21: Сатаарал болон өвдөлт

7K 557 45
                                    

Сонюүлийн талаас

Сэрүүлэгний дуу зогсох шинжгүй хангинаж байсан болохоор би нүдээ нээхээс өөр аргагүй болов. Би шургуулган дээр байгаа сэрүүлэгний унтраах товчийг маш хүчтэйгээр даран, эргэж харан хэвтлээ. Жонгүүк сэрүүлэгний дууг огтхон ч сонссон шинжгүй хөнгөхөн хурхиран унтана.

Би түүнийг хөнгөхөн сэгсрээд, "Даваа гаргийн өглөө шүү, Гүүк." Тэр янгуучлан, эргэж хараад, миний толгойн дээр гараа тавиад, "Хаана унтраах товчлуур нь байна?" хэмээн нойрмог хоолойгоор дуугарлаа.

Би инээд алдан, "Би шүршүүрт орох хэрэгтэй байна. Тиймээс өөр дээрээ гишгүүлэхийг хүсэхгүй байвал бос доо."гэж айлгасан ч Гүүк, "Чиний жин чинь шүдний чигчлүүртэй адил хөнгөхөн, Юүл." гэлээ.

"За яахав. Тэгвэл хөргөгчнөөс мөс авчраад чиний цамцан дотор хийхээс."

Жонгүүк орилон босоод, над руу муухай харж, "Би чамд хайртай л даа. Гэвч чи чөтгөр юм." хэмээн санаа алдаад, өрөөг минь орхилоо.

Би ярзайгаад, шүршүүрт хурдхан шиг орлоо. Одоо надад хичээл рүүгээ явахад дөчин минут дутуу байгаа тул алчууртайгаа орон дээрээ хэвтээд, утсанд зурвас ирсэн эсэхийг шалгав.

Өө бурхан минь! 172 зурвас?

Орж үзэхэд ихэнх нь Еэсүлээс ирсэн байх ба үлдсэн нь Тэхёнийх байлаа. Би эхлээд Еэсүлийнхийг онгойлгон үзэв. Бүгд л яг урьдынх шигээ уучлалт гуйсан, утсаа ав гэж сүрдүүлсэн зурвасууд байна.

Би, өглөөний 06:45: Хээе Еэсүл. Би зурвасыг чинь одоо л авч байна. Уучлаарай, сургууль дээр ярилцъя ❤️

Би үүнийг Еэсүл рүү илгээчхээд, Тэхёний зурвас руу санаа алдан орлоо.

Тэхён, шөнийн 01:04: Сонюүл, намайг уучлаарай.

Тэхён, шөнийн 02:16: Би чиний талаар бодохгүй байж чадахгүй байна.

Тэгсэн үү? Би чиний хувьд хэн ч биш гээ биз дээ?

Тэхён, шөнийн 02:33: Намайг уучлаарай.

Тэхён, шөнийн 02:34: Намайг уучилж болохгүй гэж үү?

Тэхён, шөнийн 03:00: Би юуг ч байсан хийнэ ээ.

Тэхён, шөнийн 03:07: Чамайг хүсч байна. Үгүй ээ, чамайг үгүйлж байна.

Миний гэдсэнд хэдэн мянган эрвээхий нисэлдэж байгаа юм шиг мэдрэмж төрсөн ч би бушуухан арилгахыг хүслээ. Би зүгээр л түүний надад хэлсэн үгсийг бодоход энэ мэдрэмж замхарч байв. Чи зүгээр л миний өвөртөө оруулахыг хүссэн өөр нэг охин!

Most Popular PlayboyWhere stories live. Discover now