| 3 |

3.6K 329 22
                                    

Бид анх циркт албан ёсоор үлдэхээр орж ирэхдээ 16 настай байснаа санаж байна. Тэр үед аав, ээж хоёрт явах гэж байгаагаа хэлэх үед тэд минь гунигтайхан инээмсэглэсээр толгой дохиж билээ. Тэд эсэргүүцээгүй юм. Харин ч аль хэдийн өөрийн явах ёстой замаа олсон надаар бахархаж байна гэж хэлсэн. Хэдий тэднийгээ хараад хотдоо үлдмээр санагдсан ч доторх хүн минь аль хэдийн тэнд байхаар сэтгэл шулуудсан байгааг ойлгосон юм. Жиминий аав, эмээ хоёр эсэргүүцсэн эсэхийг мэдэхгүй ч, эцэст нь Жимин надтай хамт энд ирсэн. Заримдаа би энэ бүх ид шидийн зүйлсээс залхах үедээ нам гүмхэн хотоо санадаг. Бас аав, ээжийгээ, өдөр бүр цохих хонхны чийртэй чимээг хүртэл. Гэхдээ энд ирэхдээ би мэдэж байсан. Энэ газарт нэг л орвол гарах боломжгүй гэдгийг.

-Өнөөдөр сайн байлаа. Одоо бүх сургагчид тус тусынхаа асар луу ороод амарцгаа.

Өнөөдрийн үзүүлбэрүүдийн дараа бэлтгэл дуусч циркын амьтан сургагчдыг ерөнхийд нь удирддаг ахлах ийн хэлэхэд бид бүгд ядарсан биеэ тус тусынхаа асар луу зөөхөөр зэхэцгээлээ. Бэлтгэл хийсэн хүмүүс ч орж ирсэн янзаараа асраас гаран явахад төв асарт зөвхөн "могойтой хачин хүн", ахлах хоёр л үлдэх нь үзэгдэв. Ойрын үед миний анхаарлыг татаад байгаа зүйлсийн нэг бол тэр могойтой хүн. Тэр үргэлж бүх зүйл дууссаны дараа ахлахтай хамт төв асарт хоёулхнаа үлддэг. Тэгээд юу ярилцаж, юу хийдэг нь тодорхойгүй. Гадаад төрх нь ч тэр бусад амьтан сургагчдаас тэс өөрийн дээр үргэлж нүүрээ халхлан бүрх малгай өмсөж, хуучны загвартай хар хослолынхоо гадуур мөн хар өнгийн хуучны зузаан хүрэм өмсөнө. Бусад амьтан сургагчид бүгд улаан, цагаан хосолсон өнгийн хувцас өмсдөг юм. Тэгтэл тэр могой сургагч бүхнээс ондоо. Хүйтэн бас нууцлаг, аюултай энергитэй. Тэгсэн хэр нь тэр циркт байгаа бүх могойг ганцаараа хариуцдаг гээд байгаа шүү. Ингээд харахаар эрх мэдэлтэй нь илт.

Бодолдоо дарагдан алхаж явахдаа би Жиминтэй уулзах ёстойгоо мартах шахсан байлаа. Тоглолт дууссаны дараа түүнтэй заавал уулздаг юм. Бид хоёрын асар хоорондоо бага зэрэг зайтай болохоор тоглолт дууссаны дараа л уулзах хамгийн боломжтой цаг. Удахгүй үүр цайх гэж байна. Тиймээс хурдан Жиминийг олох хэрэгтэй.

Энд юмс арай онцгой. Энд бид нар жаргах үеэр сэрж циркээ нээн, шөнө дунд үзүүлбэрээ үзүүлснийхээ дараа үүр цайх үед хэсэг хугацаанд маргаашдаа бэлдэн бэлтгэл хийгээд унтдаг. Энгийн хүмүүсийг унтаж байх ёстой цагаар үзүүлбэрээ үзүүлж, сэрүүн байх цагаар нь чимээгүйхэн амарна. Цирк ч тэр өглөө болох үед энгийн хүмүүст харагдахаа байна. Шөнө дунд болох үед энгийн хүмүүсийг ховсдож авч ирнэ. Ховс.. Хэдий би энд ирээд 2 жил болж байгаа ч одоо ч тэр ховс, ид шид мэт зүйлсийнх нь тухай мэдэж чадаагүй байна. Эндэхийн ажилчид дотор мэддэг хүн байдаг эсэхийг мэдэхгүй ч үүнд аль хэдийн дассан харагдсан. Харин удирдлага, ахлахууд бол өөр хэрэг. Тэд бүгдийг нь мэдэх ч бидэнд хэлэхгүй. Хэллээ ч бусдадаа тарааж чадахгүй болгоно. Ийм л байна.

Шөнийн циркWhere stories live. Discover now