| Тайлбар |

2.7K 348 38
                                    

Шөнийн цирк болон могой сургагч:

Шөнийн цирк нь эрт дээр үед бидний мэдэх могой сургагчийн нөлөөн дор байгуулагдаж байсан. Тэр үед 100 жилд нэг нас нэмдэг, энгийн хүний нүдээр бол хөгширдөггүй онцгой хүмүүс олноор төрж, энэ онцгой байдлаасаа болж хараалтай хүмүүс хэмээн доромжлуулан гадуурхагдаж байсан билээ. Үнэхээр ч тэд хараалтай төрсөн байсан юм. Яг ямар учиртай хараал, яагаад хүрснээ тэд өөрсдөө ч мэдээгүй. Гэр бүл, орчин тойрныхондоо ад үзэгдэж, эхнээсээ төрүүлсэн хүүхдээсээ болж амьсгал хурааж байсан тэр онцгой бөгөөд хараалт хүмүүсийг могой сургагч нэгтгэн "Шөнийн цирк" хэмээх нэгэн нэрийн дор нөмөртөө авсан билээ. Могой сургагч ч мөн тэр хараалт хүмүүсийн нэг байсан юм. Тэр циркын хүмүүсийг энгийн хүмүүсээс тусдаа, чимээгүйхэн боловч өөрсдийн онцгой байдлаа хөгжүүлэн амьдрах нөхцлийг бүрдүүлж өгсөн. Эхэндээ тэд хүмүүсээс хол, нам гүм амьдарч, бүгд баяртай байсан ч, хэсэг хугацааны дараа циркын хүмүүс хүүхэд төрүүлмэгц хүүхдийн эх, эцэг хоёр нь хоёулаа үхэж эхэлсэн юм. Энэ хараалаас болж тэдний тоо огцом цөөрч, баяр баясгалантай байдал нь алга болсон билээ. 

Эцэг эхийнх нь үхэж буй шалтгаан хүүхэдтэйгээ ойр байгаагаас болж байсныг мэдмэгцээ могой сургагч ховсны аргаараа хүүхэдтэй болсон циркын хүмүүсийн хэсэгхэн хугацааны ой санамжийг арчиж, хүүхдүүдийг циркын доорх нууц хонгилд аваачсан аж. Тэр нялх хүүхдүүдийг хүнд сорилд оруулж, давж чадсаныг нь Хусог, Тэхён, Намжүүн, Сокжины адилаар цирк болон өөрийнхөө дор ажиллуулж, давж чадаагүй хүүхдүүдийг могой болгон хувиргаад хэрцгий үзүүлбэртээ ашиглаж эхэлсэн. Сорилтыг давж чадсан хүүхдүүд газар доор өсөн том болж, дээр нь байх аав ээж нь жам ёсоороо үхсэний дараа сая л гарч ирж циркт зүтгэж эхэлдэг. Тэдний зарим эмэгтэйчүүд нь баг зүүсэн хэлгүй эмэгтэйгийн адил болж, эрэгтэйчүүд өөр ямар нэг ажилтай болно. Энэ янзаараа хүүхдүүдэд ч мөн эцэг эхэд нь тохиолдсонтой адил зүйл цаг хугацаа өнгөрөх тусам тохиож эхэлсэн юм. Могой сургагч зөвхөн өөртөө ойр байдаг хүмүүсийнхээ/Жишээлбэл Тэхён/ газар доорх ой санамжийг арилгалгүй үлдээж, бусад хүүхдүүдийг гарч ирэх бүрт нь шив шинэ хүн мэт болгодог байсан билээ. Мэдээж түүнтэй ойр байдаг хүүхдүүд илүү аймшигтай сорил, шийтгэлүүдийг үүрч ирсэн. Могой сургагчийн авсан энэ арга хэмжээнд муу талын адилаар сайн тал ч байсан юм.

Цаг хугацаа өнгөрсөөр циркынхэн нэг газар байхаасаа залхаж эхлэхэд могой сургагч хүмүүстэй ойр газар руу нүүхээр шийдэж, 100 жил болоод л өөр газар луу нүүж байхаар шийдсэн билээ. Цирк хүмүүстэй ойр газар ирж буудаллан шөнө бүр тэдэнд амтат зүүд бүтээж өгч эхэлсэн. Гэвч хэрвээ очсон газарт нь Урагийн адил ховсонд ордоггүй ганц л хүн байх юм бол тэд дараагийн газар луу нүүж байлаа. Учир нь циркынхэн өөрсдийгөө энгийн хүмүүст мэдэгдүүлэхгүй гэж маш сайн нууж, дээр үед ад үзэгдэж байсан явдал дахин болох вий гэж ихэд эмээдэг юмсанж. Урагийн амьдардаг нууцлаг хотод ирэхэд тэд жаахан байсан Ураг анзаараагүй. Гэсэн ч түүнийг анзаарах үест Ура аль хэдийн бүхнийг мэдчихсэн байсан тул түүнийг циркт үлдээж нууцаа хадгалахаас өөр сонголт байгаагүй юм.

Шөнийн циркWhere stories live. Discover now