| 5 |

2.6K 310 22
                                    

Улаан.

Энэ үзүүлбэрийг илтгэсэн гэрэлтүүлгийн өнгө улаан байв. Тайзны голд могойн чуулган мэт зүйл болж эхлэхэд дунд нь өнөөх хүн энэ өнгийг сэтгэл ханамжтайгаар ажиглан зогсоно. Могойнууд тэр хүнийг нэгэн хэмнэлээр тойрон эргэлдэж, бүгд толгойгоо тэр хүн рүү эргүүлсэн байх нь ховсдуулсныг нь илтгэх ажээ. Хүмүүс энэ байдлыг дуу алдан ажих бол надад энэ улаан орон зай огтхон ч таалагдахгүй байлаа. Улаан өнгө асар доторхыг бөгчим, давчуу болгох мэт санагдана. Амьсгалахад ч хэцүү болох мэт дотор давчдам. Бусад хүмүүст тэгж санагдахгүй байгаа юм байх даа?

-Энэ хүн надад туулайтай илбийн шившлэг зааж өгсөн.

Жонгүгийн дуунаар бид бүгд харцаа түүн рүү шилжүүлэв. Би сонссондоо ч итгэж чадсангүй. Энэ могойтой хачин хүн түүнд тийм зүйл зааж өгсөн гэж үү?

-Нээрэн үү? Одоо үзүүлбэр үзүүлж байгаа тэр хүн үү?

-Тийм ээ.

-Чи яаж таньдаг юм?

Юүвоны асуултанд Жонгүг хэсэгхэн зуур бодолхийлээд,

-Би тийм ч сайн танихгүй ээ. Гэхдээ нэг өдөр үзүүлбэрүүдийн дараа бэлтгэлийн асарт байж байсан чинь тэр гэнэт л гараад ирсэн. Тэгээд намайг аль асарт байдгийг асуугаад туслах уу гэсэн.

Аль асарт байдгийг нь асуусан?

-Тэгээд чи яасан? Хэлсэн юм уу?

-Хэлсээн. Тэгээд л надад зааж өгсөн.

Миний царай барайхыг Жимин анзаарсан бололтой мөрөн дээр минь зөөлхөн товшоод юу болсныг асуулаа. Харин би толгойгоо зөөлнөөр сэгсрээд буцан үзүүлбэр лүү анхаарлаа хандуулав. Энд нэг л зүйл биш байна.

Тэр хүний өмссөн хувцас байнга байдаг шигээ л зузаан бас бараан байх ба үргэлж толгой дээр нь байж байдаг хар бүрх малгай нь урьдын адил нүүрийг нь хаана. Үүнээс нь болоод энэ хүний харц хаана явж байгааг мэдэх аргагүй юм. Малгайныхаа цаана нуусан нүдээрээ хэн рүү, яаж харж байгаа бол гэж бодохоос ч бие эвгүйрхэнэ. Таалагдахгүй байна. Энэ бүх өнгө, хачин үзүүлбэр, бас хачин хүн.

Нэг л мэдэхэд тэр хүнийг тойрон мөлхөж байсан могойнууд дээш өндийн түүн рүү тэмүүлэх мэт хачин хөдөлгөөн хийж эхлэсэн байх нь тэр. Могойнууд бүгд нэгэн зэрэг хөдлөн тэр хүн рүү урт биеэ сунган буцаан татна. Тэгж байсны эцэст могойнууд дундаас хамгийн том биетэй, хүч чадалтай харагдах нэг нь тойргоосоо гаран ямар нэгэн зүйлийг хүлээх мэт чимээгүй зогслоо. Тэр могой руу өнөөх хачин хүн толгойгоо эргүүлсэн байх нь ямар нэгэн зүйл хий хэмээн захиргаадах шиг санагдав. Магадгүй могойг түүний нүдийг харж байгаа болоод л энэ зүйлсийг хийгээд байгаа байх.

Шөнийн циркWhere stories live. Discover now