| 13 |

2K 290 25
                                    

Шинэ ирсэн ахлахын энэ харц, тохуурхсан инээмсэглэл гээд олон зүйл намайг эвгүйцүүлж байв. Бусад хүмүүс гоо сайхан төрхөнд нь хууртаад чухал зүйлсийг анзаарахгүй байсан ч, миний хувьд энэ бүхэн нэг л сэжигтэй санагдана. Магадгүй тэр бусад ажилчдаас ч, Жимин бид хоёроос ч өөр байх. Гэхдээ хэрэв тийм бол тэр яг хэн байж таарах юм бэ?

Ийн ахин нэг хачирхалтай зүйл гарч ирэх шиг боллоо. Цирк угаас сонин, хачирхалтай зүйлсээр дүүрэн. Эндхийн хүмүүс ч үүндээ дасчихсан байдаг. Харин миний хувьд энэ бүхэн төөрдөг байшин мэт л санагдаж байна. Хаа нэгтээ нь төөрчихөөд гарч чадахгүй будилаад л. Тэгээд энэ бүхэнд гарах гарц байгаа болов уу?

Шинэ ахлахтай болсны маргааш шөнө нь сэрэхэд надад бүх зүйл нэг л өөр мэдрэгдлээ. Өдий хүртэл энд өнгөрүүлсэн цаг хугацаа, амьдралын хэв маяг тэр чигтээ өөрчлөгдөх шиг. Ямар нэг далдын зөн совин намайг ийн мэдрэхэд хүргэх аж. Магадгүй энэ бүхэн шинэ ирсэн ахлах, түүний ёжтой инээмсэглэл, Жиминий таагүй харц зэрэг хором мөч бүрт толгойд минь эргэлдэж буйгаас болсон байх. Өнөөдөр шинэ ахлах ажлаа эхлэх эхний өдөр.

Хувцсаа хурдан өмсөөд, босоход Юүвон надтай зэрэгцэн хувцаслаж дуусах нь харагдав. Түүнд бодож санах юм ганц ч байхгүй бололтой тайван төрх тодруулж, өрөөсөн нүдээ хагас нээчихээд байн, байн эвшээлгэнэ. Намайг ч бас боссоныг харчихаад тэр сая л хоёр нүдээ бүтэн нээж,

-Өө, чи сэрчихээ юу? Би яг чамайг сэрээнэ дээ гэж бодож байлаа гэхэд нь би,

-Шинэ ахлахтай болсон шүү дээ. Эхний өдрөөсөө хоцорч элдэв алдаа гаргавал тийм ч сайхан санагдахгүй байх гэлээ.

-Магадгүй л юм хэмээгээд тэр үсээ нямбайлан дээш бооход би ч хажуудаа байсан самыг аваад үсээ самнав. Шөнө унтахдаа боолтоо авахаа мартсан байсан учир дахин шуухад тийм ч хэцүү байсангүй. Харин өмнө нь хичнээн хичээж самналаа ч Жимин сүйрүүлчихдэг байж билээ. Энэ талаар бодоход цээжин дотроос минь ямар нэгэн зүйл дээшлэн явсаар санаа алдалт болон гадагшиллаа.

Юүвоний будгаар будсаны дараа асраасаа гарахад тэнгэр гэрэлт цохнууд мэт үй түмэн одод түгсэн байх ажээ. Энэ үзэмжийг харахад циркын гэрэлтүүлэг ч хэрэггүй болох шиг болов. Бид хоёрын араас Жонгүг, арын ажилчин залуу хоёр гарч ирэхэд би багтай эмэгтэйн ор нямбай хураалттай байхыг анзаарлаа. Тэр биднээс түрүүнд сэрсэн бололтой. Ихэнхдээ түүн шиг багтай хүмүүс илбийн үзүүлбэрт оролцдог юм. Хайрцганд ороод хөрөөдүүлэх, илбэчний малгайнаас амьтан болон гарч ирээд хүн төрхөнд хувирах гэх мэт. Тиймээс түүнд цирк нээгээгүй байхад босох шаардлага их гардаг байх л даа. Би л хувьдаа тэгж боддог юм.

Шөнийн циркWhere stories live. Discover now