08: Энгийн

7K 491 8
                                    

Сонюүлийн талаас

Би юугаа хийгээд байна аа? Би Ким Тэхёнийг үнсэж байна! Би баярлах эсвэл айхын алийг мэдрэхээ үл мэднэ.

Тэхён эхэндээ гайхсан боловч, гялс боломжийг ашиглан, өөр лүүгээ улам ойртууллаа. Тэр миний бэлхүүсээр тэврэн, харин би хүзүүгээр нь гараа оруулав. Тэр хуучных шигээ амтагдаж байна. Сайхан.

Би үнэндээ Тэхёний үнсэлтийг саначихжээ. Тэрний уруул үнэхээр донтуулмаар. Үүнд нь би дургүй. Би дуртай л даа, гэхдээ үгүй. Би түүнд татагдаж болохгүй. Энэ буруу. Лав л сайнаар төгсөхгүй. Тэр миний доод уруулыг хазан, намайг хазалтанд нь хариу үйлдэл үзүүлэхээс өмнө шуналтайгаар үргэлжлүүлэн үнсэж байлаа.

Би түүний аманд нь бөглүү гиншихэд, тэр инээмсэглэснээ, халуухан үнсэлтээ салгалаа. "Саяных юу байв аа?" хэмээн Тэхён асуухад би "Юу?" гэж зөрүүлэн гэмгүй царайлан асуув. Би буцан коридорын өөрийн ирсэн хэсэг рүү толгойгоо эргүүлэхэд үнэхээр уурласан Чанёолыг биднийг чиглэн ирэхийг харлаа. "Чи намайг үнсэхэд дургүй байсан байж намайг сая өөрөө үнслээ шүү дээ" гэж Тэхёнийг хэлэхэд би тулгамдан, "Умм, тэгэхээр-" гэж хариулах гэж байтал Чанёол яриаг минь таслав.

"Ким Тэхён! Чи миний найз охинтой үерхэж байгаа юм уу?" Чанёолын хоолой хоосон коридорт цуурайтан дуугарах аж.

"Чанёол би чиний найз охин биш!"

Чанёол уурсан, "Амаа тат, завхай ян**н"

"Өршөөгөөрэй, юуны талаар яриад байгаа билээ?" Тэхён гайхширлаар дүүрэн ийн асуулаа. Өө бурхан минь, Тэхён надтай яриа нийлэхгүй бол яах вэ? Намайг Чанёол худлаа ярьж байгааг мэдвэл ч... Тэр намайг автлаа хэзээ ч зүгээр өнгөрөөхгүй. Би нүдээ томруулан Тэхён руу харан, ямар нэгэн зурвас харцаараа өгөхийг хичээнэ. Тэр над руу толгой дохин, буцан Чанёол руу харж, "Тиймээ, тэр миний найз охин." гэж хэлэн, гараа мөрөөр минь давуулав. Би түүн рүү өнгийн хараад инээмсэглэвэл зөрүүлэн над руу харан инээлээ.

Үнэхээр энгийн.

"Чи яагаад Тэхёнтой үерхэхийг хүсээд байгаа юм? Миний найз наадахныхаас чинь том, А-аас Я хүртэл урт шдээ." Чанёол ийнхүү хэлэхдээ, нүдээ эргэлдүүлнэ.

Тэхён инээд алдан, "Чи компьютерийн гарыг (keyboard) мартсан бололтой." гэж хэлэн, түүнийг үлдээгээд сургуулиас гарахаар надтай цуг алхав. Чанёол ардаас "Би чамайг буцааж авна даа" гэж орилсоор үлдлээ.

Би инээд алдан, Тэхёнийг тэвэрч "Чамд үнэхээр их баярлалаа." гэв.

"Мм, би энийг чиний төлөө хийгээгүй."

"Юу яриад байгаа юм?"

"Би тоглоом тоглохыг хүсч байна. Чи надтай 3 сар үерх. Энэ хугацаанд чи надад дурлавал, би чиний онгоныг авна. Харин би чамд хайртай болвол, би чамайг тайван орхиж, мөрийгөө алдан, Жиминд нэг машинаа өгнө."

"Хэрвээ би тоглохыг хүсэхгүй байвал?"

"Тэгвэл Чанёол чамайг худлаа ярьсныг мэдэн, араас чинь чаргууцалдана." гэж хайхрамжгүйгээр хариуллаа.

"За."

"За?"

"За." гэж би давтан хэллээ.

"Магадгүй за гэдэг бидний үргэлжлэл байх." Тэхён ийнхүү шивнэн, нүдээ ирмэв.

Би инээн, "Чи сая The Fault In Our Stars-аас эшлэл татсан уу?". Тэр толгой дохин ярзайхад, би толгойгоо сэгсэрлээ.

"Яасан? Би кино үзэх дуртай. Би ямар ч киноны эшлэлийг мэднэ." гэж Тэхён хэлэн, мөрөө хавчив. "Би чамайг шалгах уу?" гэвэл тэр толгой дохилоо.

"The Notebook."

"Тэгэхээр энэ тийм ч амархан байхгүй. Хэцүү байх болно; Бид өдөр бүр хичээнгүйлэн ажиллах хэрэгтэй болно. Гэвч би үүнийг хийхийг хүснэ, учир нь би чамайг хүсч буй учир. Би чиний бүх зүйлийг үргэлж хүснэ, өдөр бүр."

"Wreck-it Ralph."

"Саяных юу байв аа? Би чамайг сонсохгүй байна. Чиний амьсгал тун таагүй байгаа болохоор миний чих мэдээ алдчихлаа." тэр ийнхүү эш татан, инээд алдав.

"Batman."

"Чиний мэдэх уур хилэн бол яг л татах хүчтэй адил. Түүнийг өдөөх зүйл нь ердөө л жижигхэн түлхэлт."

"Чи ч гайхалтай юм аа. Тэрийгээ мэдэх үү?"

Тэхён үсээ хойш илэн "Мэднээ. Нэмж хэлэхэд би Жокэрт илүү дуртай. Тиймээс сая түүний эшлэлийг хэлэх байсан юм. Бас энэ чамайг надад дурлахад нэг алхамаар ойртууллаа." тэр ийнхүү хэлэн нүдээ ирмэв.

Тийм шүү, дайсны тал үргэлж янзтай байдаг. Жишээлбэл, Deadpool бол новшийн инээдтэйгээс гадна тэр эхлээд дайсан байж байгаад "Би бусад муу залуусыг бут цохих муу залуу." гэж хэлдэг. Гэвч би Тэхёнд дурлах боломжгүй. Би зүгээр л түүнийг Чанёолоос салах түлхүүр болгон ашиглаад, дараа нь түүнтэй уулзах хэрэггүй болно.

"Алив ээ. Чи өнөө орой манай гэрт унтана шүү." гэж Тэхён хэллээ.

Most Popular PlayboyWhere stories live. Discover now