23: Ээдрээ

6.5K 510 30
                                    

Сонюүлийн талаас

Би машинаас буун, урдаа буй байшинг ажиглалаа. Энэ том боловч яг л эртний харшид ирсэн мэт мэдрэмж төрүүлж байна. Энэ тийм настай хосууд юм байх даа? Зөвхөн гурван хүн амьдардаг байж хэтэрхий зайтай биш гэж үү?

"Юүл, явцгаая." хэмээн Жонгүүк хэлээд ээжтэй цуг түрүүлээд яваад өглөө. Тэднийг гүйцэхийн тулд би шогшино. Бид үүдэнд нь ирэн, хаалгыг нь тогшив. Хонх дарах нь буруу юм шиг мэдрэгдэж байна. Учир нь ийм аварга хүнд зориулсан мэт байшинд үүнтэй зохицохоор хүнд металан цохиур байх ёстой бус уу?

Хаалга зөөлхөнөөр онгойход үнэхээр сэтгэл татам, ягаан сакуран цэцэгс шигтгэсэн тэнгэрийг санагдуулам цэнхэр кимоно өмссөн, саарал буржгар тайрмал үстэй хатагтай биднийг инээмсэглэн угтлаа. Тэр 60 хүрч яваа байх. "Сайн байцгаана уу? Тавтай морил, ор ор." хэмээн тэр уриалгахнаар хэлээд биднийг оруулах гээд хажуу тийш болоод, дараа нь бидний ард хоцрох хаалгаа хаав.

"Чамайг ирсэнд үнэхээр баярлаж байна шүү, Миран аа." хэмээн тэр ээжид хандан хэлээд, дараа нь дүү бид хоёр руу харан, "Энэ хайр татам хүүхдүүд чинь хэн бэ?"

"Намайг Сонюүл. Харин энэ миний дүү Жонгүүк." гэсээр би инээмсэглэлээ. Тэр биднийг тэврээд дараа нь хойшлон, "Миний нэрийг Юүри гэдэг." гэж тэр хэлээд хоёр гараа урдаа аван бөхийв.

"Бобо! Бидний зочид ирчихлээ." хэмээн тэр орилоод инээмсэглэв. Цагаан үстэй, хөгшин ах хөмсгөө зангидан өрөөнөөс гарч ирээд, "Чи юу гэсэн бэ? Чамайг сонссонгүй." гээд дараа нь харцаа бидэн рүү шилжүүлээд инээмсэглэн, "Аа, Миран! Чи ирчихжээ!" хэмээгээд ээжийг тэвэрлээ.

Ээж инээд алдан, "Бобо, дахиж уулзахад таатай байна. Энэ миний хүүхдүүд: Сонюүл, Жонгүүк." гэнгээ бидэн рүү харна. Тэр биднийг давхраар нь тэврэв. Эд нар үнэхээр зочломтгой юм гээч. Танихгүй хүмүүсийг ингэж халуун дотноор тэврээд л.

"Манай хүү дэлгүүр рүү гарсан. Та хоёртой тэр чацуу. Тэр удахгүй ирнэ. Юм идэж уумаар байна уу?" хэмээн Юүри хатагтай асуугаад инээмсэглэлээ.

Би өөр хэн нэгний гэрт тэдэнтэй цуг идэхгүй л бол муухай санагдаад байдаг юм. "Үгүй дээ, баярлалаа."

"Алив л дээ би чамд капкейк хийсэн. Манай хүү найз охиноосоо салчихаад тэрнээс өөр юм идэхгүй байгаа юм." гэж Юүри хатагтай хэлээд мөрөө хавчив.

Бобо биднийг орхин амралтын өрөөндөө зурагтаар морины уралдаан үзэхээр явлаа. Би Юүри хатагтайг даган гал тогооны өрөө рүү ороход ард минь Жонгүүк явна. Ээж маань аль түрүүн ачаагаа тавихаар дээд давхар луу гарсан билээ.

Most Popular PlayboyWhere stories live. Discover now