Төгсгөл

7.8K 758 175
                                    

Тэхёний талаас

Бүгд дууссан.

Энэ түүх дууссан.

Сонюүл үхчихсэн.

Тэр таван жилийн өмнө үхсэн. Би үүнтэй одоо л эвлэрэн, урагш алхах гэж байна. Тиймээ, таван жил бол үнэхээр урт хугацаа, гэвч заримдаа хүмүүс ойлгодоггүй юм.

Тэд чамд одоо болно гэж хэлдэг, гэвч заримдаа үгэнд нь ороогүй нь дээр байдаг юм.

Зарим үед чи хүлээн зөвшөөрч, сэтгэлээ эдгээхдээ хугацаагаа зарцуулах хэрэгтэй. Хэсэг хүмүүс үүнд амьдралынхаа бүх хугацааг зориулдаг.

Чи буцан жаргалтай болохыг хичээж байгаа бол зогс. Надад итгэ, би мэднэ. Миний эцэг эх үхэж, цор ганц хайрласан охин минь бас үхсэн. Гэхдээ би үүнтэй эвлэрэхээс татгалзсан. Би үнэнээс өөрийгөө тусгаарласан ч хааяадаа энэ мартахыг хичээхээс илүү их өвтгөдөг. Тэгээд би уйлдаг.

Би хайр дурлалын харилцаа ямар байхыг төсөөлж чадахгүй нь. Энэ бол зөв зүйл биш, учир нь энэ бүгдийг дордуулдаг.

Би түүнийг санасан. Би түүний араас хэмжээлшгүй ихээр гашуудсан. Тэгээд түүнийг тавьж явуулсан, учир нь Сонюүлийн надад өгсөн бөгж үргэлж түүнийг санагдуулдаг болохоор. Тавиад явуулсан нь дээр байсан юм.

Тиймээс эдгэхдээ цаг зарцуул. Өөр хүмүүсийн туулж үзээгүй амьдралыг үзсэнээ баталгаа болгож тэр шархаа сорив болго.

Чи намайг энэ түүхийг хэлж өгөөд, эцэст нь ингэж төгсгөж байгаад үзэн ядаж болно. Чи намайг айлгаж, сүрдүүлсэн ч энд болсон зүйлсийг өөрчилж чадахгүй.

Би охиндоо нэг зүйлийг амласан юм. Би түүнд өөрийнх нь түүхийг бусдад түгээнэ гэж амласан учраас үүнийгээ биелүүлэх ёстой.

Тиймээс би та нарт түүхээ ярья.

Энэ охиныг Жон Сонюүл гэдэг байсан юм.

Тэр өөрийнхөө түүхийг бусдад хэлэхээр үнэ цэнэтэй биш гэдэгт итгэдэг байсан, гэхдээ түүний буруу.

Тэр хэнд ч дурладаггүй томоохон алдартан байгаагүй.

Тэр нэг залууг өөрчилсөн нүдний шилтэй, номын хорхойтон байгаагүй.

Тэр хөрш айлын цайлган хөвгүүнд дурласан охин байгаагүй.

Үгүй.

Тэр энэ бүгдээс илүү байсан юм.

Сонюүл бол хорт хавдар туссан охин байсан. Тэр яг л бусад охидуудтай адил байсан. Тэр энгийн, аз жаргал цацруулсан, яг л бусад өсвөр настнуудын адил өдөр болгон сургуульдаа явдаг байсан юм.

Түүний үхэл учир шалтгаангүй байгаагүй. Хэзээ ч ийм хэвээрээ байх болно. Түүний үхэл ямар нэг зүйлийг орлож, илэрхийлсэн. Энэ нь хүмүүс нэг л өдөр үхдэг гэдгийг илэрхийлсэн.

