| 7 |

2.2K 298 31
                                    

Хэдэн өдрийн турш Жимин надад үзэгдсэнгүй. Үзүүлбэр дууссаны дараа ч, бэлтгэл хийх үед ч тэрний бараа харагдахгүйн дээр хааяахан түүнийг харах үедээ цирк нүүх талаар хэлэх гэх үед тэр үргэлж дараа хэмээн хойшлуулна. Өмнө нь тэр ингэж байгаагүй тул надад энэ байдал хүйтэн хөндий мэдрэмж төрүүлж байлаа. Тэр хичнээн завгүй байсан ч миний хэлэх үгийг сонсдог байсан. Тэгтэл ойрын үед яг юу хийгээд байгаа болоод ингэж хөндийрөөд байгааг мэдэхгүй нь. Магадгүй намайг могой үхсэн гэж хэлснээс болоод байгаа юм болов уу? Хэрвээ үнэхээр тийм бол би түүнийг ч бас ийм зүйлд орооцолдуулмааргүй байна. Гэвч түүнд энийг хэлэх гэх үед тэр дахиад л дараа хэмээн хойшлуулна.

Шөнө үзүүлбэрүүд дууссаны дараа бид тус тусынхаа асарт орон амарч байлаа. Гадаа удахгүй үүр цайх гэж байгаа тул циркын гэрэлтүүлгүүд бүгд унтарсан. Бусад ажилчид унтсан эсэхийг мэдэхгүй ч манай асрынхан ширээ тойрон суугаад орны байрлалаа солих талаар ярилцаж байв. Тэд тухтай байрлалуудыг булаацалдаж, харин би Жиминий талаар бодон санаа алдсаар сууна.

-Тэгвэл би хуучин Ура эгчийн унтдаг байсан орыг авмаар байна. Тэр тал үүдтэй ойр биш болохоор санаа амар унтах байх.

-Хөөе тэгэх юм бол Ура үүдний тэнд байдаг орон дээр унтана штээ. Чи эр юм байж ингэхээсээ ичээч.

-Би ч бас тэр хэсэгт унтаж үзмээр л байна шт. Дандаа үүдний хэсэгт унтаад байхаар хэцүү байна. Хажууд нь би бараг хувцасгүй унтдаг болохоор хүн харчих вий гэхээс нойр ч хүрэхгүй... Та нар ч юу мэдэхэв дээ.

-Ура, чи юу гэж бодож байна?

Хачин багтай эмэгтэйгээс бусад нь бүгд миний зүг харахад би сая л тэдний яриаг анзаарлаа. Жонгүг амьдрал нь үүн дээр л тогтож буй мэт харцаар харж, Юүвон намайг юм бодоод ухаангүй байсныг анзаарсан бололтой хөмсгөө үл ялиг дээш өргөн харж байв. Харин Юүвоний найз залуу зүгээр л хувиралгүй ширтэнэ.

Би хоолойгоо засаад,

-Та нар хүссэнээрээ шийд дээ. Надад бол аль нь ч ялгаагүй гэхэд Жонгүг баяртай нь аргагүй инээмсэглэж бусад нь зөвшөөрөн толгой дохицгоолоо.

Ийн орны асуудал шийдэгдэж би хуучин Жонгүгийн орон дээр үүдний хажууд, харин Жонгүг миний хуучин орон дээр, Юүвон найз залуутайгаа хамгийн ойрхон байрладаг хоёр орыг сонгосон байх аж. Харин багтай эмэгтэй надтай ойрхон байрлах орон дээр аль хэдийн унтаад өгсөн харагдана. Анх удаа л энэ эмэгтэйтэй ойрхон байрлаж үзэж байгаа болохоор надад бага зэрэг эвгүй байв. Хэдий циркт ийм хүмүүс олон ч нэг л дасаж өгдөггүй юм.

Шөнийн циркOnde histórias criam vida. Descubra agora