| 12 |

2.1K 279 40
                                    

-Наадах чинь юу гэсэн үг вэ? Өчигдөрхөн л бүх зүйл зүгээр байсан шүү дээ. Яахаараа гэнэт ийм зүйл болдог юм?

-Үнэхээр мэдэхгүй байна аа. Өчигдөр үзүүлбэрийн үед зүв зүгээр л байсан.. Үзүүлбэрийн дараа хоолыг нь өгснөөс хойш эргэж тойроогүй. Хоолноос нь болсон юм болов уу...?

-Хоол оо? Циркын амьтдын хоолонд сургагчдаас нь өөр хэн ч хүрдэггүйг бүгд мэднэ. Тэгтэл одоо чи ингэж хэлээд зогсож байвал юу болох болж байна? Тун хариуцлагагүй юм!

Ахлахыг заан сургагч охин руу ууртайгаар зандрах хооронд циркын бараг бүх ажилчид тэднийг тойрон зогсож ногоон хөх туяатай болсон хөөрхий заан руу өрөвдөн харцгаах ажээ. Бүгд л энэ нөхцөл байдлыг чимээгүйхнээр сонсож, чухам энэ хэрэгт хэн нь буруутайг дотроо шүүн тунгаана. Өчигдөр шөнө үзүүлбэрээ үзүүлж дууссаны дараа амьтан сургагчидын ихэнх нь амьтдаа хооллосон юм. Тэгтэл маргааш нь нар жаргаж цирк нээх үед циркын хоёр зааны нэг нь хүндээр өвдсөн байлаа. Өмнө нь циркын амьтдад ийм зүйл болж байгаагүй тул бүгд л гайхаж цочирдсон харагдана. Тэр дунд нь би ч багтаж байв.

-Үнэхээр уучлаарай.

-Болно оо, хэрэггүй. Ийм зүйл болно гэж мэдсэн бол би өөрөө анхаарал тавих хэрэгтэй байж.

Ахлах санаа алдан духаа илсээр тойрон зогссон ажилчдын дундуур зүсэн гарч одоход заан сургагч охин нүдэндээ бүрэлзсэн нулимсыг гаргачихгүйг хичээн биеэ чангалсаар үлдлээ.

Одоо бол бүгд л энэ энгийн хэрэг биш гэдгийг мэдэрнэ. Циркын амьтад тийм амар өвддөггүй. Тиймээс хэн нэгэн санаатайгаар л тэднийг өвтгөхөөр оролдохгүй бол бүх зүйл зүгээр байна гэсэн үг. Гэхдээ заан сургагч охин ийм зүйл хийхгүйг би сайн мэдэж байна. Тэр заанууддаа маш их хайртай. Нэг удаа би түүнийг тэдэнтэйгээ ярилцаад зогсон байхыг ч харсан юм. Харин одоо тэр нүдээ анин зовиуртай дуугарах зааны хажууд очин хошууг нь зөөлхөн илсээр зогсоно.

Ажилчид өөр өөрсдийн хийх зүйлтэй тул удалгүй бүгд тэндээс холдон тарцгаав. Энэ хэргээс болж ажилчид, ялангуяа амьтан сургагчид чимээгүй түгшүүрт автсан харагдах аж. Хэрвээ хэрэгтэн бидний дотор байгаа бол дахиад өөр ямар амьтан өвдөхийг хэлж мэдэхгүй шүү дээ. Зөвхөн амьтан ч биш, цаашлаад ажилчид ч хохирч мэднэ.

Би зааны зүг харан санаа алдаад цааш эргэх үедээ Жимин нааш ирж явааг харлаа. Түүний харц нухацтай болсон байх агаад сааралтсан нүд нь миний зүг ганц ч хяламхийлэхгүйгээр давуулан ширтэнэ. Тэрнийг заан сургагч охины хажууд очоод юу болсныг асуухад би дасал болсон сэтгэл эмтрэм мэдрэмжийг мэдрэв. Би одоо хүртэл түүнийг яаж урьдынх шиг нь болгохыг мэдэхгүй байна. Гэхдээ энэ хэрэг учрыг нь олоход тусалж ч магадгүй юм.

Шөнийн циркDonde viven las historias. Descúbrelo ahora