16: Урвагч

6.9K 461 9
                                    

Сонюүлийн талаас

Даваа гараг яг л хуй салхи шиг хурдан хүрээд ирлээ. Уг нь би хэдэн жилийн турш харшид унтаж босоод тэрбумтан болохыг хүсч байна.

Яагаад ийм зүйл болдоггүй юм бэ?

Би Жонгүүкийн хацрыг үнсэх нэрийдлээр нилэнхүйдээ шүлсдэж хаян, ээжийн машинаас хар хурдаараа буулаа. Ард Жонгүүк "Ааш, новш гэж." хэмээн орилон үлдэхэд ээж тэрэнд бүдүүлэг хэллэг хэлэхгүй байхыг сануулсаар хоцорлоо.

Ээжийг "Хөгжилтэй байгаарай." гэхэд нь ёолохгүй байж чадсангүй. Би түүнийг ингэж хэлэх болгонд сургуульд сурч байсан эсэхэд нь эргэлздэг. Мэдээж сургуульд сурсан хүн бүр энд хөгжилтэй байх аргагүй гэдгийг мэдмээр юм.

*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*

Би санаа алдан, цайны газар руу явна. Энд хийх зүйл минь сүүлийн хэдэн жил залхуутайяа тойрог шиг өдөр болгон давтагдана. Би санхүү болон математикийн хичээлдээ үдийн цайны өмнө суусан болохоор одоо надад хоолноос илүү хүсч байгаа зүйл алга. Бас үнэхээр их ядарч байна.

Би хоолоо аван, төлбөрийг нь төлчхөөд, Еэсүлийн сууж буй ширээг чиглэн явж байлаа. "Чи юу хийж байгаа юм, капкэйк? Энд суучих." хэмээн Тэхён бидний ширээний баруун талд байрлах өөрсдийнхөө ширээнээс хашхирлаа.

Би хөмсгөө зангидна. Тэр юугаа хийгээд байна аа? Хэдий би түүнтэй үерхэж байгаа юм шиг жүжиглэдэг ч сургууль дээр бие биетэйгэ бараг тааралддаггүй. Үнэндээ хүн болгон бид хоёрыг болздогийг мэдэх ч хэн ч үүнд итгэдэггүй.

Тэхён хэзээ ч үерхдэггүй юм.

Ийм юм хэзээ ч болохгүй. Яахав тэр болздог, гэхдээ хүмүүсийн сонссоноор ихдээ л долоо хоногоос хэтэрдэггүй. Гэвч бид сар гаран хугацаанд үерхэж байна шүү дээ.

Хэдий сургууль дээр нээх их ярилцдаггүй ч бид үнэхээр сайн жүжигчид юм.

Тэр сургуулиас өөр газарт яг өөрийнхөөрөө болчихдог бол, сургууль дээр огцом өөрчлөгдөн, их зантай новш болчихдог.

Үнэхээр сонин байна шүү. Би дандаа өөрийнхөө ширээнд суудаг. Хэдий Тэхёнтой үерхэж байгаа ч тэр хэзээ ч алдартангуудынхаа ширээнд намайг уриж байгаагүй шүү дээ.

"Яасан?" ийн асуухдаа би хөмсгөө зангидах аж. Бүгд биднийг жинхэнэ эсэхийг мэдэхийн тулд ажиглаж байна.

"Надтай цуг энд суу. Чамайг энд байлгахыг хүсч байна, надтай хамт." гэж хэлэхдээ одоогоор миний дурлаж байгаа байрлал болох гуян дээрээ суу хэмээн цохино. Хэсэг бүлэг охид над руу үхлийн харц шидэлцгээх бол бусад нь миний оронд байсан болоосой хэмээн шүлсээ гоожуулан сууна.

Most Popular PlayboyWhere stories live. Discover now