02: Цэвэрлэгчийн өрөө

8.8K 540 8
                                    

Сонюүлийн талаас

Тэхён намайг бэлхүүсээр тэвэрч, өөртөө улам наалаа. Тэр миний уруулыг хазаж, түрэмгийгээр намайг үнсэж байна.

Гэвч миний бие намайг огтхон ч сонсохгүй юм. Дотроо би хашхирч, орилж, түүнийг түлхэхийг хүснэ, гэхдээ гаднаа би түүний хацраас барьж, зөрүүлэн үнсэж байлаа.

Чи чинь юугаа хийгээд байна аа? Тэнэг хүүхэд наадах чинь новшийн Ким Тэхён шүүдээ!

Би түүний чээжийг түлхэн, амьсгалахын тулд саллаа. Би сая Ким Тэхёнтой үнсэлдчихлээ ш дээ. Эвввв.

Би өвдгөө өргөн түүнийг хамгийн өвтгөдөг хэсэг рүү нь өшиглөлөө.

Тэхён "Миэрда! [Новш]" гэж Испаниар дуу алдав. Новш, тэр Испани хэлтэй билүү? Үнэхээр халуухан юм аа

**********

Тэхёний талаас

Би өвдгөө хавчин, хараал урсгаж байна. "Чөтгөр алгад гэж, өвдөж байна шдээ"

Тэр намайг өшиглөчихлөө. Хэн ч намайг өшиглөчихөөд зүгээр өнгөрдөггүй юм даа.

Сонюүл өөрийнхөө юу хийснийг ухаарсан мэт нүд нь томров. Намайг түүнийг зогсоохоос өмнө тэр гялс гүйн, сургуулиас гарчихлаа. Воав, охин гэхэд дажгүй хурдан юм гээч.

Би уруулаа хазлан, өвдөлтийг мартахыг хичээж байна. Тэр үнэхээр чанга өшиглөлөө. Чөтгөр алгад

Би хэдий уурлаж байгаа ч надад таалагдаж байна аа.

Би амандаа үглэсээр бослоо. Хэрвээ тэр надаас амархан мултарчихна гэж бодож байвал эндүүрч байна даа. Тэр одоо надаас нуугдах гэж оролдоно гэдгийг нь би мэдэж байгаа, тиймээс ч түүнийг амархан тавиад явуулчихна гэж саналтгүй шүү.

Жимин намайг түүнийг өвөртөө оруулж чадахгүй гэж бодож байгаа. Би түүнийг авах болно. Мөн тэр надад дурлана гэдэгт би итгэлтэй байна. Тэгснийх нь дараа би түүний зүрхийг бусад охидынх шиг шархлуулчихаад мартах болно. Гэхдээ Сонюүл тийм ч амархан байхгүй нь шүү, надад энэ тоглоом таалагдаж байна аа

Би Жиминий саналыг зөвшөөрлөө.

Би өөрийнхөө хүссэн охидыг авахын тулд 5 алхамтай төлөвлөгөөг хэрэгжүүлдэг.

1-р алхам: Өөрийгөө танилцуулах. Бараг бүх хүмүүс намайг хэн гэдгийг мэддэг учир энэ бол хамгийн амархан ба энгийн. Зүгээр л нэг охин руу очоод өөрийгөө танилцуулахад л тэр надруу гүйгээд ирнэ.

2-р алхам: Түүнийг үнсэх. Энэ бас л энгийн. Ихэнх охид надтай үнсэлцэхийг мөрөөддөг. Гэвч би уйдаад, секс хүсээгүй бол тэднийг тоодоггүй юм. Би охин үнсвэл, тэр зөрүүлэн үнсэлцдэг. Хэн ч надтай зөрүүлэн үнсэлцэхгүй байж чаддаггүй. Сонюүл ч гэсэн намайг зөрүүлэн үнссэн шүү дээ. Гэвч Сонюүлээс өөр хэн ч намайг алгадаж эсвэл өшиглөж байгаагүй. Ихэнх охид надад миний царайнд болж дурладаг юм. Шударгаар хэлвэл, би халуухан царайлаг залуу учир.

3-р алхам: Түүнийг болзоонд урих. Энгийн үед энэ хотын охидууд намайг хэн болохыг мэдээд л шууд унтчихдаг. Тиймээс надад тэднийг болзоонд урих шаардлага гардаггүй. Анхнаасаа миний ахлах сургуульд орохдоо тавьсан зорилго бол сургуулийнхаа бүх охидтой унтах учир цөөн хэдэн охидтой унтахын тулд тэд нартай болзсон. Би жагсаалтаа бүтэн болгохын тулд нэг охинтой унтах шаардлагатай юм байна: Сонюүл, би түүнийг авах л болно.

4-р алхам: Тэднийг шаах. Шулуухан байгаад минь уучлаарай, гэхдээ энэ миний хийдэг зүйл. Би охинтой унтахад, тэд надаас өшөө илүүг гуйдаг, гэвч ихэнх охид нэг үе яваад л уйтгартай санагддаг, тиймээс би тэднийг хаяад дараагийнх руугаа явдаг.

5-р алхам: Тэднийг хаях. Вүүхүү энэ ч миний дуртай үе шүү. Би тэднийг намайг үлдээч гэж гуйхад нь хаядаг. Ммм, чиний зүрхийг шархлуулсанд уучлаарай, гэхдээ чи мэдэх л хэрэгтэй байсан юм даа. Ямар ч царайлаг залуу нэг охины хажууд үүрд үлдэхгүй шүү дээ.

Хатагтай ноёдоо, энэ бол миний хүссэн охидоо авдаг тэнэг басхүү туршлагатай арга юм. Энэ хэзээ ч үйлчилдэг. Бас би үүнийг Сонюүл дээр ашиглана.

Би халааснаасаа утсаа гаргаж ирэн, цоожийг нь гаргалаа.

Би, өдрийн 12:44: Сайн уу хонгор минь, 5 минутын дараа цэвэрлэгчийн хувцас сольдог өрөөнд уулзацгаая ;)

Би энэ сургуулийн нэг завхай амьтанд мессэжээ явууллаа.

Миний утас чичирч,

Ян**н #2, өдрийн 12:44: Ойлголоо хонгор минь ;) удахгүй уулзацгаая xxx

Би шатаар дээш гарч, цэвэрлэгчийн өрөө рүү очин, ногоон хаалгыг нуруугаараа налангаа ангаахайгаа (би түүний нэрийг санахгүй байна) хүлээлээ.

Намайг битгий зэмлээрэй, би өөрийнхөө шаадаг охин болгоныхоо нэрийг санахгүй шүү дээ.

Би зүүн тал руугаа хартал, Тэр я***н коридороор өндөр өсгийт, богино юбка өмсчихсөн ирж байлаа. Тэр алхахдаа ташаагаа үнэхээр их савчуулах юм гээч.

Новш гэж, тэр ч халуухан юм аа. гэхдээ тэр нүүрнийхээ будгийг арай багасгах хэрэгтэй.

Хөгжилдөх цаг боллоо.

A/N: Vote&Comment үлдээгээрэй. Бас энэ хэсэг дээр нилээн хараалын үгс гарлаа тиймүү? Уг нь би хүсээгүй ээ, даанч ингэж орчуулахгүй бол утга нь гарахгүй юм шиг санагдаад 😝

Most Popular PlayboyWhere stories live. Discover now