| 14 |

1.9K 282 20
                                    

Үзүүлбэрүүд гарч байх хойгуур шинэ ахлах тойргоос зайдуухан зогсоод бүгдийг нэгд нэгэнгүй ажиглах нь харагдана. Тэр хөмсгөө багахан зангидаж үзүүлбэр бүр дээр хамаг анхаарлаа төвлөрүүлж байлаа. Удахгүй миний ээлж болох нь. Намайг гарах үед ч бас тэр ингэж хөдөлгөөн бүрийг минь ажиглан зогсоно гэхээс дотор эвгүйрхэв.

Тойргийн голд илбэчин том тэгш өнцөгт хэлбэртэй хайрцаг дотор орон хэвтсэн нэгэн багтай эмэгтэйг тойрон алхана. Эмэгтэйн хачин баг циркын гэрэлтүүлэгт солонгорсон өнгөөр гялалзах аж. Түүнийг тойрон алхах илбэчний өмссөн хар нөмрөг алхах бүрт нь усны долгион адил намилзана. Илбэчний хөдөлгөөн бүр уран, сайхан харагдах нь хачирхалтай.

-Одоо Жонгүг түүнийг шүтэж байгаа даа.

Юүвон амандаа чимээгүйхэн шивнэхэд би толгой дохилоо. Харин Юүвонд Жонгүгийн биширсэн царай төсөөлөгдсөн бололтой инээд алдах нь тэр. Намайг түүн рүү цочиж мэгдэн харахад тэр амаа дараад,

-Уучлаарай. Өөрийн мэдэлгүй л гэв.

Буцан тойргийн зүг харцаа шилжүүлвэл тэнд илбэчин багтай эмэгтэйн орсон хайрцгийг том гялалзсан хөрөөгөөр хөрөөдөж байлаа. Хөрөөдөх үед модон хайрцагны үртэснүүд агаарт бужигнана. Зарим нь илбэчний хар бүрх малгайн дээр тогтсон харагдав.

Циркт үзүүлдэг үзүүлбэрүүдэд ямар ч "нүд хуурах" зүйл байхгүй. Илбийн үзүүлбэр хүртэл ямар ч хуурах, мэхлэх зүйлгүйгээр үнэн бодитоор өрнөдөг юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл алчуур жинхнээсээ тагтаа болон хувирч, хайрцганд орсон эмэгтэй жинхнээсээ хөрөөдүүлдэг гэсэн үг. Харж байгаа бүх зүйл чинь бодит. Гэхдээ хөрөөдүүлснийхээ дараа эмэгтэй үхэх үү гэвэл, үгүй. Энд л циркын мөн чанар оршино.

Илбэчний хөрөө хайрцгийг голоор нь хөрөөдөж дуусахад үзэгчдийн дуу алдах сонстлоо. Хайрцгийг аажмаар хоёр тийш нь холдуулан салгахад багтай эмэгтэйн биеийн доод, дээд хэсэг бүрэн салсан байх ажээ. Толгой нь нэг хайрцагны гадна үзэгдэн инээмсэглэж, улаан өндөр өсгийттэй хөл нь нөгөө хайрцагны доор хөдөлнө. Илбэчин хөрөөгөө газар чулуудахад ирмэг дээр нь модны нунтаг үртэснээс өөр зүйл үзэгдсэнгүй.

Үүнийг харсан шинэ ахлахын урууланд аажмаар инээмсэглэл тодров. Гэхдээ энэ удаа ёжтой гэхээр шинж алга. Харин сэтгэл ханамжтай байгаа гэмээр инээмсэглэл аж.

Дараагийн агшинд илбэчин хоёр салангид болсон хайрцгийг нийлүүлээд ирмэгүүдээр нь хуруугаа удаанаар гүйлгэлээ. Тэгтэл түүний хуруу хүрсэн хэсгүүд хоорондоо буцаж нийлж байх нь харагдах нь тэр. Ийн хуруугаа гүйлгэсээр хуваагдсан хэсгүүд бүтэн болоход илбэчин хайрцагнаас холдон зогсоод багтай эмэгтэйд хайрцагнаасаа гар хэмээх дохио өгөв. Дараа нь эмэгтэйг гарч ирэх үед бие нь зүв зүгээр байх ба, хайрцаг ч анх байсан шигээ болжээ.

Шөнийн циркOpowieści tętniące życiem. Odkryj je teraz