| 4 |

3K 308 26
                                    

Гэрэлтүүлгүүд унтарч асар тэр чигтээ нам гүмд автахад би Жиминийг гарч ирэхийг хүлээн чимээгүйхэн зогсов. Одоо гарах үзүүлбэрт бэлдэж арын ажилчид хэрэгслүүдээ хурдхан шиг зөөн гүйлдэж, өмнөх үзүүлбэрийг үзүүлсэн хачин багтай хүмүүс урдуур хойгуур минь зөрнө. Үзүүлбэр эхлэхийг хүлээн зогсохдоо би түүнээс ч илүү сандарч байгаагаа мэдрэх аж. Шөнө бүр яг л ийм.

Удалгүй гэрэлтүүлгүүд нэгэн зэрэг жирсхийн асахад тайзны голд асрын дээрээс унжсан хоёр савлуур мэт зүйл, цагаан хувцас өмссөн Жимин ба хамт үзүүлбэр үзүүлэх хамтрагчид нь тодхон харагдлаа. Үүн дундаас Жимин л ганцаараа тодрох шиг. Нэг талаараа энэ нь намайг улам сандраана.

-Эрхэм хүндэт үзэгчид ээ! Савлууртай акробатыг таалан соёрхоно уу.

Нэрлэж заншсанаар улаан хамарт бүдүүн алиалагчийг зарлахад цугларсан хүмүүс бүгд нэгэн зэрэг алга ташиж, гэрэлтүүлэг арай бүдгэрэх үед энэ чимээ ч мөн адил намсан эргэн нам гүм байдалдаа оров.

Үзүүлбэр эхлэхийн өмнө Жимин бусад ажилчдын дунд зогсох намайг олж харлаа. Би түүн рүү сандрангуй инээмсэглэхэд тэр тайвнаар инээмсэглэн толгой дохиод хоёр савлуурын нэгэн дээр нь очин зогсов. Ингээд үзүүлбэр эхлэх ажээ.

Бид циркт үлдэхийн тулд ямар нэгэн зүйл хийхээр орох ёстой байсан. Циркын ямар нэг ажлыг. Тиймээс л бид юу ч хамаагүй хийхээр шийдэцгээсэн юм. Би зүгээр л амьтан сургагч хийхийг сонгож, харин Жимин сонголтоо бага зэрэг бодож байж хийсэн. Учир нь тэрэнд энд ирээд таалагдсан нэг зүйл байгаа гэсэн болохоор. Анх түүнийг надаас акробат хийвэл ямар вэ гэж асуухад нь би хэрвээ өөрөө л хүсч байвал хүссэнээрээ бол доо гэж байснаа санаж байна. Гэхдээ заримдаа түүнийг үзүүлбэрийн явцад эрсдэлтэй үйлдэл хийх бүрт би эргэлздэг. Тэр үед үнэхээр түүнд үүнийг хийхийг зөвшөөрөх нь зөв зүйл байсан уу гэдэгт. Хэрвээ тэр бэртэх юм уу өөр ямар нэгэн зүйл болвол би харамсаад барахгүй байх.

-Санаа зовох хэрэггүй дээ. Өмнө нь циркын хүмүүс бэртэж байсан тохиолдол байхгүй. Нэг хүнийг эс тооцвол л.

Гараа чанга атган зогссон намайг тайвшруулах аядан Юүвон ийн хэлэхэд би түүний зүг гайхан хараад,

-Нэг хүн? Тэр хүнд юу тохиолдсон юм?

-Гадны нөлөөнөөс л болсон юм аа. Савлууртай акробатын үед өндөр дээрээс уначихсан.

-Тэгээд яасан?

-Газар дээрээ байхгүй болсон доо хөөрхий.

Шөнийн циркWhere stories live. Discover now