| Төгсгөл |

2.3K 323 84
                                    

Хотоосоо нүүх үед би "бидний амьдардаг ертөнц зөвхөн уулсаар хүрээлэгдсэн хязгаарлагдмал газар биш" гэдгийг бүрэн утгаар нь мэдрэх шиг болсон юм. Уулсын цаана дахин нэг өөр ертөнц байсан. Уулсыг давахад дахин нэг шинэ амьдрал эхэлсэн. Цоо шинэ ертөнц. Яг л олон жилийн өмнө бидний олж нээж байсан цирк шиг...

Өглөө эрт нар мандмагц хотын иргэдийн тэн хагас нь төрсөн гэрээ орхин шинэ ертөнц нээх аялалдаа гарсан билээ. Үүнд Жиминий аав, эмээ хоёр ч багтана. Бид их хот руу хүнс цуглуулахаар явахдаа ашигладаг унаанууддаа хэрэгтэй гэсэн зүйлсээ ачин их хот хүрэх замаар явлаа.

Их хот руу өдөржин явсны эцэст нар жаргахын алдад би зөвхөн сонсож л байсан тэр газрын барааг үзэв. Тэгээд энэ хот өмнөх хотоос минь хэдэн мянга дахин илүү том хот болохыг мэдлээ. Их хотыг хүрээлэн уулс орших ч хамгийн цаана байх уулын бараа наад захаас харагдах боломжгүй аж. Байшингууд илүү өндөр, хүн ам ч олон, ямар ч аварга хонх байхгүйн дээр хотын төвд хонхны оронд аварга том цаг л байна. Хамгийн түрүүнд таалагдсан зүйл нь ямар ч хонхны чимээ саад болохгүй нь байв.

Аавууд бүгд энэ газарт ирж байсан тул энд төвхнөхөд тийм ч хэцүү байсангүй. Харин дасахад л багахан хүндрэлтэй байх бололтой. Энд илүү олон хүн байх тул эхэндээ жаахан эвгүй байлаа. Хүүхдүүд гадаа чөлөөтэй байгаадаа итгэж ч чадахгүй бүлтэлзэнэ. Аав, ээж нар нь тэднийг огтхон ч хорьж гэрт нь оруулахгүй нь хачирхалтай. Бусад нь ч огт харж байгаагүй хүмүүстэй харилцахдаа бишүүрхэж, эв хавгүй байсан ч сүүл рүүгээ бүгд л шинэ амьдралын хэв маягтаа дассан юм. 

Хэдэн сарын дараа гэхэд бид энд ажиллан амьдарч, төрөлх иргэдтэй дотно болсон байв. Мөн энэ газарт амьдардаг хүмүүсийн адилаар өөр олон хот газрууд байдгийг мэдэж авсан байлаа.

● ● ●

-Ээж ээ? Тэрийг хараач!

-Уучлаарай, хонгор минь. Гэхдээ бид яарах хэрэгтэй байна. Аав нь гэртээ хүлээж байгааг мэдэж байгаа биз дээ?

-Үгүй ээ, ээж ээ. Тэрийг хар л даа.

Өнөөдөр амралтын өдөр тул их дэлгүүрийн хүнсний тасаг хүн ихтэй байх аж. Үүний хажуугаар Жимин гэртээ хоёр хүүтэйгээ оройн хоолонд хэрэглэгдэх хоолны орц цуглуулж ирэхийг хүлээж байгаа болохоор би ихэд яаруу явж байв.

-Алив ээ, ээж ээ!

Эцэст нь би бууж өгөхөөс аргагүйд хүрч түүний өхөөрдөм бяцхан долоовор хуруугаараа заах зүйл рүү харцаа шилжүүллээ. Тэнд миний төсөөлж байсан шиг ямар нэг тоглоом байсангүй. Ердөө л зарлалын хуудас байна. Улаан, цагаан хосолсон хүрээтэй зарлалын хуудас.

Шөнийн циркWhere stories live. Discover now