| 16 |

1.8K 276 14
                                    

Бэлтгэл дууссаны дараа ажилчид төв асраас гаран явахад би сэмээрхэн үзэгчийн суудлын араар нуугдлаа. Юүвон аль хэдийн асар руугаа явчихсан тул намайг анхаарах хүн байсангүй. Удахгүй могой сургагч, шинэ ахлах хоёр уулзахаар үлдэнэ гэдэгт ч итгэлтэй байна.

Яг таамагласнаар минь шинэ ахлах тойрог дунд чимээгүйхэн зогссоор үлдэхэд тойргоос зайдуухан зогсож байсан могой сургагч хийж байсан зүйлээ зогсоов. Тэрнийг анхаарлаа сарниулан шинэ ахлахын зүг харахад цагираглан хөдөлж байсан могойнууд хөдлөхөө больж, дээш гулссаар хүзүүгээр нь ороох аж. Үүнийг харахад дотор эвгүй оргисон тул би амьсгаагаа аль болох чимээгүй гаргалаа.

Могой сургагч ахлахын урд очин зогсоход харц нь тун хүйтэн болсон байв. Харин өөдөөс нь харах ахлахын харц эхэндээ зөөлөн байсан ч, удалгүй хэнэггүй гэмээр өнгө тодрох нь тэр.

-Би түүнийг харсан. Бүр хэд хэдэн удаа ярьсан. Тэр таны хэлж байсан шиг тийм аюултай харагдаагүй. Урам хугарч байна шүү. Таныг тэвдүүлж чадсан хүнийг ердөө л нэг бяцхан охин байна чинээ бодсонгүй.

Түүнийг ёжилсон өнгөөр хэлэхэд могой сургагчийн малгайгаараа халхалсан нүүр багахан таталдах шиг болох нь үзэгдэнэ. Тэр уурлаж байгаа нь илт байлаа. Гэсэн ч хэсэг хугацааны дараа ам нээхдээ тун тайван өнгөөр ярих ажээ.

-Тэхён, би чамайг юмсыг гаднахаар нь дүгнэх хэрэггүй гэж хэлдэг санагдах юм. Чи хэзээ миний үгийг сонсох юм бэ?

-Таныг хэлдэг зүйлсийнхээ учир шалтгааныг илүү тодорхой тайлбарладаг болох үед.

Тэд нэлээд хугацаанд юу ч дуугарсангүй бие бие рүүгээ хүйтнээр ширтсээр зогсов. Төв асар тэр чигтээ нам гүмд автсан тул элдэв чимээ гаргачих вий гэж бодохоос өөрийн эрхгүй нуруугаар хүйт даана.

Удалгүй могой сургагч дахин ам нээж,

-Тэгээд дээш гарч ирэх ямар байна даа? Тэнд бусадтайгаа байснаас дээр байна уу? Чамайг харахад тийм бололтой хэмээлээ.

Тэр ахлахын ирсэн газрын тухай ярьж байгаа нь илэрхий. Үүнийг ахлахын гэнэт барайсан царайнаас тодхон харж болохоор байв. Харин могой сургагч "дээш гарч ирэх" гэсэн. Энэ нь ямар утгатай юм бол оо? Шууд утгаараа юу? Эсвэл өөр зүйлийг хэлэх гээд байна уу?

-Би энд сайн байгаа. Бас тийшээ дахиж очихгүй.

-Төрсөн гэрээ ингэж болохгүй, Тэхён.

Шөнийн циркWhere stories live. Discover now