| 22 |

1.7K 266 24
                                    

Би нар мандах хүртэл багагүй хугацаа байгаа гэж бодсон ч үгүй байв. Цаг хугацаа яг ийм үеүүдэд нүд ирмэхийн зуур өнгөрдөг мэт санагдах юм.

Асраасаа гарах үед үүрийн бүдэг ягаан туяа нүд баясган угтаж, ард минь Жонгүг, Юүвон, Юүвоны найз залуу, багтай эмэгтэй гээд бүгд унтсаар үлдлээ. Хэдий тэдэнд ядаж баяртай гэж хэлэхийг хүссэн ч, болохгүй юм хойно яах билээ? Мэдээгүй байхад нь ингэж нууцаар явахаас өөр аргагүй. Сүүлд нь тэд намайг хэлэлгүй явлаа гээд гомдох байх. Эсвэл циркээс зугтсан гэж бодно. Гэхдээ эцсийн эцэст тэд циркт үргэлжлүүлэн амьдарч, нэг газраас нөгөөд нүүн, удаан амьдарлынхаа хугацаанд над шиг энгийн жижигхэн хүнийг мартах биз ээ. 

Энэ л хамгийн үнэн бололтой.

Жиминтэй уулзахаар тохирсон газар болох циркын их хаалганы урд ирэхэд ааш муут манаач алга байв. Тэр хүнтэй ч мөн салах ёс гүйцэтгэж чадсангүй явах нь. Газар шагайсаар бодолд дарагдан зогсож байтал удалгүй урдхан талд хүний хөлийн чимээ сонстлоо. Би хэн гэдгийг нь харахгүй байсан ч мэдэхээр байв. Жимин өөрийн гэсэн зүйлсээ цуглуулчихаад, товлосон газраа ирсэн нь энэ.

-Асрынхан чинь унтаж байна уу?

Нам гүмийг эвдэн зөөлнөөр асуухдаа би хариултыг нь мэдэж байсан юм. Мэдэхгүй байсан ч, Жиминий царайнаас бүгдийг уншиж болохоор аж.

-Юнги өнөө шөнө үзүүлбэртэй болохоор эрт унтсан. Харин бусад маань түрүүхэн унтлаа. Ямар ч сэжиг аваагүй.

Жимин ийн хэлээд сулхан инээмсэглэх аядахад би уртаар санаа алдав. Тэгэхдээ хэн ч сэжиг аваагүйд санаа амарсандаа тэр үү, сэтгэл эзгүйрэх шиг болсноос тэгэв үү гэдгийг мэдсэнгүй. 

Жимин ч бас миний хойноос хөнгөхөн санаа алдаад,

-Ачаа нэг л хоосон болчихсон юм шиг байх чинь хэмээн гунигтай хэллээ.

Нэг хэсгээ үлдээгээд явж байгаа болохоор арга ч үгүй биз дээ...

Бид бие биен рүүгээ эгцлэн харах үедээ явах цаг болсныг мэдрэв. Нар мандах үед явна гэсний дагуу бид яг одоо л явах ёстой билээ. Хаалганаас циркыг бүхэлд нь харах боломжгүй ч, олон асруудын голд сүндэрлэн харагдах төв асрыг би сэтгэлдээ буулган авахыг хичээх мэт удаанаар ширтэв. Мөн дотроос минь өөрийн минь дуу хоолой "өчигдөр амийг чинь аварсан хүнд таларх" хэмээн шаардаж байлаа. Яагаад ч юм хүлээгээд зогсож байвал ахлах үдэхээр ирэх мэт санагдана.

Шөнийн циркWhere stories live. Discover now