Тэд амьдралтай. Өөрсдөд нь таашаал мэдрүүлдэг амьдрал. Тэд хүүхэдтэй, хайртай хүнтэй, асуудлуудтай. Гэвч тэд энэ амьдралаа хайрладаггүй. Тэдний энэ амьдрал хэн нэгнээс эсвэл ямар нэгэн зүйлээс шалтгаалж бүтээгдээгүй шүү дээ.

Өөр газар хүмүүс балга усны төлөө юу ч хийхэд бэлэн байхад бид энд юу ч болоогүй юм шиг сууж байгаа. Гэхдээ үгүй. Бүх зүйл зүгээр биш, бид үүнийг харах хэрэгтэй. Тэд ойлгох хэрэгтэй.

Сонюүлийн түүх чамайг уйлуулж, хашхируулах гэж эсвэл аллага төлөвлүүлэх гэж бичигдээгүй. Энэ чамд үнэнийг таниулахын төлөө яригдаж байна.

Энэ чамд юу ч болж болно гэдгийг, үүнийг дээрдүүлж, буцаахаас хожимдох хүртэл юу ч ойлгоогүй явж байтал юмс хурдан болж өнгөрдөгийг харуулах гэсэн юм.

Тиймээс юмсыг дээрдүүл, оройтохоос нь өмнө.

Би үхлийг үзэн яддаг. Би үхсэн хүмүүсийн талаар бичихийг, сонсохыг харахыг үзэн яддаг. Тиймээс миний хийх энэ хамгийн хэцүү зүйл байлаа. Гэхдээ үүнийг хийх ёстой.

Заримдаа чи гунигт төгсгөлийг харах хэрэгтэй, учир нь энэ жаргалтай төгсгөлийг чамд илүү дээр болохыг дахин сануулах болохоор.

Хүмүүсийн сэтгэл хөдлөлийн төлөө болсон зүйлсийг би өөрчлөхгүй ээ. Хүмүүс энд болсон зүйлстэй эвлэрэх ёстой. Ингэж л тэнгэр дээр байгаа дотны хүмүүс маань бид нар руу харж инээмсэглэж чадна. Хорт хавдараар үхсэн, алуулсан хүмүүс. Үүнийг энэ орчлон ертөнцөд үхэх гэмгүй, сайн сайхныг шингээсэн хүмүүст зориулав.

Сонюүл, чи намайг сонсож байгаа бол, энэ чамд зориулсан юм шүү. Энэ бол чамд амласан амлалт. Энэ бол дэлхий ертөнцөд түгээхийг хүсч байгаа чиний түүх.

Энэ бол шалиг залуусыг үзэн яддаг охины тухай түүх юм.

~Төгсөв~


За ингээд миний ваттпад дээр оруулж эхлэсэн анхны өгүүллэг маань дууслаа. Үүнийг бичих явцдаа олон ч зүйлийг олж, тууллаа.

Анх би үүнийг гунигтай төгсөнө гэж бодоогүй ээ. Зүгээр сонирхолтой юм болов уу гээд оруулж билээ. Орчуулж байх явцдаа үүнийг мэдсэн. Бас сэтгэгдэл бичдэг байсан хүмүүст баярлалаа. Та нарын дэмээр би энэ өгүүллэгийг дуусгалаа. Бас битүүхэн Vote дараад өнгөрдөг байсан хүмүүст ч бас баярлалаа. Гэхдээ энэ хүмүүс төгсгөл дээр өөрсдийнхөө сэтгэгдэлийг бичиж үлдээгээсэй гэж хүсч байна. Та бүхэн 31 хэсгийн турш энэ өгүүллэгийг уншсан шүү дээ.

Гайгүй аль чадахаараа хурдан оруулж байсан боловч ингээд бараг хоёр сарыг уншигч та нартайгаа цуг өнгөрөөлөө.

Анх би энэ хаягийг өгүүллэг унших зорилгоор л нээж билээ. Энэ өгүүллэг та нарт таалагдсан гэж найдья... 😊

2017.06

Most Popular PlayboyWhere stories live. Discover now