| 20 |

1.8K 248 39
                                    

-Чи үнэхээр юу ч санахгүй байна уу?

-Тийм ээ. Би хичээж байгаа ч... ердөө хэдхэн зүйл л санаанд орж ирж байна. Өөр зүйл санах гэсэн ч... яг л хоолойг минь боймлож байгаа мэт мэдрэмж төрөөд... Гэхдээ би санах гэж хичээнэ ээ. Хэрэв санавал чамд хэлэх болно.

Жиминий царай тэрхэн зуурт барайхыг хараад би хурдхан шиг сэдвийг өөрчлөхөөр шийдлээ. Тэр сэргээд ганц л хонож байгаа боловч хавьгүй дээрдсэн байв. Гэвч санааг минь зовоосон нэг зүйл бол тэр өөрчлөгдсөн хугацаандаа юу хийснээ санахгүй байгаа нь юм. Хүүхдийн уйлах чимээ сонссон тэр өдөр ч тэр цааш нь юу болсныг санахгүй байна гэж хэлсэн. Бас надад хэрхэн хандаж байсан, үзүүлбэрүүд, үнсэлтийн талаар ч санахгүй байгаа. Түүний санаж байгаа зүйлс гэвэл ердөө уйлах чимээ гарсан хэсэг рүү ганцаараа явсан нь, мөн төв асрын тойргийн голд надаас уучлалт гуйсан өдөр болсон маргаан аж. Илүүг санах гэж хичээсэн ч тэр заримыг нь жинхэнэ эсэхт эргэлзэж байгаа гэсэн юм. Гэхдээ энэ хамгийн чухал нь биш байх гэж бодож байна. Учир нь одоо надад 1 хоног үлдсэн. Маргааш бол хамгийн сүүлийн өдөр. Цирктэй, бас нээж олсон нэгэн томоохон ертөнцтэйгөө салах ёс гүйцэтгэх, хэтэрхий их дасчихсан өөрийнхөө нөгөө хэсгийг орхих өдөр.

"Буцах зам байхгүй."

Ямар нэгэн зүйлийн талаар нухацтай бодон суух Жимин рүү хараад надад бодогдсон эхний зүйл энэ байлаа. Харин хоёр дахь нь...

"Би түүнд хэлэх хэрэгтэй." байсан юм.

Тийм ээ. Би энэ тухай өчигдрөөс хойш бодлоо шүү дээ. Одоо эргэлзэхээ больё.

-Жимин?

Би зөөлнөөр түүний нэрийг дуудахдаа над руу харахыг нь амьсгаа даран хүлээв. Үнэндээ одоо хүртэл энэ бүхэн зүүд шиг санагдсаар байна. Тэр миний хажууд, яг л хуучных шигээ сууж байна гэж бодохоор...

-Мм?

Жимин намуухан дуугараад хариу хүлээн чимээгүй боллоо. Тэр түрүүн юу ч бодож байсан бай, түүнийг тавгүйтүүлсэн нь илт.

-Надад чамд хэлэх ёстой зүйл байна. Одоо чамайг арай дээрдсэн гэж бодоод хэлэх гэж байгаа юм л даа...

-Зүгээр ээ. Хэл, хэл.

-Би...

-Чи?

-Циркээс явна.

Тэрхэн хоромд Жиминий царай огцом барайж, яг л танихгүй хүн харж байгаа аятай над руу ширтэх нь тэр. Магадгүй тэр үүнийг бодит байдал уу, эсвэл түүний хар дарсан зүүд үү гэдгийг ойлгох гэж хичээж байгаа биз. Хэрэв тэр надаас үүнийг асуувал би эргэлзээгүй хар дарсан зүүд гэж хариулах байх.

Шөнийн циркOpowieści tętniące życiem. Odkryj je teraz