| 8 |

2K 291 21
                                    

-Жимин!

Би түүний нэрийг чанга дуудан хайж байтал удалгүй циркын гэрэлтүүлэг асч, хөл хөдөлгөөн эхэллээ. Ажилчид нэг асраас нөгөө рүү холхиж эхлэсэн тул тэрнийг олох боломж бүр л багасчихав. Хаа сайгүй холхих олон хүнээс Жиминийг олж харна гэдэг бараг л боломжгүйтэй адил.

Одоо би энэ дунд хичнээн хайгаад ч олж чадахгүйгээ мэдсэн болохоор эхлээд асар луугаа буцаж явахаар шийдлээ. Магадгүй тэр аль хэдийн тэнд оччихсон намайг хүлээж байна гэж бодсон юм. Гэтэл асар дээрээ ирэх үед тэр байсангүй. Түүнийг ирсэн үү гэж асуухад ч бүгд үгүй хэмээн толгой сэгсэрч байв.

Тэр үнэхээр алга болчихлоо гэж үү?

Үгүй дээ. Баттай биш байхад би ийм зүйл бодож болохгүй шүү дээ. Жимин өөрийнхөө асар луу үзүүлбэртээ бэлдэх гээд явчихсан ч байж болно. Намайг харагдахгүй байсан болохоор. Хэрвээ төв асар, бэлтгэлийн асар луу орвол түүнтэй таарч магадгүй. Тийм л байх.

Тийм л байгаасай.

Үзүүлбэрийн хувцсаа өмсөн бэлтгэлийн асар луу явахад толгойг минь тэр чигтээ сөрөг бодлууд эзэгнэсэн байлаа. Хэдий би гаднаа Жиминийг төв асарт байгаа гэж итгэхийг хичээж байсан ч, дотроо ямар нэг муу зүйл болсон гэж мэдрэх аж. Гэхдээ нэг л зүйл баталгаатай. Тэр цирк дотор л байгаагаас зайлахгүй. Хэрвээ циркыг бүхэлд нь нэгжвэл тэр олдож л таарна. Харин би ганцаараа яаж түүнийг энэ том циркээр хайх вэ гэдэг л байна.

Би толгойгоо хөнгөхөн сэгсрэх үедээ сая л Юүвон надаас асуулт асуугаад байсныг анзаарав. Намайг түүн рүү гайхан харахад тэр хөмсгөө зангидаж,

-Чи сая сонсоогүй тийм үү? Би чамайг орой хаашаа яваад алга болчихсон байсныг асуусан хэмээлээ. 

-Би Жиминтэй уулзсан юм.

Намайг сулхан дуугарвал тэр санаа нь амрав бололтой толгой дохиод бэлтгэлийн асарт орж ирэх үед бид ойрхон байсан суудал дээр сууцгаав. Асар доторх тэр чигтээ чимээ шуугианаар дүүрч, дээрээс нь амьтдын дуу нэмэгдэх нь намайг багахан хөмсгөө зангидахад хүргэнэ. Жимин байнга суудаг газраа мэддэг учир үнэхээр тэр зүгээр байвал энд л ирэх ёстой.

Хэсэг хугацаанд чимээгүйхэн хүлээсэн ч тэрний бараа үзэгдсэнгүй. Үнэхээр тэр ирсэнгүй. Одоо ч найдсаар суусан би чанга яригчаар үзүүлбэр эхлэх болсныг зарлахад аргагүйн эрхэнд Юүвонтой хамт төв асар луу орлоо. Нээрэн тэр эхний үзүүлбэрийг үзүүлнэ шүү дээ.

Шөнийн циркTempat cerita menjadi hidup. Temukan sekarang