Итгэчихсэн үү? Мэдээж хэрэг ҮГҮЙ, би сургуулийг үзэн ядаж байна. Надад зүгээр л жилд 2 удаагийн 6 сарын амралт хэрэгтэй байна, энэ л миний хүсэж буй зүйл. Өө тийн, тэд бас математик гэдэг хичээлийг зайлуулчих хэрэгтэй, учир нь энэ зүгээр л тамын тогоо.

Би сургууль руу орж байхдаа Тэхёнийг хайлаа. Яагаад? Учир нь тэр намайг үнсээд, дараа нь БИ ТҮҮНИЙГ ӨШИГЛӨЧИХСӨН. МИНИЙ АМЬДРАЛД НАР МАНДАХГҮЙ НЬ ЭЭ. Өө бурхан минь, би юугаа хийчихээ вэ? Би юу бодож байсан юм болоо? Би яагаад ийм мангар юм бэ? Тэнэг. Тэнэг. Тэнэг.

Би Тэхёнийг өөрийнхөө шүүгээг налаад зогсож байхыг харлаа. Түүний гар хар жинсэн өмднийхөө халаасанд, мөн цагаан цамц нь түүнийг булчинлаг цээжийг гэрэлтүүлээд л. Тэр үнэхээр дэгжин гэдгийг зөвшөөрөхгүй байх ч хэцүү шүү. Түүний харц коридороор хэн нэгнийг хайна. Түүний сайн найзууд болох Жимин Хусог 2 түүний хажууд ямар нэгэн тэнэг зүйлсийн талаар ярьж инээлдэнэ. Жиминий гарыг манай сургуулийн амархан охидуудын нэг болох Нана сугадаад зогсож байлаа. Нана бол Борамын сайн найз ба чи Борам гэж хэн болохыг мэдэхийг ч хүсэхгүй байх, надад итгээрэй.

Most Popular PlayboyWhere stories live. Discover now