| 15 |

1.9K 259 17
                                    

Жиминийг хачин үйлдэл гаргаж, шинэ ахлах учир нь ойлгогдохгүй  зүйл хэлчихээд явсан шөнөөс хойш 4 хоног өнгөрлөө. Энэ 4 хоног чимээгүйхэн өнгөрсөн ч, сүүлийн үзүүлбэрт нэг шувуу сургагч жижиг алдаа гаргаснаас болж том хэрэг мандав.

-Хариулаач!

Шинэ ахлахын хахир, хүйтэн хоолой төв асар даяар цуурайтахад бүх амьтан сургагчид үл мэдэг арагш ухрах нь тэр. Бидний урд шувуу сургагч толгойгоо гудайлган зогсоно.

-Уучлаарай, эрхэм ээ хэмээх дуулдах төдий чимээ гарахад бүгд харцаа шинэ ахлах дээр тогтоолоо. Тэр ширүүн харсаар зогсож байхдаа хөмсөг нь сормуусаа шүргэх нь үү гэмээр харагдах аж. 

-Уучлаарай гэнээ? Чи сая уучлаарай гэв үү?

Ахлах урьд нь харж байгаагүй басамжилжилсан, хорсолтой өнгөөр инээн хэлээд,

-Чи энийг уучлалт гуйгаад өнгөрөх асуудал гэж бодож байна уу? хэмээв.

Асар тэр чигтээ чимээ аниргүйд автлаа.

Өмнө нь бид зарим нэг жижиг сажиг, үл анзаарагдам алдаа хийхэд хуучин ахлах зүгээр л хөнгөхөн зэмлээд өнгөрдөг байсан. Тэр хэзээ ч ийм дотор харанхуйлам аймшигтайгаар инээж, басамжлан дорд үзэж байгаагүй. Ийм тул энэ явдлаас болж амьтан сургагчид бүгд цочирдож орхисон нь илэрхий байв. Хэн ч ийм зүйл төсөөлөөгүй билээ.

Шувуу сургагчийг хариулсангүйд ахлахыг дахин ам нээхээс өмнө бидний дунд хэн нэгэн нам гүмийг эвдэн дуугарав. Чимээ гарахад бүгдээрээ, бүр ахлах хүртэл тэр зүг рүү харцаа шилжүүлэх нь тэр.

-Эцэст нь юу ч болоогүй шүү дээ.

Ахлах баруун хөмсгөө үл ялиг дээш өргөн өнөөх л ширүүн харцаараа ширтэнэ. Шувуу сургагч бүр ангайж орхижээ. Харин би сая дуугарсан хүнийг харж байлаа. Нэрийг нь сайн мэдэхгүй ч, тайван хэр нь хэнэггүй гэмээр төрх тодруулан зогсож байгаагаар нь сайн таниж байв. Анх танилцахдаа би түүнийг үргэлж инээмсэглэж явдагаар нь тогтоож байсан. Тэр хэрэм, зурам, хулгана мэтийн жижиг амьтдыг сургадаг юм.

-Эцэст нь юу ч болоогүй. Хэдий тэр алдаа гаргасан нь үнэн ч, үзүүлбэрүүд амжилттай дууссан шүү дээ. Яг яагаад ингэж сүр бадруулаад байгааг ойлгохгүй байна.

Тэр ийн хэлээд элгээ тэврэн зогслоо. Шинэ ахлахын өөдөөс ингээд бодсоноо шууд хэлчих зоригтой хүн байгааг хараад би ч бас гайхна. Ахлах ч бас сониучирхсан, гэхдээ хүйтэн төрх тодруулжээ. Түүний нэрийг би санахыг хичээсэн ч нэг л болж өгсөнгүй. Гэвч санахад тун ойр байх аж.

Шөнийн циркWhere stories live. Discover now